Categories
Компани Мэдээ мэдээлэл

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО УУТ

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь “Эх Дэлхийгээ Хайрлаж-Эерэгээр Амьдарцгаая” уриан дор Их Монгол Улс, Эзэн Чингис хаанын гал голомт Хан Хэнтийн уул, гурван голын эх ариун дагшин нутаг болох Хан Хэнтийн уулсын Тусгай хамгаалалттай газарт зориулан байгальд хоргүй, хурдан уусдаг нано технологиор хийгдсэн  хогны уутыг жилийн хэрэгцээт хэмжээгээр нь олгож байна.

 

Энэхүү био уут нь 5 кг хог даах чадвартай ба Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газарт аялахаар зорчиж буй гадаад, дотоодын аялагчдад бидний хэлж заншснаар Тэрэлжийн гүүрний постоор дамжин өнгөрөх тасалбарын хамт олгогдох ба аялагчид аялалын туршид бий болгосон хогоо тус уутанд цуглуулан тусгай хамгаалалттай газар нутгаас гарахдаа төвлөрсөн зориулалтын хогийн цэг дээр үлдээх үүрэгтэй юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эерэгээр амьдарцгаая” уриан дор байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахын төлөө чин эрмэлзэлтэй ажиллаж ирээдүйн сайн сайхан өөрчлөлтөд чиглэсэн эерэг үйлсэд нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас эх дэлхийгээ хайрлах” Эерэг” үйлсэд нэгдэж, байгаль дэлхий, гол горхио бохирдлоос сэргийлж, түүх соёлын дурсгалын өлгийн нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой Хан Хэнтийн уул, гурван голын сав газрын экологийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүйл, унаган байдлыг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн