Зохиогч: Tuvshinbileg
2005
2004
2003
2002
2001

“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдалдаа хариуцлагатай хандаж, 2030 он гэхэд борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах томоохон зорилго тавиад буй билээ. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл ХХК, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл хоорондын гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Учир нь орон сууцны хотхон, хороололд хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгөх боломж бүрэн бий юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй СӨХ бүртгэлтэй байдгийн 30 хувь нь л хогоо ангилан ялгадаг аж. Тиймээс МСӨХДЗ-өөс өөрийн харьяалалтай сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Гурван талт хамтын ажиллагааны гол зорилго нь хогоо ангилан ялгадаг сууц өмчлөгчдийн холбоодын тоог нэмэгдүүлж, оршин суугчдыг хогоо ангилан ялгах боломжоор хангах юм. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд
- хуванцар ангилан ялгаж, цуглуулсан сууц өмчлөгчдийн холбоодоос Ти Эм Эл компанийн тээврийн хэрэгслээр хуванцар тогтмол цуглуулж авах
- сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг “Ти Эм Эл” хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй танилцуулах
- хог ангилан ялгах аргачлал хүргэх
- энэ оны 5 дугаар сард #ДАЯС арга хэмжээнд идэвхтэй оролцсон сууц өмчлөгчдийн холбоодод хог ангилан ялгах цэг байгуулж өгөх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт” усны салбарын үндэсний чуулганд “М-Си-Эс Кока-Кола” компани оролцож, олон нийтэд Усны үр ашиггүй хэрэглээг бууруулах хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Бид тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны зарцуулалтыг 29 хувиар бууруулаад байна.
Нэг литр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хоёр литр ус зарцуулж буй нь:
- Монгол улсын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны нормоос зургаа дахин бага үзүүлэлт төдийгүй
- Үйл ажиллагаа явуулж буй бүсийн хэмжээнд (Хонконг, Макао, Тайвань, Монгол улс) усны үр ашигтай зарцуулалтаар тэргүүлж байна.
Бид усны зарцуулалтыг цаашид ч бууруулах бөгөөд 2025 онд 1.7 литр болгохоор зорин ажиллаж байна. Үүнээс гадна 2010 оноос хойш үйлдвэрийн процессод ашигласан бүхий л усаа цэвэршүүлж буй юм. Хоногт 2000 тн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн усанд загас хүртэл амьдрах боломжтой ба цэвэршүүлсэн усаа Нийслэлийн хот тохижилтын газар, Эвт чулуу ХХК, Бат-Өндөр Хайрхан ХХК зэрэг байгууллагууд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн цэвэрлэгээнд үнэ төлбөргүй нийлүүлж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани ус дахин ашиглалтын хэмжээг 100 хувьд хүргэхээр зорьж байна.

Өчигдөр Багшийн дээдийн нүхэн гарцыг өчигдөр “Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ-ын 30 гаруй залуус сайн дураар цэвэрлэсэн. Энэ нь тэдний ирэх сард орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” ажлын урьтал арга хэмжээ байжээ.
Жил бүр тогтмол зохион байгуулдаг Clean-Up төсөлд талархал илэрхийлэхийн сацуу залууст дэмжлэг үзүүлэх зорилготойгоор өндөр даралтат угаагч машин, гарын бээлий болон бүтээгдэхүүний дээжээс өргөн барилаа. Мөн тэдний ирэх сард зохион байгуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Манай нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогийг харгалзан уртасгасан цагаар буюу 8-20 цаг хүртэл ажиллах таатай нөхцөл бүрдүүллээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгаад байна.
“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулах юм.