Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй билээ. Энэ хүрээнд “Кока-Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 950 гаруй ажилтантай, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг бөгөөд дэлхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж, чанар стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 21 брэндийн 160 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэж, улс орон даяарх 16 мянга гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.

 

 

“Хил гаалийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байгаа. Ирэх жилүүдэд үндсэн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлох зорилт тавьсан. Үүнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “М-Си-Эс Кока-Кола” компани чухал хувь нэмэр оруулна. М-Си-Эс Групп нь улс орондоо оруулж буй хувь нэмрээр Монгол улсын “стратегийн чухал” ач холбогдолтой компани юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь VIO нэрийн дор үйлдвэрлэн борлуулах эрх авсан анхны бүтээгдэхүүн болох Millenia байгалийн эрдэст усаар импортын бүтээгдэхүүнийг орлож, цаашлаад экспортлох зорилтыг тавиад буй билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2018 оноос хойш “Сахарын агууламж бууруулах” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийт 46 амтаас одоогоор 8 төрлийн амтын сахарын хэмжээг үе шаттайгаар бууруулсан бөгөөд цаашид жил тутам 1-2 төрлийн амтыг бууруулахаар төлөвлөж байна.

 

Хэрэглэгчид сонголтыг бий болгох үүднээс сахаргүй 8 төрлийн амт, сахарын агууламж 5 хувиас бага 9 төрлийн амтыг санал болгож байна.

 

Үүнтэй холбоотойгоор чихрийн агууламж орсон бүтээгдэхүүний зохист хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар энэ оны 3-р сард өргөн барьсан “Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундааг онцгой албан татвартай болгох тухай хуулийн төсөл”-д саналаа өгсөн тухай Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн арван жилд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг хоёр дахин бууруулж, үйлдвэрийн бүхий л явцад ашигласан усыг цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулжээ.

Мөн хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй, утаагүй уурын зуух ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтын хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийг хогоо ангилан хаях дадал хэвшил суулгах кампанит ажил өрнүүлээд буй билээ.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар “Тэрбум мод”-ыг услав

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 дугаар сард Богдхан уулын зургаан ам буюу Баруун залаат орчимд 35 мянган мод суулгаж буй билээ. Эдгээр шинээр суулгасан модыг М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар усалж байна.

 

 

М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2010 онд Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байжээ. Үйлдвэрийн технологийн процессод ашигласан бүхий л усыг 99 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай уг байгууламжийн цэвэршүүлсэн ус нь:

 

  • MNS 4943 : 2015 стандарт буюу “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
  • MNS 6734 : 2018 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” -ыг бүрэн хангасан аж.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж байгаа модыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах зорилгоор  ундны усаар услахаас илүүтэй саарал ус, хөв цөөрмийн усаар услах бодлогыг төрийн зүгээс баримталж байна. Үйлдвэрлэлд ашигласан усаа ийнхүү цэвэршүүлж буй байгууллагуудад эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тухайлбал, усны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт эрхзүйн орчныг бүрдүүлэх дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

 

Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа: Богдхан уулын 6 аманд намрын цэнэг усалгааг ийнхүү хийгээд хавар цас хайлах үед цэнэг усалгааг дахин хийнэ. Их бохирдолтой л биш бол мод усыг голдоггүй. Харин М-Си-Эс Кока-Кола компанийн энэхүү цэвэршүүлсэн ус нь ундны уснаас бусад зориулалтаар ашиглаж болохуйц стандартын шаардлага хангасан байдаг. Тиймээс мод услахад бүрэн тохиромжтой гэж бид үзэж байгаа.

 

 

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

PEACE TEA- CHOOSE PEACE ТОМ САВЛАГААТАЙ БОЛЛОО

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола ХХК “Тогтвортой хөгжлийн манлайлагч”-аар шалгарлаа

М-Си-Эс Кока-Кола компанийн “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрт НҮБ-ын “Тогтвортой Хөгжлийн Манлайлагч” шагналыг олголоо. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилга, Ти Эм Эл компанийн хөрөнгө оруулалтаар Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн Хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод буй билээ.

 

 

Ингэснээр М-Си-Эс Кока-Кола компани дахин боловсруулсан хуванцар сав ашиглах Монголын анхны компани болох зорилт биелэх боломж бүрдээд байна.

 

“Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөрөөр дамжуулж  тус компани НҮБ-ын Хариуцлагатай хэрэглээг дэмжих, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой хөгжлийн зорилт болон Монгол улсын Засгийн Газрын “Алсын хараа-2050” Урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтыг биелүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

 

 

Улс орон даяар хэрэгжүүлж буй “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” санаачилгад нэгдэж, эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж байна.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ХУВАНЦРЫН ХАЯГДАЛГҮЙ НААДЪЯ

М-Си-Эс Кока-Кола” компани 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн эргэн тойрон дахь хуванцрын хаягдлыг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар цуглуулж байна. Наадамчин олны хэрэглээнээс цугларсан хуванцрын хаягдлыг хуванцар сав дахин боловсруулах үйлдвэртээ шууд нийлүүлэх болно.

 

Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын овор хэмжээг багасгаж, ангилан ялгаж хаяхыг уриалж байна.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Бид 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулна

“М-Си-Эс Кока-Кола” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарлалаа. Энэ хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг эхлүүлж, олон нийтийг хуванцар саваа ангилан хаяхад уриалж байна.

