Манай бүтээгдэхүүнүүдийн шошгоноос та калори илчлэгтэй холбоотой мэдээллийг харж болно. Учир нь, манай компанийн бодлого бол бүтээгдэхүүний тэжээллэг чанарын талаарх мэдээллийг шошгон дээр тавьж, хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг олгох явдал юм.
Кока-Кола компани 2011 онд бүх бүтээгдэхүүнийхээ саван дээр энерги (калори) – ийн мэдээллийг тавихыг зорьсон дэлхий дээрх анхны компани бөгөөд Монгол улсад ч энэ үйл ажиллагаа аль хэдийнээ хэрэгжээд эхэлсэн болохыг та дурын бүтээгдэхүүний шошгон дээрх илчлэгийн мэдээллээс мэдэх боломжтой. Иймээс хэрэглэгчид өөрсдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн ундаагаа сонгох боломж бүрдэж байгаа юм.