Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тогтоол”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62-р тогтоол”, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай захирамжийг дэмжин манай компани үйлдвэрийнхээ нүүрсээр ажилладаг уурын зуухыг байгальд ээлтэй хийн зуухд шилжүүлэх төслийг М-Си-Эс Интернэйшнл ХХК-тай хамтран амжилттай хэрэгжүүллээ.

 

Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, агаарт хаягдах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодит хэмжээгээр бууруулж байгаа юм.

 

Уг төслийн хүрээнд Япон улсын NTEC компанийн 0.6 Гкал/цаг хүчин чадалтай найман ширхэг ус халаалтын зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн 4 тонн/цаг  хучин чадалтай дөрвөн ширхэг уурын зуух болон холбогдох дэд бүтэцтэй Монголд анхны байгаль орчинд ээлтэй шинэ технологи бүхий хийгээр ажилладаг өндөр хүчин чадалтай уурын зуухнуудыг ашиглалтанд оруулж, түүхий нүүрсний хэрэглээг халлаа.

 

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

SPRITE PLUS ХУДАЛДААНД ГАРЛАА

M-C и-Эс Кока-Кола компанийн хамт олон бид хэрэглэгч таны шингэний хэрэгцээг хангахундааны сонголтыг баялаг байлгахыг зорин ажилладаг билээ.

 

2019 онд хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus бүтээгдэхүүнийг анх удаа Монголын зах зээлд   танилцуулж хэрэглэгчдэдээ хүргэж   байсан   бол энэ   удаад   түүний   цуврал бүтээгдэхүүн болох Sprite Plus-г танилцуулж байна.

Хүнсний эслэг агуулсан Coca-Cola Plus ундааг Япон улсад 10 гаруй жилийн судалгааны үр дүнд үндэслэн Япон улсын FOSHU (Food for Specified Health Uses) стандартыг ханган гаргасан юм. Тус бүтээгдэхүүн нь Япон улсын зах зээлд гарсан даруйдаа хэрэглэгчдийн таашаалд нийцэж, өндөр борлуулалт авч ирсэн учир Кока-Кола компани дэлхийн бусад орнуудад тус бүтээгдэхүүнийг танилцуулах ажлыг эрчимтэй эхлүүлсэн.

 

Sprite Plus 500мл савлагаатай ундаа нь байгалийн гаралтай 8г уусдаг эслэг агуулсан бөгөөд энэ нь Монгол хүний хоол хүнсээр авбал зохих эслэгийн хоногийн хэрэгцээний 27%-ийг хангана. Хүнсний уусдаггүй эслэг нь өөх тосны шимэгдэлтийг удаашруулж, цусанд холестерин ихсэхээс сэргийлдэг ач холбогдолтой.

 

Иймд   хэрэглэгч   та   хоол   хүнснийхээ    зохистой   харьцааг   эрхэмлэж,бүтээгдэхүүний шошгон дээр тэмдэглэсэн илчлэг болон эслэгийн хэмжээний талаарх мэдээлэл   дээр   үндэслэн   бусад   хоол   хүнстэйгээ зохицуулан хэрэглээрэй.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

FIBA 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД МОНГОЛД ЧУУЛЛАА

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си- Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа.

 

ФИБА 3×3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжиллээ .

 

Дээрх гурван тэмцээнд 34 орны шилдэг 40 багийн орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролц сон бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3×3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн иржээ.

Ташрамд дурдахад ФИБА-н медиа багийн хамт олон тус тэмцээнүүдийг дотоодын мэргэжлийн баг хамт олонтой хамтран ажиллаж дэлхийн 160 гаруй оронд Улаанбаатар хотын төв талбайгаас шууд дамжуулан хүргэж байлаа.

 

Монголчууд анх удаа ФИБА 3×3 төрлийн шилдэг сагсан бөмбөгч дийн дэлхийн аваргын тэмцээнийг нутагтаа , дэргэдээс нь үз эж сонирхлоо. Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжин, “TLG-13” төрийн бус байгууллагатай 2005 оноос өнөөдрийг хүртэл 14 жил хамтран ажиллаж , Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан байна.

