“М-Си-Эс Кока-Кола” компани “Берлин – 2023” Тусгай Олимпийн зуны наадамд оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Оюуны бэрхшээлтэй залуусыг спортоор дамжуулж эрүүл чийрэг болгох, бие бялдрыг нь хөгжүүлэх зорилготой Тусгай олимпийн наадмыг “М-Си-Эс Кока-Кола” компани тогтмол дэмжигч, найдвартай түнш бөгөөд дэлхийн Кока-Кола компанийн зүгээс Олон Улсын Тусгай Олимпийг сүүлийн 50 гаруй жил дэмжиж ирсэн түүхтэй.
Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас 9 төрөлд 44 тамирчин оролцож буй бөгөөд тэдгээр тамирчдын спорт хувцас хэрэглэл, бэлтгэлийн үеэр хэрэглэх ус, ундаанд дэмжлэг үзүүлж буй билээ.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог тус наадам энэ удаад ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 6-р сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй НИЙТ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!