Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эерэгээр амьдарцгаая” уриатай хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг ба Энергийн хэмнэлтийг бий болгож, хүлэмжийн хийг бууруулах тал дээр бусдыг үлгэрлэн хамгийн үр өгөөжтэй, дахин сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар ажилладаг юм.
Үүний хүрээнд Дэлхийн Байгаль Хамгаалах Сантай (WWF) хамтран, уур амьсгалын өөрчлөлтөд олон нийтийн анхаарлыг хандуулахыг уриалан дуудаж “Эх Дэлхийн Цаг”аяныг Монгол улсдаа 4 дэх жилдээ 2013 оны 03-р сарын 23-ний Бямба гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тойрсон байгууллагууд энэхүү аянд нэгдэн буйгаа илэрхийлж өөрсдийн барилга байгууламжуудын гэрлийг 1 цагийн турш унтраасан бол ШУТИС, Батлан Хамгаалах Дээд сургууль, Сэтгүүлч Коллеж гэх мэт 40 гаруй их дээд сургуулийн 9000 гаруй оюутан залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэн ”Эх Дэлхийн төлөө-Миний Амлалт” бүтээлүүдийг гарган хувь хүн бүрийн оролцоог дэмжсэн юм.
Мөн арга хэмжээг дэмжин Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамны Сайд хатагтай С.Оюун болон М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирж Эх Дэлхийн Цагт нийт ард иргэдээ нэгдэхийг уриалсан юм.
Та бүхэн ч мөн бидэнтэй нэгдэн эх дэлхийгээ аврах аяндаа нэгдээрэй!