Categories
Компани Мэдээ мэдээлэл

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БИО УУТ

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь “Эх Дэлхийгээ Хайрлаж-Эерэгээр Амьдарцгаая” уриан дор Их Монгол Улс, Эзэн Чингис хаанын гал голомт Хан Хэнтийн уул, гурван голын эх ариун дагшин нутаг болох Хан Хэнтийн уулсын Тусгай хамгаалалттай газарт зориулан байгальд хоргүй, хурдан уусдаг нано технологиор хийгдсэн  хогны уутыг жилийн хэрэгцээт хэмжээгээр нь олгож байна.

 

Энэхүү био уут нь 5 кг хог даах чадвартай ба Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газарт аялахаар зорчиж буй гадаад, дотоодын аялагчдад бидний хэлж заншснаар Тэрэлжийн гүүрний постоор дамжин өнгөрөх тасалбарын хамт олгогдох ба аялагчид аялалын туршид бий болгосон хогоо тус уутанд цуглуулан тусгай хамгаалалттай газар нутгаас гарахдаа төвлөрсөн зориулалтын хогийн цэг дээр үлдээх үүрэгтэй юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК нь “Эерэгээр амьдарцгаая” уриан дор байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулахын төлөө чин эрмэлзэлтэй ажиллаж ирээдүйн сайн сайхан өөрчлөлтөд чиглэсэн эерэг үйлсэд нэгдэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас эх дэлхийгээ хайрлах” Эерэг” үйлсэд нэгдэж, байгаль дэлхий, гол горхио бохирдлоос сэргийлж, түүх соёлын дурсгалын өлгийн нутаг, байгалийн өвөрмөц тогтоцтой Хан Хэнтийн уул, гурван голын сав газрын экологийн тэнцвэрт байдал, биологийн төрөл зүйл, унаган байдлыг хадгалан хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ЭКО ДУГУЙ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Залуучуудын холбоо Спиртлэг бус спортлог уриан дор 2012 оны 07-р сарын 28-наас 29-нд 50 гаруй залуусыг нэгтгэн Эко дугуйт аялалыг зохион байгууллаа.  Нийт 150км газрыг дугуйгаар туулсан эдгээр залуусыг MCS Coca Cola Bonaqua 3+ ивээн тэтгэсэн юм. Аялалд оролцогч залуус “Залуу дугуйчин” клубыг нээсэн ба дугуйн спорт сонирхогч залуус оролцож болох юм байна.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“OPEN WATER” ЭКО АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын усан спорт клуб, эрүүл, идэвхитэй амьдралыг дэмжигч Bonaqua 3+ брэнд хамтран “Open water” эко аяллыг 2 дахь жилдээ  зохион байгууллаа.

 

2012 оны 07-р сарын 16-наас 2012 оны 07-р сарын 25-ныг хүртэл Үзэсгэлэнт Дорнод аймаг Буйр нууранд Монголын анхны 9км-ийн сэлэлтийг хийсэн юм. Усан спорт сонирхогч нийт 40 залуус явсан ба усанд сэлэхийн хажуугаар байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.

 

Энэхүү аяллаар Монголын Үндэсний Боловсрол суваг телевиз нэвтрүүлэг бэлтгэсэн ба та нэвтрүүлгийг2012 оны 08-р сарын 19, 26-ны өдрүүдэд хүлээн авч үзэх боломжтой.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ 3VS3” ТЭМЦЭЭН ЭРДЭНЭТ ХОТОД БОЛЛОО

“М-Си-Эс Кока Кола компани” болон “TLG13” ТББ хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Спрайт 3VS3” гудамжны сагсан бөмбөгийн 2012 оны 8-р сарын 5-нд Орхон аймгийн Эрдэнэт хотод амжилттай боллоо.

 

Төв талбай дээр болсон “Спрайт 3VS3” тэмцээнд нийт 52 багийн 260 орчим хүүхэд залуус оролцлоо. Өрсөлдөөнтэй өрнөсөн тэмцээнд Багануур дүүрэгтэй адил эрэгтэй 15-17 нас, 18-аас дээш гэсэн ангилалаар, эмэгтэй насны ангилалгүйгээр тоглосон юм. Мөн медаль хүртсэн бүх баг тамирчдад спрайт брэндийн футболк, малгайг бэлэглэсэн. Ингээд тэмцээний ангилал бүрдээ бусдыгаа хошуучлан эхний гуравт шалгарсан шилдэг багуудыг танилцуулж байна.

