BE PRO (Setting world class standarts)
БИД ПРО
- Бид ажил мэргэжлээ өндөрт өргөгчид, өнгөлөн тордогчид
- Бид ажлыг хашраадаг
- Бид хамтдаа суралцаж хөгчдөг
BE PRO (Setting world class standarts)
БИД ПРО
Таныг ажилд авах шийдвэр гаргасан бол ажилд орох боломжтой хугацаагаа маш сайн тохирч аваарай. Ингээд та ажлын эхний өдрөө ирэхдээ хоцрохгүй байх, бүрдүүлэх материалаа бүрэн авч ирэхээ матруузай.
Мэдээж 2 талт ярилцлага тул өөрийн тань ур чадвар, бусад мэдээллийг хангалттай авч чадаагүй гэж үзвэл нэмэлтээр өөрийгөө танилцуулсан ч болно шүү.
Та ярилцлагад ирэхдээ аль болох өөрийнхөө талаар үнэн, зөв мэдээллийг хүргэх, асуух асуултаа бэлдэж ирэн, ярилцлагын үеэр сандрахгүй байж өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх нь чухал,
Компанийн үйл ажиллагааны чиглэл, үнэт зүйл, алсын хараатай танилцах, Өөрийн тань үнэт зүйлстэй тухайн компанийн үнэт зүйл нийцэх нь чухал,
Та тухайн зарлагдсан ажлын байрны тавигдах шаардлага, бусад мэдээлэлтэй маш сайн танилцаад өөрийнхөө ур чадварт нийцэж байгаатай тулгаж байж анкетаа илгээх нь чухал
Ярилцлагыг компанийн Хүний нөөцийн ажилтан болон тухайн ажлын байрны Удирдлага хамтран хийх бөгөөд ажлын байрны онцлогоос хамаарч хэд хэдэн удаагийн ярилцлага хийж болно.
Асуудал шийдвэрлэх чадварын тест (АШЧТ) нь М-Си-Эс Группийн охин болон хараат бүх компанид мэргэжилтэн, менежерийн түвшний ажилд орохоор хандаж буй ажил горилогчдоос ЗАЙЛШГҮЙ авдаг ерөнхий ур чадварын шалгалт юм.
Таны АШЧТ-д үзүүлсэн оноо, үр дүн манай Хүний нөөцийн мэдээллийн санд байнгын хүчин төгөлдөр хадгалагдана. Хэрэв та уг шалгалтын босго оноог даваагүй бол таван жилийн дараа дахин нэг удаа өгөхийг зөвшөөрнө. Таны анкетыг хүлээн авсан компанийн Хүний нөөцийн ажилтан шалгалт авах өдөр, цаг, байршлыг танд урьдчилан мэдэгдэх ба шалгалтын үр дүнг ажлын 2 өдөрт багтаан танилцуулна. Шалгалтын талаар илүү төсөөлөл авч, бэлтгэлтэй байх үүднээс ДАДЛАГЫН ТЕСТ-ийг сайтар бэлдэхийг зөвлөж байна.
Шалгалтад ирэхдээ авч ирэх зүйлс:
Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм.
Бид ажилтнуудын эрх тэгш оролцоог хангаж ажиллахаас гадна сургалт хөтөлбөрөөр дамжуулан дараагийн үеийн манлайлагчдыг бэлтгэж байна