Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ГАЙХАМШИГ БАЙДГИЙГ БАТЛАХ ТАВАН БАРИМТ

Амьдрал гэдэг гайхамшиг ирэхийг хүлээж байх зуур болж өнгөрдөг богинохон зүйл. Гэтэл гайхамшиг заримдаа маш энгийн зүйлд ч оршиж байдгийг бид тэр бүр анзаардаггүй.

 

Заримдаа бид өөрт юу байхгүйгээ үргэлж боддог атлаа юу байгаагаа ховорхон бодож, ухаардаг юм шиг санагддаг. Харин та өөртөө юу байгааг анзаарч, таныг ямар сайхан хүмүүс хүрээлж байгааг мэдэрч чадвал амьдрал гайхамшигтай байхын тулд заавал төгс төгөлдөр байх албагүй гэдгийг ойлгох болно. Маш энгийн бөгөөд товчоор илэрхийлбэл гайхамшиг гэдэг бол аз жаргал, сэтгэл ханамж юм. Энэ бол таныг тойрон хүрээлж байдаг, энгийн зүйлд ч оршиж байдаг, таныг инээмсэглүүлж, баярлуулж, сэтгэл ханамжтай байлгаж чаддаг тэдгээр зүйл юм. Тиймээс амьдралын хором мөч бүрийг эерэгээр харж, өөрт байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байснаар та амьдралдаа өдөр бүр гайхамшгийг бүтээж чадна гэсэн үг.

 

1. Танд юу сэтгэл ханамж өгдөг вэ?

Амьд байгалийн тоглох ер бусын найрал хөгжим, та сонс доо. Гадаа аль хэдийнээ хавар ирчихжээ. Та үүнийг харж, сонсож байна. Энэ бол гайхамшигтай.

 

 

2. Таныг юу жаргалтай болгодог вэ?

Өөрөө л хүсвэл бид өдөр бүрийг тэмдэглэлт өдөр шиг жаргалтай өнгөрөөх боломжтой. Шинэ он, шинэ сар, шинэ долоо хоног, шинэ өдөр, шинэ өглөө бүхэн бидэнд цоо шинэ бэлэг. Энэ бол гайхамшигтай.

 

 

Гагцхүү энэ бэлгийг хэрхэн тосож авах нь танаас л хамаарна. Хэрэв та уурлаж бухимдахдаа энэ богинохон амьдралынхаа цагаас үрж байгаагаа мэдэрч чадвал, амьдрал танд санал болгож байгаа олон гэнэтийн бэлэг, баяр хөөр, аз жаргалыг хажуугаараа өнгөрөөж байгаагаа ойлгох болно.

 

3. Таныг юу инээмсэглүүлдэг вэ?

Тархи ганцхан үйлдэлд хууртдаг юм гэнэ лээ. Амны хайрцгаа, уруулаа инээмсэглэж байгаа байрлалд оруулахад л аз жаргалын даавар ялгарч эхэлдэг байна. Тиймээс инээмээргүй байсан ч уруулаа инээмсэглэж байгаа мэт болгоход л тархи таныг аз жаргалтай байна гэж боддог аж. Тиймээс зүгээр л инээмсэглэ, өөрийгөө аз жаргалаар бялхаа. Энэ мэдрэмж чинь л гайхамшигтай юм шүү дээ. Энгийн нэг инээмсэглэл хүртэл хүнд цоо шинээр амьдрах итгэл найдварыг өгдгийг үргэлж сана.

 

 

4. Таныг юу баярлуулдаг вэ?

Хэн нэгнээс сонсох урмын үг, хэн нэгний хийсэн эерэг үйлдэл, халамж хайр, чамайг хайрладаг хэн нэгэн гээд таныг юу баярлуулдаг вэ. Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.

 

 

 

5. Таныг юу урамшуулдаг вэ?

Амьдрал бидэнд аз жаргалыг алгуурхнаар өгч дайлдаг. Тэр аз жаргал нь санаа нийлсэн найз нөхөд, гэр бүл, танд байгаа бүх зүйл. Эргэн дурсах сургамжтай, санан баясах мөчүүдтэй, гунигтай бас хөгжөөнтэй үеүд… Энэ бүхэн өөрөө гайхамшигтай.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SENSATION BLACK – ТАНЫ АГШИН 2016

Schweppes брэнд электрон хөгжимд дуртай залуустаа зориулсан 2016 оны турш авьяаслаг залуучуудтай хамтран томоохон хөгжмийн цуврал наадмуудыг хийж байгаа билээ.