 

  • Тэмцээний бага нас болох 15-17 насны ангилалд нийт хорин баг өрсөлдсөнөөс “Friends” баг аваргаар шалгарлаа. Аварга баг 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • Харин удаах байранд “Нэг” баг орж 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртсэн.
  • Харин тэмцээний гуравдугаар байранд “Найзууд” баг шалгарч 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Харин охидын зургаан баг өрсөлдсөнөөс,

  • Аварга багаар “ТИС” шалгарч 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • Харин удаах байранд “Баян-Өндөр” баг шалгарч 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртлээ.
  • Тэмцээний охидын ангилалд гуравдугаар байранд “Орхон” баг орсон бөгөөд 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Хамгийн өрсөлдөөнтэй нас болох том нас буюу 18-аас дээш насанд нийт 26 баг өрсөлдсөнөөс,

  • “Fuzeteа I” баг аварга боллоо. Тус багийн хувьд Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигийн аварга “Танан Импекс” багийн тоглогч Ж.Оргилболдын ахалсан баг байсан бөгөөд аваргын төлөө нэг багт тоглодог А.Сумъяа, О.Очирбат, Г.Алтангэрэл нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэй багийг хожин аварга боллоо. “Fuzeteа I” багийн ахлагч Ж.Оргилболд цаг дуусах мөчид алсын зайн шидэлтийг оновчтой болгож багаа аварга баг болсноор 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • Харин дэд аварга болсон “Hаngover” баг 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртлээ.
  • Тэмцээний том насны гуравдугаар байранд “Танил талст” баг орсон бөгөөд 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Эрдэнэт хотод болсон “Спрайт 3VS3” тэмцээнд оролцсон нийт 260 гаруй тоглогчдоос,

  • Шилдэг тоглогч шалгаруулж эрэгтэй тоглогчдоос аварга авсан “Fuzeteа I” багийн Ж.Оргилболд,
  • Эмэгтэй тоглогчдоос “ТИС” багийн Хажидмаа шалгарч Спрайт брэндийн бөмбөг, ундаа, үүргэвчээ шагнууллаа.

 

Ийнхүү Орхон аймгийн Эрдэнэт хотод “Спрайт 3VS3” тэмцээн амжилттай боллоо.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХӨТӨЛБӨРИЙН АЗТАНГУУД ЛОНДОН ХОТЫГ ЗОРИЛОО

М-Си-Эс Кока-Кола компаниас хэрэглэгч олонд зориулан явуулсан Минут Майд Уудаг жимсний урамшуулал болон Алтын Төлөө Хамтдаа хөтөлбөрийн азтангууд, мөн М-Си-Эс Кока-Кола компаний 3 харилцагч компани зэрэг нийт 7 азтанг Лондон 2012 Зуны Олимпыг үзүүлэхээр Чингис Хаан нисэх онгоцны буудалд үдэж өглөө. 7 азтан маань сэтгэл өндөр, баяр баяслаар дүүрэн байсан бөгөөд Лондонгийн Олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа өөрийн дуу хоолой, биеэр хөгжөөн дэмжихээр Монголоос хөдөллөө. 

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ 3VS3” ТЭМЦЭЭН БАГАНУУР ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 “М-Си-Эс Кока Кола компани” болон “TLG13” ТББ хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Спрайт 3VS3” гудамжны сагсан бөмбөгийн 2012 оны тэмцээнээ Багануур дүүргээс эхэллээ. 8 сарын 3-нд Төв талбай дээр болсон “Спрайт 3VS3” тэмцээнд нийт 30 багийн 150 орчим хүүхэд залуус оролцлоо.

 

Өрсөлдөөнтэй өрнөсөн тэмцээн эрэгтэй 15-17 нас, 18-аас дээш гэсэн ангилалаар, эмэгтэй насны ангилалгүйгээр тоглосон юм. Мөн медаль хүртсэн бүх баг тамирчдад спрайт брэндийн футболк, малгайг бэлэглэсэн. Ингээд тэмцээний ангилал бүрдээ бусдыгаа хошуучлан эхний гуравт шалгарсан шилдэг багуудыг танилцуулж байна.