 

Энэ хугацаанд жилд дунджаар 10,000 гаруй хүүхэд залуус Спрайт лиг болон Спрайт 3х3 тэмцээнүүдэд оролцсоор иржээ. Эдгээр тэмцээн лигүүдэд оролцож ирсэн залуус маань өдгөө амжилт үзүүлэн дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг бахархалтайгаар өргөж буй Улаанбаатар Хангарьд баг юм.

 

М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсийг тасралтгүй дэмжсэний үр дүнд М онгол Улсын 3 x 3 сагсан бөмбөгийн шигшээ баг ФИБА 3 x 3 Ази т ивийн аварга шалгаруулах тэмцээн д 3 жил дараалан шигшээ тоглолтонд шалгаран нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртээд байгаа нь Монголчууд бидний хувьд бахархмаар сайхан амжилт юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 30-Д ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн МҮХАҮТ хамтран 2018 онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй ТОП 100 аж ахуй нэгжийг шалгаруулан өргөмжиллөө.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос сагсан бөмбөгийн спортын хөгжлийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулжээ. 2018 онд 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг гаргаж, багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн үндэсний шигшээ багийн хамт олныг 20 сая төгрөгөөр урамшуулж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж байна.

 

Монгол Улсад анх удаа Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Цомын Аяллыг зохион байгуулж, Монгол Улсын нэр хүндийг дэлхий дахинд тодотгож нийгмийн хариуцлагаа бас нэгэн хэлбэрээр хэрэгжүүлсэн юм. ТОП 100 ААН-ийг өнгөрсөн жилүүдэд компанийн төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр шалгаруулдаг байсан бол энэ жилээс дээрх үзүүлэлтээс гадна компанийн нийгмийн хариуцлагыг харгалзан үзэж эхэлжээ.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийг хамарсан санал санаачилга түүнийг хэрэгжүүлэх хандив, ивээн тэтгэлэг нь байгаль орчиндоо ээлтэй, хүн нийгэмдээ үр өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. 2018 онд Хавдар судлалын үндэсний төвд элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эмчлүүлэгчдэд тусгай эмчилгээний хоол шаардлагатай байдаг бөгөөд эмнэлгийн гал тогоог шинэчлэхэд хандив үзүүлэв.

 

Байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаануудад цэвэр усны нөөцийг хамгаалах, байгалийн бохирдлыг бууруулах хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор байгальд ээлтэй, био хогны уутыг жил бүр үнэ төлбөргүй олгож байна. Мөн оюутан залуучуудын боловсрол, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн эмзэг бүлгийг тасралтгүй дэмжин ажиллаж байна.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК “ЭНТРЕПРЕНЕР – 2018” ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр зохион байгуулдаг МонголУлсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж,бизнес эрхлэгчдийг тодруулдаг “Энтрепренер-2018” шалгаруулалтаас “Оны онцлох аж ахуйнэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола ХХК шалгарлаа.

 

Компани байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийг хамарсан санал санаачилга түүнийг хэрэгжүүлэх хандив, ивээн тэтгэлэг нь байгаль орчиндоо ээлтэй, хүн нийгэмдээ үр өгөөжтэй байхыг чухалчилж үздэг. 2018 онд хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг дурдвал:

  • Хөл бөмбөгийн Дэлхийн аваргын цомын аяллыг Монголд анх удаа зохион байгуулсан нь Монгол Улсын спортын түүхэнд чухал үйл явдал болсон билээ.
  • Мөн Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулж байна.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

УНДААНЫ ОРЦЫН БҮРДЭЛ ХЭСГИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХИ КОКА-КОЛАГИЙН МЭДЭГДЭЛ

Монгол Телевизийн 10-р сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаарх сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурдагдсан Кошениль (E120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна.

 

Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамель (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм.

