Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

Хуванцар дахин боловсруулах гинжин хэлхээг байгуулах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдалдаа хариуцлагатай хандаж, 2030 он гэхэд борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах томоохон зорилго тавиад буй билээ. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл ХХК, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл хоорондын гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Учир нь орон сууцны хотхон, хороололд хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгөх боломж бүрэн бий юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй СӨХ бүртгэлтэй байдгийн 30 хувь нь л хогоо ангилан ялгадаг аж. Тиймээс МСӨХДЗ-өөс өөрийн харьяалалтай сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

 

 

Гурван талт хамтын ажиллагааны гол зорилго нь хогоо ангилан ялгадаг сууц өмчлөгчдийн холбоодын тоог нэмэгдүүлж, оршин суугчдыг хогоо ангилан ялгах боломжоор хангах юм. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд

 

  • хуванцар ангилан ялгаж, цуглуулсан сууц өмчлөгчдийн холбоодоос Ти Эм Эл компанийн тээврийн хэрэгслээр хуванцар тогтмол цуглуулж авах
  • сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг “Ти Эм Эл” хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй танилцуулах
  • хог ангилан ялгах аргачлал хүргэх
  • энэ оны 5 дугаар сард #ДАЯС арга хэмжээнд идэвхтэй оролцсон сууц өмчлөгчдийн холбоодод хог ангилан ялгах цэг байгуулж өгөх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн