Categories
Компани Мэдээ мэдээлэл

УНДААНЫ ОРЦЫН БҮРДЭЛ ХЭСГИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ КОКА-КОЛАГИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Телевизийн 10-р сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаарх сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурдагдсан Кошениль (E120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна.

 

Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамель (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм.

 

Кока-Кола компани нь 132 жилийн турш хэрэглэгчдэдээ үнэнч байж, ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1,9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг.

 

Кока-Кола компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 22 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо үнэнч байдаг билээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН АВАРГАД ТИВЭЭ ТӨЛӨӨЛСӨН МОНГОЛ САГСЧДАД М-СИ-ЭС ГРУПП БАЯР ХҮРГЭЛЭЭ

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардууллаа.

 

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа манай групп цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ энэ үеэр онцолсон юм.

 

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж байна.

 

Дэлхийн эрэмбийн эх сурвалж: https://fiba3x3.com/en/rankings/individual.html

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 28-Д ШАЛГАРЛАА

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай.

 

Бизнесийн байгууллагын тухайн жилд төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн ТОП-100 2017 шалгаруулалтад М-Си-Эс Группийн12 компани шалгарч, 2016 оны амжилтаа ахиуллаа. М-Си-Эс Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг юм.

 

Энэ удаад, группийн М-Си-Эс Холдинг, Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Тотал Дистрибюшн зэрэг 12 компани шалгарлаа.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Кока-Кола Компани нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг  дэлхийн  улс орнуудаар аялуулдаг уламжлалтай болсон. Энэ жил цомын аялал дөрөв дэх удаагаа дэлхийн 50 гаруй орноор тойрон аялж байгаа ба М-Си-Эс Кока-Кола Компанийн зүгээс хөлбөмбөг сонирхогч хүн бүрд зориулан  Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аяллыг Монгол Улсдаа авчирсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиолоо.

 

Чингис хаан нисэх онгоцны буудлаас М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн баг Цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд залсан ба тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж  цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулсан юм. Хөлбөмбөгийн Дэлхийн аваргаар шалгарсан баг болон тухайн улсын ерөнхийлөгч л тус цомд хүрэх эрхтэй байдаг.

Үүний дараа, Шангри-Ла Моллд 13:00-22:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн улсын хүртдэг цомыг өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дэлхийн хамгийн том, бидний хамгийн их хүсэн хүлээдэг спортын баяр дээр байгаа мэт мэдрэмжийг М-Си-Эс Кока-Кола компани Монголчууддаа хүргэлээ.

2017 оны 9 дүгээр сард ОХУ-аас эхэлсэн тус аялал 2018 оны 6 дугаар сар хүртэл үргэлжлэх ба Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнөх 9 сар гаруй хугацаанд зургаан тивийн 50 гаруй улсаар дамжин 126,000км  аялж байгаа юм.

 

Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын тухай мэдээлэл

Дэлхийн аваргын жинхэнэ цом ФИФА-гийн мэдэлд хадгалагдан байдаг бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдад дамжин очдог. Дэлхийн аваргын цомын одоогийн зохиомж, хийцийг 1974 онд гаргасан байдаг бөгөөд тус цом нь цул алтаар хийгдсэн, 6.142 кг жинтэй, орой дээрээ дэлхийн бөмбөрцгийг барьсан хоёр хүний дүрс бүхий бэлгэдэлтэй байдаг. Тус цом нь дэлхийн хамгийн алдартай спортын төрлийн бэлгэ тэмдэг, шүтээн байдгийн хувьд зөвхөн Дэлхийн аваргаар шалгарсан ялагчид болон цомын аяллын хүрээнд хүлээн авч буй улс орны тэргүүн нараас бүрдсэн багийнхан л барьж, түүнд хүрэх эрхтэй байдаг. Учир нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны дүрэмд Дэлхийн аваргын цом нь ФИФА-гийн өөрийнх нь эзэмшилд хадгалагдах ёстой бөгөөд ялагчийн шагнал болгон өгч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс ФИФА-гийн Дэлхийн аваргын тэмцээний ялагч нь түр хугацаанд дуурайлган хийсэн цомыг хадгалж, дараа нь дуураймал цомоор үүрд шагнуулдаг байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

Кока-Кола Компани нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн Аваргын Цомыг аялуулдаг уламжлалтай болсон. Энэхүү аялал нь энэ жил дөрөв дэх удаагаа тохиож байна. Кока-Кола Компанийн зүгээс дэлхийн 50 гаруй улсад зохион байгуулж буй Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын аялал ирэх 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх ба Цомын аялал Улаанбаатар хотноо хоёр газраар айлчлах тул хөлбөмбөг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж, энэхүү түүхэн үйл явдлын гэрч болохыг урьж байна.

 

Тус өдөр  Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч, үндэсний шигшээ багийнхантай хамт дурсгалын зураг авахуулах ба Монгол Улсын баг тамирчид тус арга хэмжээний үеэр нээлттэй тэмцээн хийх болно. Үүний дараа, Шангри-Ла Моллд 13:00-20:00 цагийн хооронд олон нийтэд нээлттэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн улсын хүртдэг цомыг өөрийн нүдээр харж, дурсгалын зураг татуулан, дэлхийн хамгийн том, бидний хамгийн их хүсэн хүлээдэг спортын баяр дээр байгаа мэт мэдрэмжийг М-Си-Эс Кока-Кола компани хөлбөмбөгийн үнэнч фанатуудад олгоно.

2017 оны 9 дүгээр сард ОХУ-аас эхэлсэн тус аялал 2018 оны 6 дугаар сард эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө, 9 сарын хугацаанд нийт 126 мянган км замыг туулж зургаан тивийн 50 гаруй улсаар аялах юм.

