Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй билээ. Энэ хүрээнд “Кока-Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 950 гаруй ажилтантай, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг бөгөөд дэлхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж, чанар стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 21 брэндийн 160 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэж, улс орон даяарх 16 мянга гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.

 

 

“Хил гаалийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байгаа. Ирэх жилүүдэд үндсэн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлох зорилт тавьсан. Үүнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “М-Си-Эс Кока-Кола” компани чухал хувь нэмэр оруулна. М-Си-Эс Групп нь улс орондоо оруулж буй хувь нэмрээр Монгол улсын “стратегийн чухал” ач холбогдолтой компани юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь VIO нэрийн дор үйлдвэрлэн борлуулах эрх авсан анхны бүтээгдэхүүн болох Millenia байгалийн эрдэст усаар импортын бүтээгдэхүүнийг орлож, цаашлаад экспортлох зорилтыг тавиад буй билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2018 оноос хойш “Сахарын агууламж бууруулах” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийт 46 амтаас одоогоор 8 төрлийн амтын сахарын хэмжээг үе шаттайгаар бууруулсан бөгөөд цаашид жил тутам 1-2 төрлийн амтыг бууруулахаар төлөвлөж байна.

 

Хэрэглэгчид сонголтыг бий болгох үүднээс сахаргүй 8 төрлийн амт, сахарын агууламж 5 хувиас бага 9 төрлийн амтыг санал болгож байна.

 

Үүнтэй холбоотойгоор чихрийн агууламж орсон бүтээгдэхүүний зохист хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар энэ оны 3-р сард өргөн барьсан “Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундааг онцгой албан татвартай болгох тухай хуулийн төсөл”-д саналаа өгсөн тухай Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн арван жилд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг хоёр дахин бууруулж, үйлдвэрийн бүхий л явцад ашигласан усыг цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулжээ.

Мөн хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй, утаагүй уурын зуух ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтын хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийг хогоо ангилан хаях дадал хэвшил суулгах кампанит ажил өрнүүлээд буй билээ.

 

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар “Тэрбум мод”-ыг услав

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 10 дугаар сард Богдхан уулын зургаан ам буюу Баруун залаат орчимд 35 мянган мод суулгаж буй билээ. Эдгээр шинээр суулгасан модыг М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар усалж байна.

 

 

М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2010 онд Монголын хүнсний үйлдвэрүүд дундаас анхлан байгуулж байжээ. Үйлдвэрийн технологийн процессод ашигласан бүхий л усыг 99 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай уг байгууламжийн цэвэршүүлсэн ус нь:

 

  • MNS 4943 : 2015 стандарт буюу “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
  • MNS 6734 : 2018 стандарт буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага” -ыг бүрэн хангасан аж.

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулж байгаа модыг эдийн засгийн үр өгөөжтэй байлгах зорилгоор  ундны усаар услахаас илүүтэй саарал ус, хөв цөөрмийн усаар услах бодлогыг төрийн зүгээс баримталж байна. Үйлдвэрлэлд ашигласан усаа ийнхүү цэвэршүүлж буй байгууллагуудад эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тухайлбал, усны төлбөрөөс чөлөөлөх гэх мэт эрхзүйн орчныг бүрдүүлэх дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 

 

Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа: Богдхан уулын 6 аманд намрын цэнэг усалгааг ийнхүү хийгээд хавар цас хайлах үед цэнэг усалгааг дахин хийнэ. Их бохирдолтой л биш бол мод усыг голдоггүй. Харин М-Си-Эс Кока-Кола компанийн энэхүү цэвэршүүлсэн ус нь ундны уснаас бусад зориулалтаар ашиглаж болохуйц стандартын шаардлага хангасан байдаг. Тиймээс мод услахад бүрэн тохиромжтой гэж бид үзэж байгаа.