Гааны сэнгэнэсэн амт бүхий SPRITE Сэрүүн гаа нь уусан даруйд амны цангааг тань тайлахаас гадна удаан үргэлжлэх гааны сэнгэнэсэн амт нь танд сэрүүцэх мэт таатай мэдрэмжийг бэлэглэх болно.
Sprite Сэрүүн Гаа, гайхалтай сэнгэнэсэн мэдрэмжийг амтлаарай.
Мэдээ мэдээлэл
Гааны сэнгэнэсэн амт бүхий SPRITE Сэрүүн гаа нь уусан даруйд амны цангааг тань тайлахаас гадна удаан үргэлжлэх гааны сэнгэнэсэн амт нь танд сэрүүцэх мэт таатай мэдрэмжийг бэлэглэх болно.
Sprite Сэрүүн Гаа, гайхалтай сэнгэнэсэн мэдрэмжийг амтлаарай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн шилдэг татвар төлөгч 30 байгууллагыг алдаршуулан албан ёсны тугийг мандуулах ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Баянзүрх дүүрэгт нийт 15 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээрээс татвараа хугацаандаа төлдөг, салбарынхаа манлайлагч, нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ техник технологи нэвтрүүлсэн, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь олон улсын жишигт нийцсэн гэх мэт олон шалгууруудийг тавьсний эцэст шилдэг 30 аж ахуй нэгжийг шалгаруулан тугийг нь офицеруудийн тойрогт байршуулан алдаршуулав.




Бид салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.
Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг энэ оноос эхлэн олгохоор болсон юм.
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ы үеэр манай компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ манай байгууллагын хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр нь байсан юм хэмээн онцоллоо.
Бид Монгол Улсад АНХ УДАА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 болон Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013-г бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.
Үүнээс гадна
– Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008,
– Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо ISO 14001:2004
– Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000:2005 -г түүхий эд хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэл бүхий л үе шатуудад нэвтрүүлэн ажиллаж, жил бүр хөндлөнгийн олон улсын Аудитын Байгууллагаар баталгаажуулж байна.












“Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой, уламжлалт “Grand Awards” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10-р сарын 7-ны өдөр УДБЭТ-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлье уриатай энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа бусад шагнал гардуулах ёслолын ажиллагаануудаас хүний хүн чанартай холбоотой хариуцлага, хүнлэг үйлсийг дэмжиж, урамшуулдагаараа ялгардаг билээ. ТУс хүндэтгэлийн арга хэмжээгээр дан ганц хүмүүсийг шагнахаас гадна цор ганц бизнесийн шилдэг байгууллагыг шалгаруулдаг билээ. М-Си-ЭС Кока-Кола ХХК, Хаан банк, Монос групп зэрэг байгууллагууд нэр дэвшин олон нийтийн санал хураалтаар М-Си-ЭС Кока-Кола ХХК Нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгарч Гранд цомын эзэн боллоо. М-Си-Эс Кока-Кола ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудийг тогтмол эрхлэн явуулж байна.
- HAPPINESS CENTER- Хүүхэд залуусын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилготойгоор 2012 онд үүд хаалгаа нээж байсан ба өдийг нийт 60,000 гаруй хүүхэд залууст хүрч үйлчилсэн байна.
- Нийгмийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2007 оноос эхлэн ТЛЖ 13 ТББ-тай хамтран сагсан бөмбөгийн “Спрайт хөгжлийн лиг”, “Спрайт супер лиг”, “3-ын эсрэг 3” тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж эхэлснээр жилд дунджаар 10,000-13,000 мянган хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортийг таниулж байна.
- Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Хүүхэд – хөлбөмбөг – ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түншээр ажиллаж, дэлхийн спортын оргил олимпын наадамд. Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжин ажиллаж байна
- БЗД-ийн 728 ахмадад зориулан Цагаан сарын хүндэтгэлийн бэлэг бэлтгэн БЗД-ийн засаг даргын тамгын газар хүргүүлэв.
- “ГанжуурДанжуур төсөл” ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллав
- Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий10 ширхэг пульсоксометр төхөөрөмжийг худалдан авч ХӨСҮТ-ийн захирал болон халдварт өвчин судалын тасагт хүлээлгэн өгсөн юм.
Анх 1968 оны долдугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кеннеди сангаас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй Олон Улсын Тусгай Олимпын зорилго нь ялалт байгуулах, түрүүлэх, ялагдахдаа гол нь биш харин оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэн, ирээдүйн хүсэл тэмүүлэлдээ хүрэх, мөрөөдлөө биелүүлэх, спортоор дамжуулан бие бялдрын хувьд эрүүлжүүлэх, тэднийг бидний адил нэгэн гэдгийг олон нийтэд таниулахад гол зорилго нь оршдог юм.
2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 8-дугаар сарын 02-ны өдрийн хооронд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Олон Улсын тусгай Олимпын тэмцээнд спортын 25 төрлөөр 177 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30 000 гаруй сайн дурынхан оролцон амжилттай болж өндөрлөсөн юм. Тус наадамд Монгол Улсаас 16 тамирчин спортын дөрвөн төрөлд (жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик/хол болон ойрын зайн гүйлт, зээрэнцэг шидэлт) оролцсон юм.
Энэхүү наадамд Монгол Улсын тамирчид маш амжилттай оролцон 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль, 2 тусгай байр нийт 14 шагналт байранд шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсган шагналын хур буулгалаа. Баг тамирчдийн маань энэ их амжилт гаргахад дэмжлэг үзүүлсэн Эрүүл Идэвхтэй амьдралыг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хамт олонд “Монголын Тусгай Олимпын Хороо”-ний Гүйцэтгэх захирал П. Болормаа гүнээ талархал илэрхийлэв.