 

Кока-Кола компани нь 132 жилийн турш хэрэглэгчдэдээ үнэнч байж, ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1,9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг.

 

Кока-Кола компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 22 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо үнэнч байдаг билээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН АВАРГАД ТИВЭЭ ТӨЛӨӨЛСӨН МОНГОЛ САГСЧДАД М-СИ-ЭС ГРУПП БАЯР ХҮРГЭЛЭЭ

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардууллаа.

 

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 4-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа манай групп цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ энэ үеэр онцолсон юм.

 

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж байна.

 

Дэлхийн эрэмбийн эх сурвалж: https://fiba3x3.com/en/rankings/individual.html

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

300 ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон уламжлал ёсоор 300 хүүхдийн баярыг 2018.05.29-ны өдөр ҮСАХ-д амжилттай зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт Бадамлянхуа төв, НЗД-ын Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, БЗД-ийн 62-р цэцэрлэгийн нийт 300 хүүхдийг ҮСАХ-д тоглуулан нэрийн бэлгээ гардуулан өгч, хүүхэд насны инээд хөөр, аз жаргал, хүсэл мөрөөдөл дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

 

Хүүхэд бүхэн эрүүл саруул, аз жаргал дүүрэн элэг бүтэн өсөх болтугай.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ГУДАМЖНЫ СПОРТООС ОЛИМПЫН ДЭВЖЭЭ РҮҮ

Тэртээ 2006 онд сагсан бөмбөгийн спорт сонирхогч хүүхэд залуусыг дэлхийн тавцанд таниулах, сагсан бөмбөгийн спортыг Монгол улсдаа хөгжүүлэх зорилгоор Спрайт 3х3- гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг анх санаачилж байсан билээ.

 

Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд М-Си-Эс Кока-Кола ХХК Спрайт брэндээрээ дамжуулан Спрайт 3х3,  Спрайт супер лиг, Спрайт хөгжлийн лиг, Спрайт бүх оддын тоглолтуудыг тасралтгүй хөгжүүлж, зохион байгуулж ирсэн юм. Энэ хугацаанд нийт 120,000 орчим сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусыг хамруулж  тэдний дундаас шигшигдэж гарч ирсэн  залуус маань Дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж эхлээд байна.

 

2017 оны 10 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээн-2017 –д  Баг тамирчид маань тэргүүлж Азийн аваргаар шалгарч байсан бол энэ оны 04 сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 01ны өдрийн хооронд БНХАУ-ын Шэньжен хотод болсон  ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн-2018-д  дэлхийн 22 улсын баг тамирчидтай өрсөлдөн  Мөнгөн медалийн эзэд болж шагналын буухиаг үргэлжлүүлэн алдрын замаа тодотголоо. Токио 2020 Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн төрөл нэмэгдэж орж буйтай холбоотой сүүлийн жилүүдэд илүү их амжилт гарган 2019 онд болох Олимпын эрх авах тэмцээний бэлтгэлдээ ханцуй шамлан ороод байна. Баг тамирчдаа зөвхөн тэмцээний бэлтгэлдээ анхаарлаа хандуулж бүх хүчин чармайлтаа гаргахад дэмжлэг болох үүднээс М-Си-Эс Кока-Кола ХХК 2020 оныг дуустал гэрээ байгуулан цалинжуулж эхэлсэн.

 

Сагсан бөмбөгийн спортоор баг тамирчид маань Олимпын наадамд оролцон Монгол Улсын төрийн далбаа Дэлхийн тайзнаа намирах цаг айсуй.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 28-Д ШАЛГАРЛАА

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай.

 

Бизнесийн байгууллагын тухайн жилд төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн ТОП-100 2017 шалгаруулалтад М-Си-Эс Группийн12 компани шалгарч, 2016 оны амжилтаа ахиуллаа. М-Си-Эс Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг юм.

 

Энэ удаад, группийн М-Си-Эс Холдинг, Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Тотал Дистрибюшн зэрэг 12 компани шалгарлаа.