“М-Си-Эс Кока-Кола” компани БОНЗ-ын хүрээнд буюу “Байгаль Орчин, Нийгэм, Засаглал”-ын хүрээнд олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
- “М-Си-Эс Кока-Кола” компани 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьж, “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү кампанит ажлын хүрээнд бид “Олон нийтийг хуванцар саваа ангилан ялгах дадал”-д уриалж байна.
- Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж
“М-Си-Эс Кока-Кола” компани усны эх үүсвэрийг хамгаалах зорилгын хүрээнд хоногт 2000 тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий “Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж”-ийг салбартаа анхдагч болж нэвтрүүлсэн. Тус байгууламжаас гарсан ус нь “Монгол Улсын хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн хаягдал усны MNS 4943:2015” стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл түвшинд цэвэршүүлсэн ус юм.
- Хийн түлшээр ажилладаг уурын зуух
“М-Си-Эс Кока-Кола” компани нь түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан Монгол Улсын хамгийн анхны “Хүнсний үйлдвэр” билээ.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчны талаар баримтлах бодлого
“Монгол Улсын байгаль орчны талаарх бүхий л хууль дүрэм, журам, Кока-Кола компанийн байгаль орчны шаардлагуудыг мөрдлөг болгон өөрсдийн байгаа орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахад анхаарч ажиллана.”