Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

COCA-COLA САНТА КЛАУСУУД БЭЛЭГ ТАРААЛАА

Жил бүрийн шинэ жилээр М-Си-Эс Кока-Колa компаниас хэрэглэгчдээ баярлуулсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

Тэгвэл 2012 оны 12-р сарын 29,30-ны өдрүүдэд М-Си-Эс Кока-Колa компаниас Улаанбаатар хотынхоо иргэдэд 30-н Санта Клаусуудыг илгээж, Шинэ жилийн бэлэг тараалаа. Кока-Кола Санта Клаусаас бэлэг авсан хүн бүр их аз жаргалтай байсан бөгөөд хэрэглэгчдэд маань томоохон сюрприз болж чадлаа.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA ХӨТӨЛБӨРИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

I LIKE FANTA хөтөлбөр 2012 оны 9-р сарын 17-с 11-р сарын 17-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид маань Фото зургийн болон Бүтээлийн уралдаанд оролцож, мөн FANTA ундааны 5 ширхэг бөглөөг Happiness Center-т авчран тасалбар хусч газар дээр нь бэлгээ шууд хожин азтан болсоор байгаа юм. Эдгээр азтанууд дотроос оролцогч А.Анхцацрал маань 2012 оны 10-р сарын 10-нд ASUS брендийн нөүтбүүк хожиж супер азтан боллоо. Азтандаа нийт оролцогчдынхоо өмнөөс баяр хүргэе.

Та бүхнийг бөөн бөөн бэлэг хүлээж байна.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“ХҮСЛЭЭ ШИВНЭХ МӨЧ 2013” ХӨТӨЛБӨРИЙН АЗТАНГУУД ТОДОРЛОО

“М-Си-Эс Кока-Кола” компаниас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүслээ шивнэх мөч” хөтөлбөрийн маань энэ оны азтанууд тодорлоо. Нийт 13-н азтай хэрэглэгчийнхээ хүслийг биелүүлэх сугалааны тохирол маань 2012/12/29-нд Боловсрол Суваг Телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.

 

Энэ оны азтангуудаар:

Э.Цогтсайхан/ИЮ84081971/, Б.Дашмаа /ЧГ77112802/, Б.Зол-Эрдэнэ /УШ00261271/, Ц.Байгальмаа /ОР72111305/, А.Мөнхзул /УЮ92042283/, Т.Туул /УЖ68092408/, Л.Баттулга /УЗ94063031/, Б.Гал /УШ91100414/, Э.Занданшатар /УЦ08321296/, Б.Ганцолмон /ЗИ85122009/, Н.Нарангэрэл /ХЛ68011521/, Я.Оюунгэрэл /АЖ73062707/, Ц.Цэрэнчунт /ЗЕ91122017/ нар шалгарч 1,000,000 төгрөгөнд багтаан шивнэсэн хүслийнхээ эзэд болж чадлаа.

 

Нийт азтангууддаа баяр хүргэе.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ 2013

Сайн байцгаана уу,

 

М-Си-Эс Кока-Кола компаниас нийт хэрэглэгчиддээ зориулан жил бүр шинэ жилийн урамшуулалт хөтөлбөрөө зарладаг билээ. Энэ жилийн хувьд ч мөн адил хэрэглэгч та бүхнийхээ ХҮСЛИЙГ биелүүлэхээр “Хүслийн Шинэ Жил 2013” хөтөлбөр маань эхэлж байна.

 

Та бүхэндээ ХҮСЛИЙН шинэ жилийн мэнд хүргэе.

 

  • Та бүхэн хөтөлбөрт оролцохдоо манай бүтээгдэхүүнүүдээс /Coca-Cola, Coke Zero, Coke Light, Fanta, Sprite, Minute Maid, Bonaqua, Bonaqua 3+. Fuze, Моя Семья, Моя Семья Premium, Schweppes/ 6013 болон 12013 төгрөгөөс дээш худалдан авалт хийн Шинэ жилийн онцгой бэлэг авахаас гадна Хүслийн тасалбараа аван өөрийн хүслээ 1,000,000 төгрөгөнд багтаан шивнэх боломжтой юм шүү. Бид 2012-оны 12-р сарын 29-нд 19:00 цагаас БОЛОВСРОЛ телевизээр Хүслийн Шинэ Жилийн 13-н азтанаа шууд тодруулах болно.

