Categories
Компани Мэдээ мэдээлэл

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2015 ГРАНД ЦОМЫН ЭЗЭН М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК

 “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой, уламжлалт “Grand Awards” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10-р сарын 7-ны өдөр УДБЭТ-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлье уриатай энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа бусад шагнал гардуулах ёслолын ажиллагаануудаас хүний хүн чанартай холбоотой хариуцлага, хүнлэг үйлсийг дэмжиж, урамшуулдагаараа ялгардаг билээ. ТУс хүндэтгэлийн арга хэмжээгээр  дан ганц хүмүүсийг шагнахаас гадна цор ганц бизнесийн шилдэг байгууллагыг шалгаруулдаг билээ. М-Си-ЭС Кока-Кола ХХК, Хаан банк, Монос групп зэрэг байгууллагууд нэр дэвшин олон нийтийн санал хураалтаар М-Си-ЭС Кока-Кола ХХК Нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгарч Гранд цомын эзэн боллоо. М-Си-Эс Кока-Кола ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудийг тогтмол эрхлэн явуулж байна.

  • HAPPINESS CENTER- Хүүхэд залуусын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилготойгоор 2012 онд үүд хаалгаа нээж байсан ба өдийг нийт 60,000 гаруй хүүхэд залууст хүрч үйлчилсэн байна.
  • Нийгмийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2007 оноос эхлэн ТЛЖ 13 ТББ-тай хамтран сагсан бөмбөгийн “Спрайт хөгжлийн лиг”, “Спрайт супер лиг”, “3-ын эсрэг 3” тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж эхэлснээр жилд дунджаар 10,000-13,000 мянган хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортийг таниулж байна.
  • Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Хүүхэд – хөлбөмбөг – ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түншээр ажиллаж, дэлхийн спортын оргил олимпын наадамд. Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжин ажиллаж байна
  • БЗД-ийн 728 ахмадад зориулан Цагаан сарын хүндэтгэлийн бэлэг бэлтгэн БЗД-ийн засаг даргын тамгын газар хүргүүлэв.
  • “ГанжуурДанжуур төсөл” ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллав
  • Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий10 ширхэг пульсоксометр төхөөрөмжийг худалдан авч ХӨСҮТ-ийн захирал болон халдварт өвчин судалын тасагт хүлээлгэн өгсөн юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн