Categories
Сонгон шалгаруулалтын үе шат

Асуудал шийдвэрлэх чадварын тест

Асуудал шийдвэрлэх чадварын тест (АШЧТ) нь М-Си-Эс Группийн охин болон хараат бүх компанид мэргэжилтэн, менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт юм.

 

Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн манай Хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдана. Хэрэв та уг шалгалтын босго оноог даваагүй бол таван жилийн дараа дахин нэг удаа өгөхийг зөвшөөрнө. Таны анкетыг хүлээн авсан компанийн Хүний нөөцийн ажилтан шалгалт авах өдөр, цаг, байршлыг танд урьдчилан мэдэгдэх ба шалгалтын үр дүнг ажлын 2 өдөрт багтаан танилцуулна. Шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна.

 

Шалгалтад ирэхдээ авч ирэх зүйлс:

  • Баримт бичиг (иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад пасспортын аль нэг)
    • Балын харандаа
    • Баллуур
    • Тооны машин

 

Тест бөглөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн