Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛА КОМПАНИ ШИНЭ КАМПАНИТ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА

TASTE THE FEELING

 

Кока-Кола компани Кока-Кола лайт, Кока-Кола зеро болон Кока-Кола лайф гэх мэт олон төрлийн сонголтуудыг  дэлхий нийтэд дахин танилцуулахын сацуу Кока-Кола брэндийн дор эдгээр брэндүүдийг  нэгтгэн “НЭГ БРЭНД” нэртэй маркетингийн шинэ стратегийг 2016 онд  хэрэгжүүлж эхэллээ.  Энэхүү стратегитай уялдуулан Кока-Кола компани “TASTE THE FEELING” нэртэй маркетингийн цоо шинэ хөтөлбөрийнхөө нээлтийг танилцуулаад байна.

 

Кока-Кола брэндийн 130 жилийн түүхэнд энэхүү шинээр танилцуулж буй хөтөлбөр нь зар сурталчилгааны шинэ хуудсыг нээж байгаа бөгөөд  Кока-Кола ундааны сэтгэл сэргээм дахин давтагдашгүй амтнаас таашаал авснаар хүний амьдралын энгийн  мөчүүд илүү онцгой болох боломжтойг харуулсан сонирхолтой түүхүүдийг хэрэглэгч харилцагчдадаа хүргэж байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн