Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“ТОКИОГИЙН ОЛИМП ЭХЛЭХЭД 4 САР ҮЛДЛЭЭ”

 

М-Си-Эс Кока-Кола компани Монголын Үндэсний Олимпийн Хороотой дөрвөн жилийн хугацаанд албан ёсны түнш байгууллагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав болон Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нар гарын үсэг зурав.

 

Энэхүү санамж бичигт М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2024 оныг дуустал буюу “Токио-2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпийн наадмуудад МҮОХ-ны “Албан ёсны түнш” байгууллагаар хамтран ажиллахаар тусгажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр төлөвлөгөө гарган, олимпизмын хөдөлгөөнийг сурталчлан таниулах тодорхой хөтөлбөрүүдийг явуулахаар тусгажээ. Мөн санамж бичгийн хүрээнд МҮОХ-ноос зохион байгуулагдах уулзалт, хурал, сургалт, олон нийтийн үйл ажиллагаа, олимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулан өөрийн брэндийн бүтээгдэхүүнээр онцгой эрхтэйгээр дэмжлэг үзүүлэх юм байна.

 

Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпийн Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн.
М-Си-Эс Кока-Кола компани олимпод оролцох үндэсний баг тамирчдаа дэмжих зорилгоор олон талт хөтөлбөр, арга хэмжээг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэхүү санаачилгыг хөгжүүлж “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөрийг Бээжин 2008 Зуны олимпийн наадамтай уялдуулан өргөн хүрээнд хэрэгжүүлж манай тамирчид тус олимпийн наадмаас алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Энэ үйл явдал Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпийн наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ.

 

М-Си-Эс Кока-Кола компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр Токио 2020 олимпийн наадамд оролцох эрх авч чадсан.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА компани үйлдвэрээс гарсан хуванцар хог хаягдлаа 100 хувь “Дахин боловсруулах” кампанит ажил эхлүүллээ

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуулан М-Си-Эс Кока-Кола компани “Хаягдал хуванцар савыг дахин боловсруулах төсөл”-өө онцолж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд идэвхтэй оролцдогийн хувьд Кока-Кола компани “Өөрийн зарсан ундаа болгоны савыг дахин боловсруулахад анхаарч ажиллана” гэсэн амлалтынхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах компаниудаа энэхүү ажилд хариуцлагатайгаар нэгдэж, үр дүнд хүрэхийг уриалж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна.

 

Энэхүү кампанит ажлын хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч “Ти Эм Эл” ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм. Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна.

 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани 2019 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар савныхаа жинг бууруулж, 147 тонн-ын хэмнэлт гаргаад байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буйн бас нэгэн жишээ юм.

 

М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Хувийн хэвшлийн компаниуд өөрийн санаачилга, хөрөнгөөр, тулгуурлан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч хэрэглэгчид хог хаягдлаа ангилах, цуглуулах, боловсруулах ажилд мэдлэгтэй, ухамсартай, идэвхтэй оролцох нь байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс болно” хэмээн онцолсон юм.

 

Цаашид М-Си-Эс Кока-Кола компани нь хаягдал савыг ангилан цуглуулах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, харилцагч байгууллага, дэлгүүрүүдээр дамжуулан хаягдал хуванцар савуудаа цуглуулах цогц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм.

 

 

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн хүнсний бүтээгдэхүүнээ тодорхой хугацаанд хадгалах, зөөвөрлөх  хэрэгцээ шаардлагын үндсэн дээр байгалийн мод, чулуу, навч, өвс зэргийг ашиглаж ирсэн түүхтэй. Хөдөлмөрийн багаж зэвсэг бий болж нарийсахын хэрээр сав, баглаагаа улам боловсронгуй болгож бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах мэдлэгийг хуримтлуулж эхэлсэн.

 

XIX зуун буюу 1800 оноос нефтийн үйлдвэрлэл эхэлснээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болж сайжирч ирсэн ч байгальд удаан задардаг, урт настай учраас хог хаягдал үүсгэх эрсдэлийг дагуулсаар ирсэн.

 

XIX, XX зууныг дамнасан сав баглаа боодлын их хэмжээний нийлүүлэлт нь хэрэглэгчдэд “байж л байдаг, хаяж л байдаг” гэсэн үл тоох хандлагыг бий болгож, улмаар байгальд ил задгай хаях, нэг л удаа хэрэглэх хандлагатай болсноор эдгээр урт настай, хөнгөн сав баглаа боодлууд гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулах хэмжээнд хүртлээ цугларлаа.

 

XXI зууны хүн төрөлхтөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны илрэл нь сав, баглаа, боодлыг хаяхдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах гинжин хэлхээнд идэвхтэй оролцох болсон явдал юм.

 

Тиймээс хүн бүр ухамсартайгаар хогоо ангилан хаяж хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээцгээе.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ ҮЙЛДВЭРЭЭС ГАРСАН ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛАА 100 ХУВЬ ДАХИН БОЛОВСРУУЛАХ КАМПАНИТ АЖИЛ ЭХЛҮҮЛЛЭЭ

Гуравдугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн дахин боловсруулах өдөр” тохиож буйтай холбогдуулан манай компани “Хаягдал хуванцар савыг дахин боловсруулах төсөл”-өө танилцуулж байна.

 

Хүнсний бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд идэвхтэй оролцдогийн хувьд Кока-Кола компани “Өөрийн зарсан ундаа болгоны савыг дахин боловсруулахад анхаарч ажиллана” гэсэн амлалтынхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа ундаа үйлдвэрлэх, зарж борлуулах компаниудаа энэхүү ажилд хариуцлагатайгаар нэгдэж, үр дүнд хүрэхийг уриалж байгаа юм. М-Си-Эс Кока-Кола компани уг уриалгыг дэмжин 2030 он гэхэд нийт хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилт тавин ажиллаж эхлээд байна.