 

Энэ удаад “Sensation Black – Таны Агшин 2016” фестивалийг “MNG Event”-тэй хамтран 2016 оны 04 сарын 22-нд Crocus Event Hall-д амжилттай зохион байгууллаа.

 

Тус үдшийг Монгол Улсад электрон хөгжим, клуб соёл хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан болон оруулж буй шилдэг продюсер, DJ нар уран бүтээлээрээ, Schweppes брэнд  MNG Event хамтран тайз дэлгэцийн шинэ технологи, сонирхолтой үзүүлбэрүүдээрээ улам чимж байсан юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Үнэцэнэтэй”тоглогчоор МУИС ШОНХОРУУД багийн төвийн тоглогч О. Энхбаатар тодорлоо.

 

Тэрээр энэ улиралд 15.3 оноо 11 самбараас бөмбөг авалт 1.5 б.таслалт 1.5 хаалт, мөн баг уриралд 11-1 гэсэн амжилтыг үзүүлсэн юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Шилдэг дасгалжуулагч”-аар Энхбаатар эзэнтэй Хэнтий Эбэг багийн дасгалжуулагч Баярсайханы Дожоодорж шалгарлаа.

 

Тэрээр багаа энэ улиралд удирдаж 9-3 гэсэн амжилттай Зүүн бүсийн дэд аваргаар шалгарсан юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ САЙН ҮЙЛСИЙН АЯНААР ӨНДӨРЛӨЛӨӨ

СПРАЙТ СУПЕР ЛИГ-ийн БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ 2016 оны 04-дүгээр сарын  09-нд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь ажилтан, оюутан залуусыг  чөлөөт цагаа эрүүл, амьдралын зөв хэв  маягтай, үр бүтээлтэй, спортлогоор өнгөрөөх төдийгүй нийгэмдээ сайн үйлсийг уриалах, дэлгэрүүлэх, түүнд гар бие оролцох боломжийг олгодгоороо онцлогтой билээ.

 

 

Спрайт лиг нь хагас жилийн турш үргэлжлэн Плейофф-н өмнө Бүх оддын тоглолтыг шилдэг тамирчдын халз тулаан, легионер тамирчдын слэм данкын тэмцээн, урлагийн үзүүлбэрийн хамт үнэ төлбөргүй зохион байгуулж ялагч болсон  баг нь шагналын сангаасаа нийгмийн хүссэн салбартаа мөнгөн болон тоног төхөөрөмж хандивлах эрхийг олгодог уламжлалтай билээ. Энэ удаа бүх оддын тоглолтын шилдэг тамирчид Монгол Улсдаа хүүхдийн чиглэлээр мэргэшсэн ганц эмнэлэг болох ЭХЭМҮТ-д  шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлан үеийн залуустаа үлгэр дуурайлал боллоо.

 

 

Мэргэжлийн лигийн шилдэг тамирчид төрөн гардаг Спрайт Лигийн гал гарсан тоглолтуудыг амралтын өдрүүдээр спортын төв ордонд очиж үзэхийг урьж байна.

 

 

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

АМЖИЛТ ГЭДЭГ НЬ БҮТЭЛГҮЙТСЭН ТООНООСОО НЭГЭЭР ИЛҮҮ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙ ҮР ДҮН ЮМ

Анх 1968 оны долдугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кеннеди сангаас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй Олон Улсын Тусгай Олимпын зорилго нь ялалт байгуулах, түрүүлэх, ялагдахдаа гол нь биш харин оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэн, ирээдүйн хүсэл тэмүүлэлдээ хүрэх, мөрөөдлөө биелүүлэх, спортоор дамжуулан бие бялдрын хувьд эрүүлжүүлэх, тэднийг бидний адил нэгэн гэдгийг олон нийтэд таниулахад гол зорилго нь оршдог юм.

 

2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 8-дугаар сарын 02-ны өдрийн хооронд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Олон Улсын тусгай Олимпын тэмцээнд спортын 25 төрлөөр 177 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30 000 гаруй сайн дурынхан оролцон амжилттай болж өндөрлөсөн юм. Тус наадамд Монгол Улсаас 16 тамирчин спортын дөрвөн төрөлд (жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик/хол болон ойрын зайн гүйлт, зээрэнцэг шидэлт) оролцсон юм.

