Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон “Улаанбаатар Марафон” гүйлтэд идэвхтэй оролцлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд “М-Си-Эс Кока-Кола” компанийн 80 орчим ажилтан амжилттай оролцлоо.

 

 

Гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар Марафон”-д алба хэлтэс, байгууллагын сайн дурын зөвлөлийн баг бүрэлдэхүүнээр идэвхтэй оролцсоноос гадна гэр бүлийн хамт гүйсэн юм.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдүүлж, ажилтнуудынхаа эрүүл, спортлог дүр төрхийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй ажилтнуудыг дэмжихээр “Bonaqua” асарт хамт олноороо цугларч, хамтдаа өглөөний цай ууж, бие халаах дасгал хийж, хөгжөөнт тоглоом тоглож, дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

 

 

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч олон мянган иргэн оролцдог тус үйл ажиллагааг “М-Си-Эс Кока-Кола” компани “Bonaqua” усны брэндээр ивээн тэтгэж буй билээ.