 

Энэхүү кампанит ажлын хүрээнд М-Си-Эс Кока-Кола компани нь 2018 оноос өөрийн нийлүүлэгч TML ХХК-тай хамтран Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 20 мянган тонн хаягдал хуванцрыг дахин боловсруулах бөгөөд ундааны саванд ордог хуванцартай дүйцэхүйц чанартай түүхий эд болгох хүчин чадалтай юм. Мөн үйлдвэрийн төслийн хүрээнд хуванцар сав цуглуулах, ялгах, дахин боловсруулах 110 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Түүнчлэн бид 2019 оноос эхлэн сав, баглаа, боодлынхоо жинг бууруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар савныхаа жинг бууруулж, 147 тонн-ын хэмнэлт гаргаад байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй байх зорилтоо бодитоор хэрэгжүүлж буй жишээ билээ.

 

Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Хувийн хэвшлийн компаниуд өөрийн санаачилга, хөрөнгөөр, тулгуурлан дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан ч хэрэглэгчид хог хаягдлаа ангилах, цуглуулах, боловсруулах ажилд мэдлэгтэй, ухамсартай, идэвхтэй оролцох нь байгаль дэлхийгээ хог хаягдлаас аврах энэ төсөл амжилттай хэрэгжих гол үндэс болно” хэмээн онцоллоо.
Цаашид М-Си-Эс Кока-Кола компани нь хаягдал савыг ангилан цуглуулах үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, харилцагч байгууллага, дэлгүүрүүдээр дамжуулан хаягдал хуванцар савуудаа цуглуулах цогц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулах юм.

 

Хүн төрөлхтөн үүсэж бий болсон цагаасаа эхлэн хүнсний бүтээгдэхүүнээ тодорхой хугацаанд хадгалах, зөөвөрлөх  хэрэгцээ шаардлагын үндсэн дээр байгалийн мод, чулуу, навч, өвс зэргийг ашиглаж ирсэн түүхтэй. Хөдөлмөрийн багаж зэвсэг бий болж нарийсахын хэрээр сав, баглаагаа улам боловсронгуй болгож бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалах мэдлэгийг хуримтлуулж эхэлсэн. XIX зуун буюу 1800 оноос нефтийн үйлдвэрлэл эхэлснээс үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол нь хөнгөн, нимгэн, тунгалаг, хүнсний аюулгүй байдлыг хангасан, олон төрлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн болж сайжирч ирсэн ч байгальд удаан задардаг, урт настай учраас хог хаягдал үүсгэх эрсдэлийг дагуулсаар ирсэн. XIX, XX зууныг дамнасан сав баглаа боодлын их хэмжээний нийлүүлэлт нь хэрэглэгчдэд “байж л байдаг, хаяж л байдаг” гэсэн үл тоох хандлагыг бий болгож, улмаар байгальд ил задгай хаях, нэг л удаа хэрэглэх хандлагатай болсноор эдгээр урт настай, хөнгөн сав баглаа боодлууд гол мөрөн, далай тэнгисийг бохирдуулах хэмжээнд хүртлээ цугларлаа.
XXI зууны хүн төрөлхтөн амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулах шаардлагатай болсны илрэл нь сав, баглаа, боодлыг хаяхдаа хариуцлагатай хандаж, дахин боловсруулах гинжин хэлхээнд идэвхтэй оролцох болсон явдал юм.

 

Тиймээс хүн бүр ухамсартайгаар хогоо ангилан хаяж хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээцгээе.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

MINUTE MAID ЖҮРЖИЙН ТАЛСТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

MINUTE MAID брэнд хэрэглэгч, харилцагчиддаа зориулж найрлага болон өнгө төрхөө шинэчиллээ.

 

Та бүхэнд шинэчлэгдсэн Minute Maid Жүржийн талстыг танилцуулж байна.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

FANTA БРЭНДИЙН НЭР ТӨРЛҮҮДИЙН ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛЛАА

М-Си-Эс Кока-Кола компани нь хэрэглэгчдийн хамгийн ихээр уухыг хүсдэг, чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхийн тулд бизнесийн стратеги төлөвлөгөөгөө тасралтгүй хөгжүүлэн өргөжүүлсээр ирсэн. Энэхүү зорилтын хүрээнд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцүүлэн урт хугацаанд танигдаж, дасал болсон бүтээгдэхүүнүүдийн илчлэгийг бууруулах ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Fanta брэндийн нэр төрлүүд ч мөн илчлэгийн хэмжээгээ бууруулж эхэллээ.

 

Бүтээгдэхүүний илчлэгийн талаарх мэдээллийг шошгоны нүүр хэсэгт байрлуулсан тул хэрэглэгчид ундаанаас авах илчлэгээ тооцон бусад хоол хүнстэйгээ зохицуулан хэрэглэх боломжтой. 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ БҮРЭН ХАЛСАН ХИЙН ТҮЛШНИЙ ЗУУХТАЙ МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР БОЛЛОО

Манай компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа. Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов.

 

Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор манай компани байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийн зорилтоо шат дараалан хэрэгжүүлж буй юм. Тус зорилтынхоо хүрээнд 2010 онд үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, байгальд хаяж болохуйц цэвэршилттэй саарал усыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн системд нийлүүлсээр байна.

 

“Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай“ А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

 

Бид М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа. Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул бид тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болсон билээ.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.

 

Манай компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталж буй бодит жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.