Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

Хуванцар дахин боловсруулах гинжин хэлхээг байгуулах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани хог хаягдалдаа хариуцлагатай хандаж, 2030 он гэхэд борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах томоохон зорилго тавиад буй билээ. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл ХХК, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл хоорондын гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

Учир нь орон сууцны хотхон, хороололд хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэн өгөх боломж бүрэн бий юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1600 гаруй СӨХ бүртгэлтэй байдгийн 30 хувь нь л хогоо ангилан ялгадаг аж. Тиймээс МСӨХДЗ-өөс өөрийн харьяалалтай сууц өмчлөгчдийн холбоодыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

 

 

Гурван талт хамтын ажиллагааны гол зорилго нь хогоо ангилан ялгадаг сууц өмчлөгчдийн холбоодын тоог нэмэгдүүлж, оршин суугчдыг хогоо ангилан ялгах боломжоор хангах юм. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд

 

  • хуванцар ангилан ялгаж, цуглуулсан сууц өмчлөгчдийн холбоодоос Ти Эм Эл компанийн тээврийн хэрэгслээр хуванцар тогтмол цуглуулж авах
  • сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг “Ти Эм Эл” хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй танилцуулах
  • хог ангилан ялгах аргачлал хүргэх
  • энэ оны 5 дугаар сард #ДАЯС арга хэмжээнд идэвхтэй оролцсон сууц өмчлөгчдийн холбоодод хог ангилан ялгах цэг байгуулж өгөх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

 

Categories
Урамшуулал

Гүйцэтгэлийн урамшуулал

Бид ажлын байрны онцлогоос хамаарсан урамшууллын системтэй. Компани жилийн зорилтдоо хүрсэн тохиолдолд ажилтан бүрд нэмэлт урамшуулал олгодог.

Categories
Урамшуулал

Ахмадын бэлэг

Тэтгэвэрт гарсан хойноо ч бэлэгтэй.

Categories
Урамшуулал

Coca-Cola Coin хөтөлбөр

Зөв зан үйлээр бусдыгаа манлайлж Coca-Cola Coin-аар шагнуулаарай.

Categories
Урамшуулал

Цалинтай чөлөө

Бид өөрийгөө болон бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, хүүхэд үрчлэн авах, сайн дурын үйлсэд оролцох, сургуулийн цагдаагаар ажиллах үед цалинтай чөлөөг олгодог.

Categories
Урамшуулал

Тэтгэмж, тусламж

Таны гэрт тулгарсан уй гашууг бид хамтдаа хуваалцаж цалинтай чөлөөг буцалтгүй тусламжийн хамт олгодог.

Categories
Урамшуулал

Шинэ ажилтны бэлэг

М-Си-Эс Кока-Колагийнхаа шинэхэн гишүүнийг халуун дулаанаар угтдаг.

Categories
Урамшуулал

Баярын ундаа

Баярын ширээ бүр баярын ундаатай.

Categories
Урамшуулал

Хүүхдийн баярын бэлэг

Хүүхдийн баяраар хүүхэд бүр бэлэгтэй.

Categories
Урамшуулал

Шинэ хүүхдийн бэлэг

Гэр бүлийн шинэхэн гишүүнээ угтан авах үед хуулийн дагуу бүхий л тэтгэмж, олговор олгохоос гадна шинэ хүүхэдтэй зориулан худалдан авалт хийх эрхийн бичиг олгодог.