Categories
Компани Мэдээ мэдээлэл

УНДААНЫ ОРЦЫН БҮРДЭЛ ХЭСГИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ КОКА-КОЛАГИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Телевизийн 10-р сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаарх сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурдагдсан Кошениль (E120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна.

 

Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамель (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм.

 

Кока-Кола компани нь 132 жилийн турш хэрэглэгчдэдээ үнэнч байж, ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1,9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг.

 

Кока-Кола компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 22 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо үнэнч байдаг билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн