Нас, хүйс, биеийн жин, хөдөлгөөн зэргээс хамааран хоногт хэрэглэх илчлэгийн хэмжээ нь хүн бүрийн хувьд харилцан адилгүй байна. 20 настай хүний биед шаардах илчлэгийн хэмжээ 40 настай хүний шаардах хэмжээнээс ялгаатай байдаг. Биеийн жингээ хянаж удирдах нь авч байгаа илчлэг ба зарцуулж байгаа илчлэгийн тэнцвэрээс хамаарна. Гэсэн хэдий ч Монгол Улсын хүн амын хоол тэжээл физиологийн нормд жишсэн дундаж Монгол хүний илчлэгийн хоногийн хэрэгцээ 2550 ккал байна гэж зөвлөсөн байна.
Categories