 

Доорх нэр бүхий 21-н дэлгүүрүүдээр үйлчлүүлэн тэр дор нь бэлэг болон Хүслийн тасалбараа авах бөгөөд манай ажилтанд дэлгүүрээр үйлчлүүлсэн талоноо өгөх юм шүү.

 

Манай ажилтнууд ажлын өдөр 16:00-20:00 цаг, амралтын өдөр 12:00-20:00 цагуудад ажиллах болно.

  • Номин Плаза, Улсын Их Дэлгүүрийн Номин, Fresco Богд-Ар, БОСА Яармаг, БОСА Цайз, 19-р хороолол Номин, Миний Дэлгүүр Дамба, Миний Дэлгүүр 21-р хорооолол, Миний HYPER, Миний дэлгүүр 10-р хороолол, Миний Дэлгүүр Саппоро, Макс МУБИС, SkyHyperMarket, Sky Чингис, Сансар 32-н тойрог, Сансар Чулуун овоо, Сансар 5-н шар, Алтан Жолоо, Эгүүшин Баянхошуу, Янгирхайрхан Нисэх. Jasmine 6-н буудал

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA “HALLOWEEN NIGHT”

М-Си-Эс Кока Кола компаниас зохион явуулж буй “I LIKE FANTA” хөтөлбөрийн хүрээнд бид Happiness Center-тээ 10-р сарын 31-нд буюу өчигдөр “I LIKE FANTA Halloween Night”-ийг зохион байгууллаа. Аймшигт буг чөтгөрүүд, үхдэлүүд амилсан энэ үдшийн талаарх фото мэдээг та бүхэн доорх линкээс орж үзээрэй.

 

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SPRITE ALL-STAR АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Оюутан, залуучуудын дунд зохион байгуулагддаг сагсан бөмбөгийн “Спрайт Супер Лиг”-ийн  “Бүх оддын тоглолт” 3-р сарын 31-нд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд боллоо.

“Бүх Оддын Тоглолт”-д “Зүүн бүс”-ийнхэн “Баруун бүс”-ийнхнийг  54:53 харьцаагаар буулган авлаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани болон “TLG-13” ТББ-с зохион байгуулдаг сагсан бөмбөгийн “Спрайт Супер Лиг”-н тэмцээнд энэ жил нийт 20 багийн 300 орчим тамирчид өрсөлдөж байгаа. Эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийг хүүхэд залуучуудад хэвшүүлэх зорилготой тус тэмцээний “Бүх Оддын Тоглолт” энэ жил 6 дахь удаагаа зохиогдлоо. Буянт Ухаа дахь спортын шинэ ордонд болсон тус “Бүх Оддын Тоглолт” сагсан бөмбөгийн олон сонирхолтой тэмцээн, үзүүлбэрээр дүүрэн болж, талбайд цугласан 5000 орчим үзэгч шоу тоглолтын сайхныг мэдэрсэн.

 

Лигийн шилдэг мэргэн буучдын дунд болдог 3 онооны шидэлтийн тэмцээнд 7 тамирчин оролцсон. Тэднээс ИНЕГ багийн Удаанжаргал 10 оноо, Монголианс багийн Н.Борхүү, Монторх багийн Н.Лигдэн, Soldiers багийн А.Алтангэрэл нар 9 оноо авч эцсийн шатанд үлдсэн. Ингээд эцсийн шатанд Монголианс багийн Н.Борхүү 11оноо авсанаар 3 онооны шидэлтийн тэмцээний аварга болж, 500,000 төгрөг, үнэ бүхий зүйлсээр шагнуулсан. Таван цэгээс шидэж өрсөлддөг Багийн шидэлтийн тэмцээнд Отгонтэнгэр, Панасоник, Эрдэнэдрийлинг болон Мега Старс гэсэн багууд оролцсон. Тэднээс Панасоник баг 34 секунд, Мега Старс 31 секундын амжилт үзүүлсэнээр, эцсийн шатанд шалгарсан. Эцсийн шатанд Панасоник баг 55 секундэд даалгавраа биелүүлсэн.

