Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 21 ДҮГЭЭР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

 

2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн нийт 11 компани шалгарч, группийн амжилтаараа Монгол Улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хүрсэн амжилтаа бататгасан үйл явдал болж байна.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола ХХК 21 дүгээр байранд шалгарлаа.

 

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ГАЙХАМШИГ БАЙДГИЙГ БАТЛАХ ТАВАН БАРИМТ

Амьдрал гэдэг гайхамшиг ирэхийг хүлээж байх зуур болж өнгөрдөг богинохон зүйл. Гэтэл гайхамшиг заримдаа маш энгийн зүйлд ч оршиж байдгийг бид тэр бүр анзаардаггүй.

 

Заримдаа бид өөрт юу байхгүйгээ үргэлж боддог атлаа юу байгаагаа ховорхон бодож, ухаардаг юм шиг санагддаг. Харин та өөртөө юу байгааг анзаарч, таныг ямар сайхан хүмүүс хүрээлж байгааг мэдэрч чадвал амьдрал гайхамшигтай байхын тулд заавал төгс төгөлдөр байх албагүй гэдгийг ойлгох болно. Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл гайхамшиг гэдэг бол аз жаргал, сэтгэл ханамж юм. Энэ бол таныг тойрон хүрээлж байдаг, энгийн зүйлд ч оршиж байдаг, таныг инээмсэглүүлж, баярлуулж, сэтгэл ханамжтай байлгаж чаддаг тэдгээр зүйл юм. Тиймээс амьдралын хором мөч бүрийг эерэгээр харж, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байснаар та амьдралдаа өдөр бүр гайхамшгийг бүтээж чадна гэсэн үг.

 

1. Танд юу сэтгэл ханамж өгдөг вэ?

Амьд байгалийн тоглох ер бусын найрал хөгжим, та сонс доо. Гадаа аль хэдийнээ хавар ирчихжээ. Та үүнийг харж, сонсож байна. Энэ бол гайхамшигтай.

 

 

2. Таныг юу жаргалтай болгодог вэ?

Өөрөө л хүсвэл бид өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг жаргалтай өнгөрөөх боломжтой. Шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр, шинэ өглөө бүхэн бидэнд цоо шинэ бэлэг. Энэ бол гайхамшигтай.

 

 

Гагцхүү энэ бэлгийг хэрхэн тосож авах нь танаас л хамаарна. Хэрэв та уурлаж бухимдахдаа энэ богинохон амьдралынхаа цагаас үрж байгаагаа мэдэрч чадвал, амьдрал танд санал болгож байгаа олон гэнэтийн бэлэг, баяр хөөр, аз жаргалыг хажуугаараа өнгөрөөж байгаагаа ойлгох болно.

 

3. Таныг юу инээмсэглүүлдэг вэ?

Тархи ганцхан үйлдэлд хууртдаг юм гэнэ лээ. Амны хайрцгаа, уруулаа инээмсэглэж байгаа байрлалд оруулахад л аз жаргалын даавар ялгарч эхэлдэг байна. Тиймээс инээмээргүй байсан ч уруулаа инээмсэглэж байгаа мэт болгоход л тархи таныг аз жаргалтай байна гэж боддог аж. Тиймээс зүгээр л инээмсэглэ, өөрийгөө аз жаргалаар бялхаа. Энэ мэдрэмж чинь л гайхамшигтай юм шүү дээ. Энгийн нэг инээмсэглэл хүртэл хүнд цоо шинээр амьдрах итгэл найдварыг өгдгийг үргэлж сана.

 

 

4. Таныг юу баярлуулдаг вэ?

Хэн нэгнээс сонсох урмын үг, хэн нэгний хийсэн эерэг үйлдэл, халамж хайр, чамайг хайрладаг хэн нэгэн гээд таныг юу баярлуулдаг вэ. Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.

 

 

 

5. Таныг юу урамшуулдаг вэ?

Амьдрал бидэнд аз жаргалыг алгуурхнаар өгч дайлдаг. Тэр аз жаргал нь санаа нийлсэн найз нөхөд, гэр бүл, танд байгаа бүх зүйл. Эргэн дурсах сургамжтай, санан баясах мөчүүдтэй, гунигтай бас хөгжөөнтэй үеүд… Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах арга хэмжээг 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй компанийг шалгаруулдаг.

Энэхүү шалгуурыг бүрэн хангаж ус, ундаа, шүүс, цай үйлдвэрлэгчдээс “М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

Бид цаашид хэрэглэгч ард түмэндээ чанартай, хамгийн итгэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээх ажилд чармайн ажиллах болно.