Кока-Кола компанийн эзэн Аза Кандлер Кока-Кола ундааг бусдаас ялгаруулахын тулд улаан өнгийн торхонд савлан түгээсэн нь маркетингийн цоо шинэ арга болж байсан юм.
Кока-Кола компанийн эзэн Аза Кандлер Кока-Кола ундааг бусдаас ялгаруулахын тулд улаан өнгийн торхонд савлан түгээсэн нь маркетингийн цоо шинэ арга болж байсан юм.
Айл өрх бүр гэртээ хөргөгчтэй болж байсан үе буюу 1923 онд Кока-Кола компани 6ш ундааг нэг дор авч явах боломжтой багц савлагааг гаргаснаар, хэрэглэгчдийг гэртээ хүйтэн ундаа хэрэглэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Оргилуун ундааны 90 орчим хувь нь цэвэршүүлсэн ус байдаг учир биеийн шингэний хэрэгцээг бүрэн хангах сонголтуудын нэг байж чадна.
1960онд бидний амтархан уух дуртай Кока-Кола ундааг анх удаа лаазанд савласан юм. Энэ нь Кока-Кола компанийн хувьд 45 жилийн өмнө одоогийн бидний мэдэх шилэн лонхыг зохион бүтээснээс хойших савлагаандаа хийсэн анхны шинэчлэлт байсан юм.
Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн эхний жилд өдөрт дунджаар 9 аягыг л зардаг байжээ.
1886 онд доктор Жон Пембертон анх Кока-Кола ундааны найрлагыг зохиож хоолны газруудаар зарж эхэлжээ. Тухайн үеийн Кока-Кола ундаа нь өтгөн ханд байсан учир оргилуун усаар шингэлж уудаг байсан бөгөөд “Амттай бас сэтгэл сэргээх” үйлчилгээтэй энэхүү оргилуун ундааг амссан хүн бүр онц сайн үнэлгээ өгсөн гэдэг.
1993 онд 500 мл хэмжээтэй, одоогийн бидний мэдэх хэлбэр бүхий хуванцар савлагааг худалдаанд гаргав. Энэхүү савлагаа нь 1915 онд гаргасан шилэн лонхтой ижил хэлбэртэй болсноороо Кока-Кола ундааг бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарахад түлхэц болсон юм.
Дэлхийн бүх хэл дээр ойлгогддог “Окей” гэдэг үгийн дараа орох хоёр дахь хамгийн танил барааны тэмдэг бол Кока-Кола юм.
Кока-Кола ундааг зохион бүтээсэн доктор Жон Пембертон 1887 онд ундаагаа борлуулахын тулд ундааг ҮНЭГҮЙ АМТЛАХ эрхийн бичгийг хүмүүст өгөх санаачлагыг анх гаргасан нь Кока-Кола компанийн түүхэн дэх “шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах” маркетингийн анхны хөтөлбөр байсан юм. Ингэснээр 1900 он гэхэд АНУ-ийн нийт хүн амын 10 орчим хувь буюу 7.6 сая хүн дор хаяж 1 аяга Кока-Кола ундааг амталж үзсэн байсан ба нийт 8,500,000 үнэгүй ундааны амталгаа хийгджээ.