Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХАН-ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ 5000 ШИРХЭГ БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО УУТЫГ ХАНДИВЛАВ.

М-Си-Эс Кока-Кола ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг санаачлан хийдэг билээ. Байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол Улсад анх удаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү уутыг 2009 оноос эхлэн жил бүр байгалийн үзэсгэлэнт газрууд болох Богдхан Уул, Хан-Хэнтий, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.

 

Хан-Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт байгальд ээлтэй био уутыг хандивласнаар байгаль орчныг хамгаалах, хог хаягдлын менежментийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн