Сар: 9 сар 2022
М-Си-Эс Кока-Кола компанийн “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрт НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Манлайлагч” шагналыг олголоо. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилга, Ти Эм Эл компанийн хөрөнгө оруулалтаар Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн Хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод буй билээ.
Ингэснээр М-Си-Эс Кока-Кола компани дахин боловсруулсан хуванцар сав ашиглах Монголын анхны компани болох зорилт биелэх боломж бүрдээд байна.
“Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрөөр дамжуулж тус компани НҮБ-ын Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол улсын Засгийн Газрын “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.
Улс орон даяар хэрэгжүүлж буй “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” санаачилгад нэгдэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.