Өнөөгийн бидний мэддэг хайр татам, хөгжилтэй Санта Клаусын дүрийг төлөвшүүлэхэд Кока-Кола компанийн зар сурталчилгаа ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Нөхөрсөг, найрсаг, дулаахан төрхтэй Санта Клаусыг анх Швед-Америк гаралтай Haddon Sundblom гэх зураач эр Кока-Кола компанийн Зул сарын баярын сурталчилгаанд зориулж зурж байжээ. Түүний Кока-Колад зориулсан зургууд нь Сантаг ягаан хацар, цагаан сахал, гялалзсан нүд, инээмсэглэл тодруулсан царайтайгаар дүрсэлж, түүнийг дулаахан, аз жаргал мэдрэгдсэн дүр хэмээн тодорхойлсон байдаг.