Боломжтой. Манай улсад жилдээ 18 мянган тн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орсон. Тэрхүү үйлдвэр нь PET гэх тэмдэглэгээтэй бүх төрлийн хуванцрыг дахин боловсруулахаас гадна нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломжтойгоороо онцлог юм.
Бид алхам тутамдаа хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, ажиллаж байна.