 

Энэхүү наадамд Монгол Улсын тамирчид маш амжилттай оролцон 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль, 2 тусгай байр нийт 14 шагналт байранд шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсган шагналын хур буулгалаа. Баг тамирчдийн маань энэ их амжилт гаргахад дэмжлэг үзүүлсэн Эрүүл Идэвхтэй амьдралыг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хамт олонд “Монголын Тусгай Олимпын Хороо”-ний Гүйцэтгэх захирал П. Болормаа гүнээ талархал илэрхийлэв.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SAMSUNG GALAXY S6 БОЛОН SAMSUNG GALAXY S6 EDGE УХААЛАГ ГАР УТСУУД ЭЗЭНДЭЭ ОЧЛОО

М-Си-Эс Кока-Кола компаниас зохион байгуулсан FANTA QUIZ 3 уралдаан маань таван долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээний турш авъяас чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөний эцэст Tamir Bat оролцогч бусдыгаа манлайлан тэргүүн байранд шалгарч Samsung Galaxy S6 edge-н эзэн болж чадлаа.

 

 

Мөн тэмцээний хоёр байрны төлөө оноо тэнцэн шалгарсан Subi MGL , Ariunbat Ulambayar нар Samsung Galaxy S6 ухаалаг гар утасны эзэд болсон юм.

 

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа 2015 оны 06-р сарын 13-нд Coca-Cola Happiness Center төв дээр болсон бөгөөд  нийт оролцсон азтанууддаа гарын бэлэг, хүссэн бүтээгдэхүүнээ сонгон авах эрхийн бичиг зэрэг шагналуудыг гардуулсан бяцхан ёслолын ажиллагаа боллоо.  Нийт тэмцээнд идэвхитэй оролцсон хэрэглэгчиддээ маш их баярлалаа.

 

Аргагүй л жимсний амт – FANTA

 

FANTA QUIZ тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та манай www.facebook.com/CocaColaMongolia хуудаснаас авна уу.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

FANTA TALENT 2” ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

М-Си-Эс Кока-Кола компаниас нийслэлийн ЕБС-н 8, 10-р ангийн сурагчдын дунд уламжлал болон 2 дахь удаагаа зохион байгуулагдсан “Fanta Talent 2” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний зорилго нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, хүүхэд насыг нь  хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлэх, далд авъяасыг нээн илрүүлэх зэрэгт оршдог юм. Тэмцээн маань нэг сарын хугацаанд маш их өрсөлдөөний дунд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.

 

  • Тэмцээний тэргүүн байранд 45-р сургуулийн 10б анги

https://www.facebook.com/CocaColaMongolia/videos/vb.197381910282125/961945453825763/?type=3&video_source=pages_video_set

 

  • Дэд байранд 77-р сургууль 107 анги

https://www.facebook.com/CocaColaMongolia/videos/vb.197381910282125/961918843828424/?type=3&video_source=pages_video_set

 

  • Гутгаар байранд 24-р сургууль 8а анги

https://www.facebook.com/CocaColaMongolia/videos/vb.197381910282125/961903990496576/?type=3&video_source=pages_video_set

тус тус шалгарсан юм.

 

Та тэмцээний үзүүлбэрүүдийг FB/Coca-Cola Mongolia хуудсаар орж үзээрэй.

 

Аргагүй л жимсний амт – FANTA

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

УУ, ШАЛГА, ХОЖ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Та М-Си-Эс Кока-Кола компанийн шилтэй Coca-Cola, Fanta, Sprite ундаануудыг уугаад Ухаалаг утасны эзэн болоорой. Таны аз бөглөөн доор нуугдаж байна. Та бөглөөгөө өөрөө шалгаарай.

 

Аз жаргалын амт Coca-Cola

Хөтөлбөрт хэрхэн оролцох вэ

Хэрэглэгч та  шилтэй Coca-Cola, Fanta, Sprite ундаануудыг худалдан авч уугаад тэр даруйдаа бөглөөгөө шалгаарай.