 

 

Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын тухай

Дэлхийн аваргын жинхэнэ цом ФИФА-гийн мэдэлд хадгалагдан байдаг бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчдад дамжин очдог. Дэлхийн аваргын цомын одоогийн зохиомж, хийцийг 1974 онд гаргасан байдаг бөгөөд тус цом нь цул алтаар хийгдсэн, 6.142 кг жинтэй, орой дээрээ дэлхийн бөмбөрцгийг барьсан хоёр хүний дүрс бүхий бэлгэдэлтэй байдаг. Тус цом нь дэлхийн хамгийн алдартай спортын төрлийн бэлгэ тэмдэг, шүтээн байдгийн хувьд зөвхөн Дэлхийн аваргаар шалгарсан ялагчид болон цомын аяллын хүрээнд хүлээн авч буй улс орны тэргүүн нараас бүрдсэн багийнхан л барьж, түүнд хүрэх эрхтэй байдаг. Учир нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны дүрэмд Дэлхийн аваргын цом нь ФИФА-гийн өөрийнх нь эзэмшилд хадгалагдах ёстой бөгөөд ялагчийн шагнал болгон өгч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс ФИФА-гийн Дэлхийн аваргын тэмцээний ялагч нь түр хугацаанд дуурайлган хийсэн цомыг хадгалж, дараа нь дуураймал цомоор үүрд шагнуулдаг байна.

 

Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Дэлхийн аваргын цомыг: “Дэлхийн спортын үүнээс илүү хүчтэй ямар ч бэлгэ тэмдэг байхгүй” гэж тодорхойлсон байдаг. Мөн тэрээр “Хүн бүр Дэлхийн аваргын цомыг эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Кока-Кола Компанитай хамтран хөлбөмбөгийн шүтээнийг дэлхий даяарх шүтэн бишрэгчдэд нь хүргэж буйдаа бид туйлын баяртай байна” гэжээ.

Кока-Кола Компани нь 1978 онд анх ФИФА-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны ивээн тэтгэгч болсноосоо хойш тус байгууллагатай урт хугацаанд түншлэн ажиллаж, хөлбөмбөгийн бүх түвшний тэмцээн уралдааныг урт хугацаанд дэмжин, ивээн тэтгэж байгаа билээ.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ТОП 10 АЖ АХУЙ НЭГЖҮҮД ТУГАА МАНДУУЛЛАА

“Оны  онцлох аж ахуй нэгж”-ээр шалгарсан байгууллагуудын Туг мандуулах ёслолын арга хэмжээ 2018.01.05-ний өдөр болж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Entrepreneur-2017” шалгаруулалтад шилдгийн шилдгээр шалгарсан 15 аж ахуй нэгжийг олон нийтэд таниулан түгээх, шинэ шилдэг технологи нэвтрүүлсэн байдлыг нь урамшуулан дэмжих зорилготой билээ.

 

М-Си-Эс Кока-Кола компани 3  дахь жилдээ Мөнгөн Меркури цомын эзэн болж хүндэтгэлийн тугаа ёслол төгөлдөр мандууллаа.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК “ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙ НЭГЖ” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

МҮХАҮТ-аас Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуй нэгжүүд дундаас тухайн оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулан алдаршуулдаг “ЭНТРЕПРЕНЕР 2017” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ  21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хамт олон хоёр дахь жилээ дараалан ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙ нэгжийн МӨНГӨН МЕРКУРИ цомын эзэн болж 2017 оноо ололт амжилт дүүрэн үдэж байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

МОНГОЛ БАГ ТАМИРЧИД АЗИЙН АВАРГА БОЛЛОО

FIBA 3×3 ASIA CUP-2017   тэмцээн энэ сарын 27-29 ны өдрүүдэд  амжилттай  болж өндөрлөлөө.Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй баг АЗИ ТИВ-ийн аваргаар шалгарч түүхийн шинэ хуудсыг нээн 2018 онд Филиппин улсын Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох эрхтэй болсон юм.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК  нь нийгмийн өмнө хариуцлагатай байх үүргийнхээ хүрээнд маш олон ажлууд зохион байгуулдаг билээ. Тус ажлуудын нэг болох Спрайт 3х3 тэмцээнийг 2005 оноос хойш өдийг хүртэл тууштай зохион байгуулж ирсэн юм. Спрайт 3х3 тэмцээнд оролцон жилээс жилд хөгжиж дэвшиж ирсэн баг тамирчид маань Монгол Улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гарган Ази Тивийн аварга баг болж 12 жилийн үр дүнг маань цомоороо мялаасанд баяртай байна.

 

FIBA 3×3 ASIA CUP-2017 олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулахад  М-Си-Эс Кока-Кола ХХК  хамтран ажиллалаа.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 21 ДҮГЭЭР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордонд болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

 

2016 оны ТОП-100 шалгаруулалтад үндэсний групп компаниудаас М-Си-Эс группийн нийт 11 компани шалгарч, группийн амжилтаараа Монгол Улсын хэмжээнд хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Энэ нь өнгөрсөн жилүүдэд хүрсэн амжилтаа бататгасан үйл явдал болж байна.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола ХХК 21 дүгээр байранд шалгарлаа.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах арга хэмжээг 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсээр хүн амыг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй компанийг шалгаруулдаг.

Энэхүү шалгуурыг бүрэн хангаж ус, ундаа, шүүс, цай үйлдвэрлэгчдээс “М-Си-Эс Кока-Кола” ХХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа.

Бид цаашид хэрэглэгч ард түмэндээ чанартай, хамгийн итгэлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн түгээх ажилд чармайн ажиллах болно.