Categories
Эрүүл мэнд

Аспартам нь аюулгүй юу?

Тийм. Аспартам  бол хамгийн сайн судлагдсан хүнсний бүрдэл хэсгүүдийн нэг бөгөөд түүний аюулгүй байдлыг нь баталгаажуулах талаар олон тооны судалгааны ажлууд хийгдсээр байна. Түүнийг 100 гаруй улс оронд хэрэглэхийг зөвшөөрчээ.

АНУ – ын Хүнс ба Эмийн Захиргаа (FDA – Food and Drug Administration), ДЭМБ / ДХХААБ – ын хамтарсан Хүнсний Нэмэлтийн Хороо, Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)), Францын Хүнсний Аюулгүй Байдлын Агентлаг (Agence Française de Sécurité Sanitaire des Aliments (French Food Safety Agency – AFSSA)) зэрэг байгууллагуудаас аспартамын аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.

Европын Холбооны Хүнсний Аюулгүй Байдлын Газар (European Food Safety Authority (EFSA)) – аас аспартамын аюулгүй байдлыг 2006, 2009 онуудад дахин дахин баталгаажуулжээ. 2010 онд EFSA аспартамын аюулгүй байдлыг ахин хянаж үзэхэд түүний аюулгүй байдлын талаар ямар нэгэн сөрөг баталгааг олоогүй байна.

2011 онд EFSA шинэ судалгааны ажлуудыг дахин хянаж үзээд аспартам ба Европын холбоонд баталгаажуулсан бусад хүнсний нэмэлтүүдийн аюулгүй байдлыг дахин баталгаажуулжээ.

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаа аюулгүй юу?

Хүнсний бусад бүрдэл хэсгүүдийн нэгэн адил хийжүүлсэн ундаанд агуулагдах нүүрсхүчлийн хийн аюулгүй байдлыг албан ёсны эрх бүхий байгууллагаас хянаж үзээд аюулгүй болохыг нь баталсан байдаг. Хийжүүлсэн гэдэг ойлголтын цаана нүүрсхүчлийн хийг ойлгодог ба энэ нь ундаанд хамар цоргих хүчтэй амт, мэдрэмжийг өгдөг. Нүүрсхүчлийн хий нь бидний эргэн тойронд байгаль дээр байж байдаг хий юм. Бид агаараас хүчилтөрөгчийг амьсгалан авч нүүрсхүчлийг ялгаруулж байдаг. Харин ургамал үүний эсрэг нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг.

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлэлт нь бие махбодод ямар үйлчлэлтэй вэ?

Судалгааны ажлын дүнгээс үзэхэд хийжүүлсэн ундаа эхлээд аманд орох үед хийжүүлсэн ус нь хэлэн дээрх хэд хэдэн хүлээн авагчуудыг цочроон аман дотор чимчигнэх мэдрэмжийг төрүүлнэ (Simmons 1999; Cowart 1998).

Ундааг залгих үед хийжүүлсэн ундаан дах нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг юм. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд энерги авсны дүнд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна.

Заримдаа ундааг хурдан хурдан залгилж уух үед нүүрсхүчлийн хийтэй хамтаар агаар залгигдаж  ходоодонд орно. Ийнхүү гэдсэнд орсон хий нь олон нийтийн дунд унгах, хэхрэх зэрэг таагүй байдал үүсгэн биеэс гадагшлахыг эс тооцвол ямар нэгэн асуудал үүсгэхгүй  (Cuomo 2009).

Categories
Эрүүл мэнд

Хийжүүлсэн ундаан дах нүүрстөрөгчийн давхар исэл нь бие махбодыг хөөлгөдөг үү?

Хийжүүлсэн ундаа ууснаар бие махбод хөөхгүй. Хийжүүлсэн ундаан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн үндсэн хэсэг нь ходоодонд ордоггүй, хийн ихэнх нь ундааны савыг онгойлгоход алдагддаг. Ходоодонд орсон багахан хэмжээний хий нь хоол боловсруулах эрхтний ханаар хурдан хугацаанд, хялбархан шимэгддэг юм. Ийнхүү бие махбодод шимэгдэж байгаа хийн хэмжээг ердийн нөхцөлд бие махбодын ялгаруулж байгаа хийтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээ гарна (Cuomo 2009).

Categories
Эрүүл мэнд

Коффеин агуулсан болон хийжүүлсэн ундаа уух нь миний ясыг хэврэгшүүлж, ясны сийрэгжилт үүсгэх үү?

Коффеинжүүлсэн, эсвэл хийжүүлсэн ундаа уух нь таны ясыг хэврэгшүүлж, ясны сийрэгжилт үүсгэхгүй. Ясны сийрэгжилтийн олон улсын сан (International Osteoporosis Foundation) – аас гаргасан ясны сийрэгжилт үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлсийн жагсаалтад нас, эм хүйс, гэр бүлийн түүх, цэвэршилт, муу хооллолт, кальци ба Д амин дэмийн хангалтгүй хэрэглээ, хангалтгүй дасгал сургуулилт, биеийн жингийн доод индекс (хэт туранхай байх), тамхи татах, согтууруулах ундааг хэт их хэрэглэх зэргийг багтаасан байна.

Categories
Эрүүл мэнд

Оргилуун ундаа уух нь шүд цоорох өвчлөлд хүргэх үү?

Шүдний эрүүл ахуйг сахих нь эрүүл шүдтэй байх хамгийн чухал арга юм. Элсэн чихэр ба нүүрс ус агуулсан бүхий л хоол, хүнс, ундаа нь шүд хорхойтоход хүргэж болно.  Хүчиллэг орчинд шүд цоорох эрсдэл өндөр байдаг. Ихэнх оргилуун ундаанууд жүрж, алим болон усан үзэмний шүүсний нэгэн адилаар хүчил агуулсан байдаг. Иймээс ундаа уух болон хоол идэх бүртээ амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь шүд цоорох өвчнөөс бүрэн сэргийлэх маш том алхам юм шүү.