Categories
Компанийн тухай

Кока-Кола ундааг хэн, хэрхэн зохион бүтээсэн бэ?

Кока кола ундааны орцыг АНУ-н цэргийн офицер, эм зүйч Жон Пембертон нээсэн түүхтэй. Тэрээр орчин үеийн жишигт нийцсэн химийн лабораторийн тусламжтай төрөл бүрийн эмийн худалдаа эрхлэхийн сацуу Sweet Southern Bouquet нэртэй үнэртэн хүртэл үйлдвэрлэж байсан, чамгүй энтрепренер сэтгэлгээтэй нэгэн юм. Домог болсон ундааны жорыг Пембертон 1886 оны нэгэн нарлаг өдөр санамсаргүй байдлаар олсон гэдэг. Цэв хүйтэн мөс, хийжүүлсэн ус, бага зэргийн халуун ногоог хооронд нь холиход сэтгэл сэргэм тун таатай амт амтагдсан тул энэхүү цоо шинэ бүтээгдэхүүнээ өөрийн эмийн сандаа худалдаалахаар сэтгэл шулуудсан аж. Тухайн цагт нэг шил ундааг таван центээр үнэлэн худалдаалж байв. Доктор Пембертоны нягтлан бодогч Фрэнк М.Робинсон “хоёр C үсгийг нийлүүлбэл сурталчилгаанд тохиромжтой харагдана” хэмээн түүнийг ятгаж, улмаар “Coca-Cola” брэндийн анхны логог бүтээжээ. Удалгүй “The Atlanta Journal” сэтгүүлд сурталчилгаа нь хэвлэгдэж, цоо шинэхэн хийжүүлсэн ундаагаар амны цангаагаа тайлахыг их хотын иргэдэд уриалж эхлэв.

Эхний жилийн борлуулалтын хэмжээ өдөрт дунджаар есөн ундаа л байсан гэдэг. Доктор Пембертон өөрийн бүтээсэн шидэт ундаа хэрхэн дэлхийг байлдан дагуулах тухай төсөөлж ч амжилгүй тэнгэрт халихынхаа өмнө Атланта хотын чадварлаг бизнесмен Г.Кандлерт бизнесийн хувиа худалдсан нь хожмын дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндийн эхлэл цэг болсон юм.

Categories
Компанийн тухай

“М-Си-Эс Кока-Кола” компанид ажлын байр сонирхож байгаа юм. Хаанаас мэдээлэл авах вэ?

Та ажлын байр сонирхож байвал careers.mcs.mn вэбсайтаар зочлон, “Нээлттэй ажлын байр” хэсэгт орж, “М-Си-Эс Кока-Кола” компанийг сонгон, мэдээлэл аваарай.

Categories
Компанийн тухай

“М-Си-Эс Кока-Кола” компанитай хэрхэн холбогдох вэ?

Утас: (976) 70165555
Факс: (976) 70165500

И-мэйл: info@mcscocacola.mn

Хаяг: Гачууртын зам 104, Амгалан 13260, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол Улс

Categories
Компанийн тухай

Кока-Кола анх Монголд хэдэн онд орж ирсэн бэ?

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь 2001 оны 9-р сард Кока-Кола Компанийн албан ёсны франчайзинг эрхтэй байгуулагдсан. Өдгөө 21 брэндийн 160 гаруй нэр төрлийн ус, ундааг Монгол орны өнцөг булан бүрт борлуулж байна.