 

  • Тэмцээний бага нас болох 15-17 насны ангилалд нийт долоон баг өрсөлдсөнөөс “Crаzy bulls” баг аваргаар шалгарлаа. Аварга баг 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • Харин удаах байранд “Идэрчүүд” баг орж 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртсэн.
  • Харин тэмцээний гуравдугаар байранд “11-5” баг шалгарч 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Харин охидын зургаан баг өрсөлдсөнөөс аварга багаар

  • “Смарт баг” шалгарч 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • Харин удаах байранд “ST2” баг шалгарч 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртлээ.
  • Тэмцээний охидын ангилалд гуравдугаар байранд “ST1” баг орсон бөгөөд 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Хамгийн өрсөлдөөнтэй нас болох том нас буюу 18-аас дээш насанд нийт 18 баг өрсөлдсөнөөс

  • “Хадгаламж” баг аварга боллоо. Тус багийн хувьд тус тэмцээн жил бүр идэвхитэй амжилттай оролцдог баг билээ. Тэд аварга болсноор 200,000 төгрөг, өргөмжлөл, алтан медаль, спрайт брэндийн гарын бэлгийн эзэн болсон.
  • “Хадгаламж” багийн залууст эцсийн мөчид ялагдал хүлээсэн “BGA” баг хоёрдугаар байранд орлоо. Тэд 150,000 төгрөг, мөнгөн медаль, спрайт брэндийн гарын бэлэг хүртлээ.
  • Тэмцээний том насны гуравдугаар байранд “Багануур” баг орсон бөгөөд 100,000 төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл, спрайт брэндийн гарын бэлгийн эзэд боллоо.

 

Ийнхүү 2012 оны “Спрайт 3VS3” тэмцээн Багануурт дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа.

Та Facebook хуудас дээрээ сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх мэдээллүүдийг цаг алдалгүй авч байхыг хүсвэл Like дарж бидэнтэй нэгдээрэй.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ДУУ

“М-Си-Эс Кока-Кола” Компани Олимпийн тамирчдадаа зориулж

“АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” дуу бүтээжээ

 

Лондон 2012 Зуны Олимпийн наадамд Монгол орноо төлөөлөн оролцож буй нийт баг тамирчид, Монгол түмэндээ зориулан М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа” Олимпийн наадмын дуугаар бэлэг барьж байна. Спортын ертөнцийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй энэхүү гайхалтай тэмцээнийг 1928 оноос 84 жилийн турш Кока-Кола компани хамтран зохион байгуулж хамгийн урт удаан хугацааны туршид Олимпизмын үзэл санааг дэмжиж ирсэн байгууллагад зүй ёсоор тооцогддог юм.

 

Лондон 2012 зуны Олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдаа дэмжиж байгаа ард түмнийхээ дуу хоолойг нэгтгэн амжилт, ялалтын ерөөлийг дагуулсан 

 

  • “Алтын Төлөө Хамтдаа” Дууны үгийг Т.Нансалмаа (On’n Off студи),
  • Аяыг С.Ононбат (On’n Off студи),
  • Дууны найруулга, миксинг мастерингийг “Pro Sounds” студийн найруулагч Рагу Раман нар бүтээж,
  • Дууг Харанга хамтлагийн дуучин МУГЖ Лхагвасүрэн, Sweetуmotion хамтлаг, Дуучин Маралжингоо, “Coke’n Beat-2011” амьд хөгжмийн наадмын ялагч, “Asian Beat-2011” наадмын шилдэг дуучин шагналт The Compass хамтлаг дуулсан юм.

 

2012 оны 7-р сарын 27-ны өдөр буюу Лондон 2012 Зуны Олимпын Албан Ёсны Нээлтийн үйл ажиллагааны өдөртэй давхацуулан М-Си-Эс Кока-Кола компани “Алтын Төлөө Хамтдаа”дууг Монгол орон даяар албан ёсоор нээж байна.

 

“Алтын Төлөө Хамтдаа” дуу

 

Үг: Т.Нансалмаа (On’n Off студи)

Ая: С.Ононбат (On’n Off студи)

Хамгаас хайртай бүгдийн төлөө

Халуун элгэн нутгийнхаа төлөө

Олимпийн галын дөл тамирчиддаа

Амжилт ялалтын дээдийг ерөөе

Намайг, биднийг төлөөлөөд та нар минь

Нарт ертөнцөд нэрийг минь дуулгаарай

Цэлмэг хөх тэнгэрийн Их Монголоос

Зорилгодоо тэмүүлж алдраа бадраагаарай

 

Дахилт:           

 

Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая

Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай

Энэхэн заяасан ганцхан амьдралдаа

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

Түмэн олны зүрх нэгэн зүгт цохилж

Төрийн сүлдэндээ тамирчидаа даатгаж

Баяр цэнгэлийн манлайг ерөөж

Бахархам тэр нэг өдрийг хүлээж байна

 

Дахилт:           

 

Алтын төлөө хамтдаа бүгдээрээ дуулцгаая

Алтан соёмбоо тэнгэрт намируулаарай

Энэхэн заяасан ганцхан амьдралдаа

Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаарай.

