Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг МонголУлсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж,бизнес эрхлэгчдийг тодруулдаг “Энтрепренер-2018” шалгаруулалтаас “Оны онцлох аж ахуйнэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола ХХК шалгарлаа.
Компани байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийг хамарсан санал санаачилга түүнийг хэрэгжүүлэх хандив, ивээн тэтгэлэг нь байгаль орчиндоо ээлтэй, хүн нийгэмдээ үр өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. 2018 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг дурдвал:
- Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын цомын аяллыг Монголд анх удаа зохион байгуулсан нь Монгол Улсын спортын түүхэнд чухал үйл явдал болсон билээ.
- Мөн Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулж байна.