М-Си-Эс Кока-Кола-чууд бид хэрэглэгчдийнхээ дуртай ундааг, хүссэн цагт нь, гарын дор байлгах зорилготойгоор хичээнгүйлэн ажилладаг билээ.
Харин энэ зорилгодоо хүрэх үүднээс манай компани 2015 оны 09 дүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр будаг нь ханхалсан MERCEDES BENZ SPRINTER маркийн 8 ширхэг автомашины түлхүүрийг гардан авлаа.
Тус автомашинуудын бартаат замд зориулагдсан нэмэлт тоноглол болон цаг агаарын өөрчлөлтүүдэд зохицсон автомат тохиргоонууд нь Монгол орны эрс тэс цаг агаарын нөхцөлд бүрэн нийцсэнээс гадна хамгийн чухал давуу тал нь ЕВРО СТАНДАРТ-ыг бүрэн хангасан явдал юм. Хотын төвийн харилцагчиддаа






Schweppes Mongolia брэнд авьяаслаг залуучуудтай хамтран энэ зуны турш урлагын томоохон наадмуудыг зохион байгуулж хүүхэд залуустаа бэлэг барьж байгаа билээ.
Энэ удаад олон сайхан дуугаараа фенүүдийнхээ хүндлэлийг хүлээсэн Guys хамтлагийн “Амьдрал Үргэлж Сайхнаараа” тоглолтын албан ёсны түншээр ажиллалаа.

Шинэхэн жимс, анхилам цайны төгс зохицол, цайны шинэ үе FUZE TEA брэнд өнгөрсөн 6-р сард нэр төрлөө нэмэгдүүлэн Алим, Лемонграсстай болон Манго, Балжингарамтай цайгаа худалдаанд гаргаад байна.
Бид сайн чанарын цайг амтат жимстэй төгс зохицолдуулснаар байгалийн сэргээгч мэдрэмжийг танд төрүүлнэ. Та бүхэн байгалийн жимсээр амталсан шинэхэн FUZE цайгаа ууж АЛИМ болон МАНГОГООР ЦЭНЭГЛЭГДЭЭРЭЙ.
FUZE TEA – Тантай ч төгс зохицно.
Та бүхэн LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.
https://www.facebook.com/FUZETEAMONGOLIA
М-Си-Эс Кока-Кола компаниас зохион байгуулсан FANTA QUIZ 3 уралдаан маань таван долоо хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний турш авъяас чадвар, оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөний эцэст Tamir Bat оролцогч бусдыгаа манлайлан тэргүүн байранд шалгарч Samsung Galaxy S6 edge-н эзэн болж чадлаа.

Мөн тэмцээний хоёр байрны төлөө оноо тэнцэн шалгарсан Subi MGL , Ariunbat Ulambayar нар Samsung Galaxy S6 ухаалаг гар утасны эзэд болсон юм.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаа 2015 оны 06-р сарын 13-нд Coca-Cola Happiness Center төв дээр болсон бөгөөд нийт оролцсон азтанууддаа гарын бэлэг, хүссэн бүтээгдэхүүнээ сонгон авах эрхийн бичиг зэрэг шагналуудыг гардуулсан бяцхан ёслолын ажиллагаа боллоо. Нийт тэмцээнд идэвхитэй оролцсон хэрэглэгчиддээ маш их баярлалаа.
Аргагүй л жимсний амт – FANTA
FANTA QUIZ тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та манай www.facebook.com/CocaColaMongolia хуудаснаас авна уу.
М-Си-Эс Кока-Кола компаниас нийслэлийн ЕБС-н 8, 10-р ангийн сурагчдын дунд уламжлал болон 2 дахь удаагаа зохион байгуулагдсан “Fanta Talent 2” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний зорилго нь сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулах, хүүхэд насыг нь хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлэх, далд авъяасыг нээн илрүүлэх зэрэгт оршдог юм. Тэмцээн маань нэг сарын хугацаанд маш их өрсөлдөөний дунд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан юм.
тус тус шалгарсан юм.
Та тэмцээний үзүүлбэрүүдийг FB/Coca-Cola Mongolia хуудсаар орж үзээрэй.
Аргагүй л жимсний амт – FANTA