Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарлаа

“Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани 38.9 тэрбум төгрөгийн татвар төлж, Монгол улсын нийгэм эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулсан тул Сангийн яам, Татварын Ерөнхий Газраас “Шилдэг Татвар Төлөгч Байгууллага”-аар өргөмжиллөө.

 

М-Си-Эс Кока-Кола компани 2022 онд:

 

  • 165 ажлын байр шинээр болгож, 1050 гаруй ажилтантай болж өргөжсөн
  • 3.5 сая долларын хөрөнгө оруулалт бүхий VIO MILLENIA үйлдвэрийн барилгын ажлыг Сэлэнгэ аймагт эхлүүлж, гадаад зах зээл рүү экспортлох ажлын суурийг тавьсан
  • HTST халуун савлагааны шугамын ариутгалын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн 29 тэрбум төгрөгт хүрсэн
  • Үндэсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон Жижиг дунд, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг байнга дэмжин ажилладаг бөгөөд 2022 онд 182 тэрбум төгрөгийн дотоодын ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн худалдан авсан билээ.

 

Мөн

  • Millenia байгалийн эрдэст усны хийжүүлсэн шинэ нэр төрөл
  • Залууст зориулсан “Starlight No Sugar Limited-Edition” ундаа
  • 300 мл шилэн савлагаатай Кока-Кола ундаа зэргийг хэрэглэгчдэд шинээр хүргэсэн юм.

 

 

Түүнчлэн Тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд илчлэг багатай ундааны сонголт нэмэгдүүлэн 46 амтаас 9 төрлийн амтын сахарыг бууруулаад байна.

 

 

  • Үйлдвэрийн процессод ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
  • Нийт борлуулсан хуванцрын 61 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
  • Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

 

Жил бүр шилдэг татвар төлөгчдийг ийнхүү шалгаруулдаг бөгөөд улсын төсөвт хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд ангилж, Бизнес скоринг үнэлгээ өгдөг. М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд дотоодын хэрэглэгчдийн дэлхийн стандартад нийцсэн ус, ундаа, цай жүүсний 21 брэндийн 160 төрлийн бүтээгдэхүүнийг Монгол орон даяар 17000 харилцагчдаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэснээр Том сегментийн Бизнес скоринг “А” үнэлгээтэй байгууллагаар  ийнхүү шалгарлаа.

 

Бид 2001 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш Найдвартай татвар төлөгч, Шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан билээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн