Categories
Компани Мэдээ мэдээлэл

БИД ЧАНАРААР ТҮҮЧЭЭЛНЭ

Бид салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.

Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг энэ оноос эхлэн олгохоор болсон юм.

“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ы үеэр манай компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ манай байгууллагын хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр нь байсан юм хэмээн онцоллоо.

Бид Монгол Улсад АНХ УДАА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 болон Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013-г бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.

Үүнээс гадна 
– Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008, 
– Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо ISO 14001:2004 
– Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000:2005 -г түүхий эд хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэл бүхий л үе шатуудад нэвтрүүлэн ажиллаж, жил бүр хөндлөнгийн олон улсын Аудитын Байгууллагаар баталгаажуулж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн