Categories
Та үүнийг мэдэх үү?

Хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг чихэрлэг амт оруулагчийн тухай мэдмээр байна уу?

Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд сахар орлуулагч ашигладгийг та мэдэх үү?

Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахраас ч илүү чихэрлэг амттай, илчлэг агуулдаггүй  хүнсний бүрдэл юм. 

Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамийн тухай ярилцацгаая. Найрлагын хувьд аспартам нь аспартамийн хүчил болон фенилалин гэсэн 2 АМИН хүчлээс бүрддэг. 

Сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхий даяар аспартамийг амттан, оргилуун ундаа, тараг, бохь, чихэр болон сахарын агууламжгүй ханиадны дусаалга гэх мэт 6000 гаруй төрлийн хүнс, ундааны бүтээгдэхүүнд ашиглаж байгаа юм. Ийм ч учраас аспартамийг маш өргөн хүрээнд судалсан байдаг байна. Эдгээр олон жилийн судалгааны үр дүнд аспартамийг хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй  гэдгийг олон тооны судалгааны ажил баталсаар байгаа юм. 

Сахар орлуулагч аспартамийн зохистой хэмжээ:
Хоногт хэрэглэх аспартамийн зохистой хэмжээг тухайн хүний биеийн жинд тулгуурлан тооцдог. Хүний биеийн жингийн 1 кг тутамд 50 мг аспартам хэрэглэж болдог гэж заажээ. Жишээ болгож бяцхан бодлого бодоцгооё.

Хэрэв 70 кг жинтэй хүн байна гэж үзвэл тухайн хүний хоногт хэрэглэж болох аспартамийн хэмжээ нь доорх байдлаар бодогдоно. 

(​Биеийн жин кг-аарX (50 мг) = зохистой хэрэглээ 70 х 50 = 3500 мг буюу 3.5 гр

Дээрх бодолтоос үзэхэд 70 кг жинтэй хүний хувьд 3.5 гр аспартам хэрэглэх нь хэвийн гэсэн үг юм. 


Аспартамийн өргөн хэрэглээ:
Аспартамийг сахарын зохицуулалттай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өргөнөөр ашигладаг. Манай зүгээс эдгээр хүмүүст зориулсан Coca-Cola Zero, Coca-Cola Plus, Sprite Zero, Sprite Plus зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 

Тайлбар видео үзэх:

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн