Шүдний эрүүл ахуйг сахих нь эрүүл шүдтэй байх хамгийн чухал арга юм. Элсэн чихэр ба нүүрс ус агуулсан бүхий л хоол, хүнс, ундаа нь шүд хорхойтоход хүргэж болно. Хүчиллэг орчинд шүд цоорох эрсдэл өндөр байдаг. Ихэнх оргилуун ундаанууд жүрж, алим болон усан үзэмний шүүсний нэгэн адилаар хүчил агуулсан байдаг. Иймээс ундаа уух болон хоол идэх бүртээ амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь шүд цоорох өвчнөөс бүрэн сэргийлэх маш том алхам юм шүү.
Categories