 

Харин  Мега Старс баг 48 секундын амжилт үзүүлснээр Багийн шидэлтийн тэмцээний аваргаар тодорсон. Харин цагариган дээрээс довтлох тэмцээнд Үндэсний Супер Лигийн легионер 5 тамирчин оролцож, үзүүлбэр үзүүлсэн нь тун сонирхолтой болсон. Эхний шатанд тамирчин тус бүр 2 үзүүлбэр үзүүлсэн. Тэднээс Devon Clark 90 оноо, Decorey Jones 90 оноо авсанаар эхний шатнаас хасагдсан. Харин  Marcus Hammonds 91 оноо, Freddie Woods 92 оноо, Kendrick Black 97 оноо авсанаар эцсийн шатанд шалгаран үлдсэн. Эцсийн шатанд тамирчид ганц л үзүүлбэр үзүүлсэн. Энэ шатанд Freddie Woods 40 оноо, Marcus Hammonds 48 оноо, Kendrick Black 48 оноо авсан. Ингэснээр 2 тамирчины оноо тэнцэж, дахиад 1 үзүүлбэр үзүүлсэн. Ингээд Marcus Hammonds 48 оноо, харин Kendrick Black 2 хүүхдийн дээгүүр давж үсрэн, бүтэн 50 оноогоо авсанаар Цагариган дээрээс довтлох тэмцээний аварга болсон.

 

Энэ удаагийн “Бүх Оддын Тоглолт”-нд  Баруун, Зүүн бүсийн шилдэг 24 тамирчид  шалгаран өрсөлдсөн. Тун ширүүн өрсөлдсөн “Бүх Одод”-н тоглолтонд П.Эрдэнэчулуун, Ж.Отгондарь дасгалжуулагчтай Зүүн Бүсийн баг 54-53-н харьцаатай , ердөө 1 онооны зөрүүгээр хожлоо. Ингэснээр тэд 1 сая төгрөг хожсон бөгөөд энэ шагналыг хүүхдийн халамжын төвд сагсны талбай барихад хандивлаж байгаа юм.

 

Харин “Бүх Одод”-н үнэ цэнэтэй тоглогчоор Панасоник багийн А.Тэмүүжин тодорч, 1 сая төгрөгний шагнал хүртсэн.

 

Тус “Бүх оддын тоглолт”-ыг  Э.Цолмонбаяр, А.Өнөржаргал нар хөтөлж, мөн рэппэр Rokit Bay, амьд хөгжмийн UFO, Green mask  хамтлагууд ирж ая дуугаа өргөсөн. Мөн монголдоо шинэ үзүүлбэр болох Acro Dunk үзүүлбэрийн Power Light баг ирж, гайхалтай тохолтуудаар үзэгчдэд бэлэг барьсан.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

МХХ-НЫ ШИГШЭЭ ТАМИРЧИД М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИАР ЗОЧЛОВ

Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулагдаж буй  14-c доош насныхны Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын Хөлбөмбөгийн Холбооноос 14-с доош насны Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэн бэлтгэлдээ гараад байна.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түнш “М-Си-Эс Кока-Кола” ХХК нь уг хөтөлбөрийн хүрээнд  баг тамирчдыг бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа билээ. Тамирчдын шаргуу бэлтгэл сургуулилтын дундуур эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж буй эдгээр тамирчиддаа сэтгэлийн дэм, урам зориг өгөхөөр “М-Си-Эс Кока-Кола” компанитай танилцах аялалд оролцуулан гарын бэлэг гардуулан амжилт хүсэж, тэднийг гаргаж өглөө.

МХХ-ны “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түнш “М-Си-Эс Кока-Кола”

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

COKE’N BEAT НААДМЫН ЯЛАГЧ UFO ХАМТЛАГ ASIAN BEAT НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 3-Р БАЙР ЭЗЭЛЖЭЭ

М-Си-Эс Кока-Кола Компаниас санаачлан YAMAHA брэнд, Боловсрол телевиз, Эдмакс компаниудтай жил болгон хамтран зохион байгуулдаг Coke’n Beat наадмын ялагч нь Азийн амьд хөгжмийн их наадам Asian Beat-д эх орноо төлөөлөн оролцдог билээ.