 

2012 он

М-Си-Эс Кока-Кола ХХК

Categories
Компани Мэдээ мэдээлэл

COCA-COLA HAPPINESS CENTER НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Aз жаргалыг түгээгч Кока-Кола компанийн  “HAPPINESS CENTER” эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оны 6 сарын 9 өдрөөс үүд хаалгаа нээж байна.  Жил тойрон М-Си-Эс Кока Кола компани хэрэглэгч түмэндээ зориулан хөтөлбөрүүдээрээ дамжуулан олон сюрприз  барьдаг билээ.

 

М-Си-Эс Кока-Кола компаний шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшуулалыг хүлээн авахад ойр дөт болгох, Дэлхийн номер-1 Кока Кола брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авах, үйл ажиллагааг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилгоор энэхүү төвийг ашиглалтанд оруулж байна.

 

Мөн оюутан залуус хүүхэд багачууддаа зориулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг нэгээр нэмсэн нийгмийн хариуцлагын тод жишээ болж чадлаа. Хос Залуусын булан, шилдэг технологи XBOX kinect-ттэй танилцах, оюуны баялаг болох дэлхийн сонин сэтгүүл унших, амтат Minute Maid Жүржийн Талст ундаагаа уух таатай орчин бүрдэж байгаа юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛА АЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ ЗААВАР

1.135555 дугаарлуу мессеж ичих заавар:

Хэрэглэгч та Хүслийн, Бидний, Түмний савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундаагаа уугаад, алтан бөглөөн доторх 12 оронтой кодыг регистрийн дугаарын хамт 135555 дугаарлуу энгийн тарифаар мессеж бичиж Спорт алчуур,Футболк,Mr.Pizza 2500 -ийн ваучер, ундаа хожно.

 

 

  1. iCoke.mn вэб сайтад орох заавар:

Хэрэглэгч та iCoke.mn вэб сайтад орж бүртгүүлэн Хүслийн, Бидний, Түмний савлагаатай Кока-Кола, Фанта, Спрайт ундаагаа уугаад, алтан бөглөөн доторх 12 оронтой кодыг   оруулж  Спорт алчуур, Футболк, Mr.Pizza 2500 -ийн ваучер, ундаа хожно.

 

Хэрэглэгч та бүхэн Алтын Төлөө Хамтдаа хөтөлбөрөөс хожсон бэлэгнүүдээ 2012-оны 6-р сарын 10-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрын баруун урд талд байрлах Coca-Cola Happiness Center-ээс очиж аваарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88033449 утаснаас лавлана уу.

 

Жич: Хэрэгчлэгч та бүхний 5-р сарын 2-оос 5-р сарын 25-хүртэлх хугацаанд явуулсан бүх кодууд Лондон 2012 зуны олимп үзэх 2 азтангийн тохиролд хамрагдана.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

УУДАГ ЖИМСНИЙ УРАМШУУЛЛЫН АЗТАНГУУД БЭЛГЭЭ ГАРДАН АВЛАА

М-Си-Эс Кока-Кола компаниас хэрэглэгчиддээ жил бүр шинэ содон бэлгийг барьдаг. Үүний нэг нь 3 сарын 10-аас эхлэн зохион байгуулагдаж та бидний сонирхлыг татаад байгаа Минут Мэйд жүүсний “Уудаг жимсний урамшуулалт” хөтөлбөр билээ. Хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчид уусан жүүснийхээ шошгоор оноо цуглуулан 2 хаалгатай хөргөгч, Иж бүрэн компьютер, Цахилгаан зуух болон Бүрэн автомат угаалгын машины эзэд болсон юм.

 

Ингээд нийт хэрэглэгчид маань өнгөрөгч 5дахь өдөр М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй танилцан шагналаа гардан авлаа. Зарим нь бүр бэлгээ дааж ядан байсан шүү.

 

Азтанууддаа бүгдэд нь баяр хүргэе.

 

Минут Мэйд жүүсээ уугаад ЛОНДОНГИЙН ОЛИМП-руу явцгаая