Таны уусан ундааны бөглөөн доор Супер шагнал гэсэн бичиглэл байвал та ухаалаг утас, Шилтэй ундаа гэсэн бичиглэл байвал дахин нэг ундаа хожлоо гэсэн үг. Бөглөөн доор 100 ширхэг Samsung Galaxy J1 ухаалаг утас, мянга мянган шилтэй ундаа таныг хүлээж байна.

Шагналаа хэрхэн авах вэ

  • Та Улаанбаатар хотын азтан бол супер шагналаа Coca-Cola Happiness Center-с, шилтэй ундаагаа тухайн хожил таарсан дэлгүүрээсээ аваарай.
  • Харин хөдөө орон нутгийн азтан та  тухайн орон нутгийн М-Си-Эс Дистрьбюшн ХХК-ийн салбар дээрээс өөрийн биеэр хүрэлцэн ирж авна.

 

Жич:

  • Азтан супер шагналын  үнийн дүн болох 240 000 төгрөгийн 10 % ХАОАТ буюу 24 000 төгрөгийг тушаах болно.
  • Иргэний үнэмлэхээ авч ирнэ үү
  • Бэлэгний тоо хязгаартай тул та яараарай.

 

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2015.04.15-2015.07.15

Дэлгэрэнгүй мэдээллийг Coca-Cola Mongolia Facebook хуудаснаас болон 70165555, 88033449 дугаарын утаснуудаас лавлана уу.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

АЗ ЖАРГАЛЫН АМТТАЙ GG

Хэний ч үл мэдэх “150” хэмээх оньсого рекламуудаар нийгэмд таавар бодуулсан M-Си-Эс Кока-Кола компани, “Амтлаад үз” гэсээр ногоон алим бэлэглэж байсан Юнител групп хамтран Кока-Колагаа уугаад GG-тэй болох, эргээд GG-гээрээ Кока-Кола авах  “Аз жаргалын амттай GG” хөтөлбөрийг эхлүүллээ.

 

Аз жаргалын амттай GG гэж юу вэ?

 

Аз жаргалын амт Coca-Cola  болон  Fanta, Sprite, Minute Maid жүржийн талст , Fuze tea, Punch зэрэг ундаанууд,  аз жаргалыг түгээгч GG-тэй болжээ. Яаж? гэж та гайхаж байна уу?

 

Зөвхөн Юнителийн хэрэглэгчид эдгээр хуванцар савтай ундааны бөглөөн дотор байрлах 12 оронтой кодыг 1415 тусгай дугаарт илгээснээр таны дансанд 5-1000GG оноо нэмэгдэн орох болно. Таны авах GG оноо ундааны төрөл, хэмжээ, үнээс үл хамаарна. Эхний удаа 40 GG авсан бол магадгүй дараагийн удаа 1000GG таных болох юм.

Ийнхүү дансандаа GG оноогоо цуглуулсан Юнителийн хэрэглэгчид эргээд M-Си-Эс Кока- Кола-гийн бэлэг болон бүтээгдэхүүнээс GG оноогоороо үнэгүй авах эрхтэй болж байна. Үүнд: Sprite спорт цүнх, Fanta мини спикер, Fuze Tea хоолны сав, Fuze модон халбаганы ком  хөлбөмбөгийн бөмбөг болон Coca-Cola, Minute Maid Цагаан усан үзэм, Sprite, Minute Maid Жүржийн талст, Fuze tea, Punch ундаанууд багтана. Эдгээр бэлгийн тоо хязгаартай гэдгийг сануулъя.

 

Бөглөөн дотроос гарч ирсэн GG оноогоороо зөвхөн M-Си-Эс Кока-Колагийн бүтээгдэхүүнээс авна гэж та ташаа ойлгох вий. Бусад GG-д нэгдсэн байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллыг ч давхар авах юм шүү. Харин GG оноогоороо авах M-Си-Эс Кока- Кола-гийн бэлэг болон бүтээгдэхүүнийг:

  • Улаанбаатар хотын хэрэглэгчид зөвхөн GG картаар“Happiness Center”-ээс
  • Орон нутгийн хэрэглэгчид UNDAA кодыг 1415-т илгээж, тухайн аймагтаа байрлах Юнителийн үндсэн болон гэрээт салбаруудаас авах боломжтой.

 

Мөн уг хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг илүү олон сюрприз, арга хэмжээ, гайхалтай боломжууд хүлээж байна.

“АЗ ЖАРГАЛЫН АМТТАЙ GG” хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2015.05.19-ныг дуустал.