 

Тэгвэл энэ оны ялагч UFO хамтлаг маань уг нэр хүндтэй наадмын III-р байрыг эх орондоо авч иржээ. Азийн шилдгүүдтэй өрсөлдөж, өөрийн орны амьд хөгжмийн хөгжлийн түвшинг таниулаад ирсэн UFO хамтлагынхандаа баяр хүргэхийн ялдамд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

FUZE TRADE SHOW

М-Си-Эс Кока-Кола Компанийн зах зээлд гаргаад удаагүй байгаа цоо шинэ бүтээгдэхүүн болох Fuze цайны амталгаат-урамшуулалт худалдаа, шоу арга хэмжээ 9-р сарын 20-оос 27-ыг хүртэл 3,4 хороолол “Ахуй үйлчилгээний төв талбай”, Тэнгис кинотеатрын өмнөх “Тусгаар тогтнолын талбай”, Драмын театрын урд талбай, Номин “Улсын Их дэлгүүр”-ийн гадаа талбай зэрэг газруудад нийт 6-н өдрийн хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.

 

Шоу худалдааны үеэр хамтлаг дуучид, чөлөөт бүжгийн тоглолт сонирхон, хөгжөөнт тоглоомууд дээр тоглож, дурсгалын зургаа татуулах зэрэг олон төрлийн сюрпризүүдийг хэрэглэгчиддээ барилаа. Эдгээр өдрүүдэд хамт байсан нийт хэрэглэгчиддээ баярлалаа.

 

Төгс зохицлын илэрхийлэл FUZE цай.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

I LIKE FANTA ХӨТӨЛБӨР

М-Си-Эс Кока-Кола ХХК нь бяцхан хэрэгчлэгч та бүхэндээ ээлжит шинэ I like Fanta аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд:

 

  • I like Fanta хөтөлбөр
  • I like Fanta бүтээлийн уралдаан
  • I like Fanta фото зургийн уралдааныг тус тус зохион байгуулж байна.

 

I like Fanta хөтөлбөр:

Хүүхдүүдээ FANTA ундааныхаа 5 ширхэг Orange бөглөөг цуглуулан Тэнгис кино театрын баруун урд байрлах Happiness center-т авчиран газар дээр нь тасалбараа хусаж  олон сонирхолтой бэлэг хожихоос гадна ASUS notebook, I Pad, Samsung Note-ний эзэн болох боломжтой.

 

I like Fanta бүтээлийн уралдаан:

Хүүхдүүдээ уусан FANTA ундааныхаа сав болон бөглөөг ашиглан I like Fantaзохиомжтой бүтээл хийн Happiness center-т авчиран оролцох боломжтой ба хамгийн шилдэг 3 оролцогчид шагналын эзэн болох болно.  Шалгаруулалтын 70%-ийг нь хамгийн олон Like цуглуулсан бүтээл, 30%-ийг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн шүүгчдийн шийдвэрээр шалгаруулах болно.

 

  1. I байр- IT Zone дэлгүүрийн 500,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  2. II байр- IT Zone дэлгүүрийн 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  3. III байр- IT Zone дэлгүүрийн 150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх

 

Бүтээл хүлээн авах хугацаа 9-р сарын 17-с 10-р сарын 17 хүртэл

Бүтээлд  like  авах хугацаа 10-р сарын 18-с 11-р сарын 12 хүртэл.

 

like Fanta фото зургийн уралдаан:

 

Хүүхдүүдээ I like Fantaзохиомжтой фото зураг авахуулан Facebook/CocaColaLoveMongolia-д зургаа оруулан хамгийн их like авсан 3 оролцогч шагналын эзэн болох болно. Оролцогч хүүхдүүдийн зургийг ilikefanta@ymail.com хаягаар хүлээн авах ба хүүхэд бүр дээд тал нь 3 зургаар оролцох боломжтой юм.

 

  1. I байр- IT Zone дэлгүүрийн 500,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  2. II байр- IT Zone дэлгүүрийн 300,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх
  3. III байр- IT Zone дэлгүүрийн 150,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрх

 

Фото зургийг хүлээн авах хугацаа 9,17 -10,17

Фото зургийн Facebook-ээр like  авах хугацаа 10.18-11.12

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Facebook/CocaColaLoveMongolia, 70165555, 88033449 дугаараас лавлана уу?