 

“Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлсэн.

 

Байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой энэхүү ажилд “М-Си-Эс Кока-Кола” компани идэвх санаачилгатайгаар нэгдэн оролцож, Монгол улсад анх удаа хуванцар сав дахин боловсруулах төсөл эхлүүлсэн байдаг. Үүний үр дүнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

 

 

Манай улсад жилдээ 18 мянган тн хуванцар сав хэрэглэгддэг. Тэгвэл жилд 20 мянган тн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай “TML” үйлдвэрт нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломж бүрдэх юм.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон “Улаанбаатар Марафон” гүйлтэд идэвхтэй оролцлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд “М-Си-Эс Кока-Кола” компанийн 80 орчим ажилтан амжилттай оролцлоо.

 

 

Гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Улаанбаатар Марафон”-д алба хэлтэс, байгууллагын сайн дурын зөвлөлийн баг бүрэлдэхүүнээр идэвхтэй оролцсоноос гадна гэр бүлийн хамт гүйсэн юм.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь эрүүл, аюулгүй ажиллах орчин бүрдүүлж, ажилтнуудынхаа эрүүл, спортлог дүр төрхийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй ажилтнуудыг дэмжихээр “Bonaqua” асарт хамт олноороо цугларч, хамтдаа өглөөний цай ууж, бие халаах дасгал хийж, хөгжөөнт тоглоом тоглож, дурсгалын зураг татуулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм.

 

 

Гүйлтээр хичээллэгч, сонирхогч олон мянган иргэн оролцдог тус үйл ажиллагааг “М-Си-Эс Кока-Кола” компани “Bonaqua” усны брэндээр ивээн тэтгэж буй билээ.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байна

   “Газрын доорх ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн усны өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока-Кола ХХК үйлдвэрийн хаягдал усыг хэрхэн цэвэршүүлж, дахин ашиглаж байгаа зураглалыг танилцуулж байна. Бид 2010 онд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байсан билээ.

 

​Тэр цагаас хойш өдөр бүр технологийн процесст ашигласан усыг MRB технологиор цэвэршүүлсээр байна. Энэхүү ус нь ногоон байгууламжийн усалгаа, машин угаалга, бетон бэлтгэх, түймэр унтраах, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглаж болохуйц стандарт (MNS6734:2018)-ыг хангасан билээ. Тиймээс ундны усны эх үүсвэрээ хамгаалах хүсэлтэй байгууллагуудыг М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байна.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИ ОЛИМПИЙН ХОРООТОЙ ХАМТРАН ОЛИМПИЙН МУЗЕЙ-Г НЭЭВ

М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Олимпийн өдрөөр хүн төрөлхтний үнэт өв эрдэнэ болох олимпийн соёл, боловсрол, түүхэн хуудсыг залуу хойч үедээ онцлон үзүүлэхээр Олипийн хороотой хамтран Олимпийн музейг 2021.06.23-ны өдөр нээлээ.

 

Олимпийн музей нь анх 2003 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын олимпийн музейн түнш, Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүнээр элсэж байсан ба одоогоор 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүдийг хадгалж байна.

 

Монгол Улс түүхэндээ анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох бөгөөд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тун удахгүй арлын Япон орныг зорих гэж байна. Улсдаа төдийгүй, дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдын өнөөдрийн амжилт, олон мянган хөгжөөн дэмжигчдийн хүсэл тэмүүлэл М-Си-Эс Групптэй салшгүй холбоотой. М-Си-Эс Кока-Кола компани 3х3 сагсан бөмбөгийн спортод 2005 оноос хойш тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийж, Олимпийн талбарт амжилт гаргахад түүчээлэн хөгжүүлсээр ирсэн юм.

2021 оны зургадугаар сарын 23.
Олон Улсын олимпийн өдөр.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
2021 оны зургадугаар сарын 23.
Олон Улсын олимпийн өдөр.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК ХАМТ ОЛОН (COVID-19) ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БУЙ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДАД БҮТЭЭГДЭХҮҮН ХАНДИВЛАЛАА

Коронавируст халдвар COVID-19 цар тахлын эсрэг ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй аж төрөх нөхцөлийг хангахаар цаг наргүй ажиллаж байгаа ОБЕГ, УОК, НОК, Тээврийн цагдаагийн алба, Эрүүл мэндийн яамны алба хаагчдынхаа дархлааг дэмжин C аминдэмтэй Schweppes +C болон болон 4 брэнд  бүтээгдэхүүний  нэр  төрлүүдээс  хандивлав.

 

2020 оноос хойш олон удаагийн дэмжлэг, хандивын аяныг өрнүүлж байгаа ба тус хугацаанд 100 гаруй сая төгрөгийн хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйлст зориулаад байна.

Хамтдаа хүчтэй байж, цар тахлын эрсдэлийг даван туулцгаая. Schweppes +C бүтээгдэхүүн нь таны С аминдэмийн өдрийн хэрэгцээг хангана.

 

Халдвар хамгааллын дэглэмээ сахиж өөрийгөө болон хайртай бүхнээ эрсдэлээс сэргийлж ковидгүй зуны төлөө хамтдаа хичээцгээе!