Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола компани хэрхэн Олон улсын Олимпийн хорооны түнш болсон бэ?

Олон Улсын Олимпын Хороо болон Кока-Кола компанийн хамтын ажиллагаа нь 1928 онд эхэлсэн юм.

 

Амстердам хотноо болсон Зуны Олимпын Наадмын үеэр хотын эргэн тойрон дахь олон тооны жижиг худалдааны цэгүүдээр Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн ба түүнээс хойш 87 жилийн турш буюу 19 удаагийн Зуны Олимпын Наадмын албан ёсны түншээр тасралтгүй ажилласан байна.

 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааны нэрийг хэн бодож олсныг та мэдэх үү?

1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм.

 

Кока-Кола логоны хоёр “Си” үсгийг тодруулах нь бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахад амжилт олно гэж бодсон түүний бодол зөв байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 129 жилийн турш яг тэр үеийн бичилтээрээ олон нийтэд танигдсаар байна.