Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК ТОП-100 ААН-ийн 16 дугаарт эрэмбэлэгдлээ

“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 69.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2022 оны ТОП-100 ААН-ийн 16 дугаарт эрэмбэлэгдлээ.

 

22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтад 2015 оноос хойш тогтмол шалгарч буй бөгөөд өдгөө 21 брэндийн 160 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулж, орон даяар 17000 гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.

 

 

Өнгөрөгч онд үзүүлсэн голлох амжилтуудаас дурдвал:

3.5 сая долларын хөрөнгө оруулалт бүхий VIO MILLENIA үйлдвэрийн барилгын ажлыг Сэлэнгэ аймагт эхлүүлэх, үйлдвэрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах зэргээр томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалтын дүн 29 тэрбум төгрөгт хүрч, дотоод худалдан авалтын дүн 182 тэрбум төгрөгт хүрчээ.

 

 

Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд:

  • Үйлдвэрийн процессод ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
  • Нийт борлуулсан хуванцрын 61 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
  • Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн