Categories
Та үүнийг мэдэх үү?

Цагаан баавгай хэрхэн Кока-Колагийн нүүр царай болж байсныг та мэдэх үү?

Кока-Кола компанийн 1993 онд дэлхий даяар хэрэгжүүлсэн “Үргэлж Кока-Кола” кампанит ажлын хүрээнд хийгдсэн “Хойд туйлын туяа” телевизийн рекламдаа анх удаа цагаан баавгайг гол дүр болгон оруулжээ.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Орчин үеийн Санта Клаусын дүрслэл хэрхэн бий болсныг та мэдэх үү?

Кока-Кола компанийн захиалгаар зураач Хэддон Сандблом зул сарын баярын сурталчилгаанд зориулсан Санта Клаусыг улаан өнгийн хувцастай, өтгөн цагаан сахалтай, махлаг өвгөний дүрээр зурсан нь орчин үеийн Санта Клаусын гол дүрслэл болсон байна.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Илчлэггүй, Сахаргүй ундааны онцлогийг та мэдэх үү?

1982 онд Кока-Кола компани анхны илчлэггүй, чихэрлэг амт оруулагчтай ундааг зах зээлд нэвтрүүлж байсан бол 2005 онд гаргасан Кока-Кола Зеро ундаа нь 2 жилийн дотор буюу 2007 он гэхэд 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм.

 

Кока-Кола Зеро ундаа нь танд жинхэнэ Кока-Колагийн амтаараа гайхамшигт эрч хүчийг мэдрүүлэхээс гадна элсэн чихэр агуулаагүйгээрээ онцлог юм.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Шилдэг дизайн бүхий савлагааг та мэдэх үү?

2008 онд Каннын Арслан наадмаас Дизайны төрлийн анхны Тэргүүн Дээд шагналыг Кока-Кола компани шинэчлэн гаргасан хөнгөн цагаан савлагаа болон түүний өвөрмөц дизайны шийдлээр авчээ.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Хүслийн, бидний, түмний ундаанууд Монголд хэзээнээс үйлдвэрлэгдэж эхэлснийг та мэдэх үү?

2004 онд М-Си-Эс Кока-Кола ХХК хуванцар саванд ундааг савлах шугамыг ашиглалтад оруулснаар 500мл-ийн Хүслийн, 1.25л-ийн Бидний, 2л-ийн Түмний ундаанууд хэрэглэгчдийн гар дээр очив.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола брэндийг олон хүнд таниулсан нууцыг та мэдмээр байна уу?

1969 оноос эхлэн Кока-Кола компани түгээлтийн бүх сувгууддаа улаан дэвсгэр дээр цагаанаар Кока-Кола гэж бичсэн логог байрлуулснаар тус брэндийг улам олон хүн мэддэг болсон юм.

Categories
Та үүнийг мэдэх үү?

19-р зууны шилдэг наймааг та мэдэх үү?

1899 онд Бенжамин Ф.Томас, Джозеф Б.Уайтхед гэгч бизнес эрхлэгч хоёр залуу ундааг шилэн лонхонд савлаж, зарах эрхийг Аза Кандлераас ердөө 1 ам.доллараар худалдан авчээ. Энэ бол “Зууны шилдэг наймаа” байсан юм.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Нүүрсхүчлийн хий хэрхэн бий болдог вэ?

Хүний биеийн бодисын солилцооны үр дүнд нүүрсхүчлийн хий үүсдэг бөгөөд гэрлийн нийлэгжилтийн урвалын явцад ногоон ургамал түүнийг шингээн авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулдаг аж.

 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола компанид нийт хэчнээн хүн ажилладгийг та мэдэх үү?

Дэлхий даяар 200 гаруй улсад 700 гаруй мянган хүн Кока-Кола компанид ажилладаг. Мөн шууд бусаар 7 сая ажлын байрыг бий болгоход оролцдог дэлхийн тэргүүлэх 10 ажил олгогч компанийн нэг юм.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Монголд Кока-Кола ундаа хэзээ үйлдвэрлэгдэж эхэлснийг та мэдэх үү?

М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2001 оны 9 сарын 17-нд Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор анх удаа дэлхийн брэндийг Монгол Улсад үйлдвэрлэх боллоо.