М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Олимпийн өдрөөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр Олипийн хороотой хамтран Олимпийн музейг 2021.06.23-ны өдөр нээлээ.
Олимпийн музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж байсан ба одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.
Монгол Улс түүхэндээ анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тун удахгүй арлын Япон орныг зорих гэж байна. Улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өнөөдрийн амжилт, олон мянган хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүлэл М-Си-Эс Групптэй салшгүй холбоотой. М-Си-Эс Кока-Кола компани 3х3 сагсан бөмбөгийн спортод 2005 оноос хойш тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийж, Олимпийн талбарт амжилт гаргахад түүчээлэн хөгжүүлсээр ирсэн юм.