Categories
Бүтээгдэхүүн

Xийжүүлэлт хаанаас үүсэлтэй вэ?

Байгалийн хийжсэн ундааг хэдэн мянган жилийн туршид хэрэглэсээр ирсэн ба түүхийг нь авч үзвэл эртний Грек, Ромын үед ирнэ. 1500–аад оны үед Бельгийн Спа тосгон нь халуун рашаан усны анхны сувиллуудын нэг гэдгээрээ алдартай байжээ. Иймээс эмчилгээ, сувиллын ийм халуун рашааныг “spa” хэмээн нэрлэх болсон байна. Хийжүүлсэн ус нь хоолны шингэцэнд тустай, сэргээх үйлчлэлтэй гэж үздэг байсан учраас “spa” нь хүмүүсийг өөртөө татсаар иржээ.

Хүний хийсэн анхны  хийжүүлсэн ундааны технологи нь 18-р зууны сүүлийн хагаст амьдарч байсан Английн эрдэмтэн Жосеф Приистлигийн гавьяатай холбоотой. Тэрээр нүүрстөрөгчийн давхар ислийг даралтан дор усанд шахаж уусган,  нэлээд удаан хугацаанд тогтвортой байж чадах хийн бөмбөлгүүдийг үүсгэх аргыг зохион бүтээжээ.

Усыг “агааржуулахад” хэрэглэсэн Доктор Приистлигийн агааржуулалтын энэхүү үндсэн арга нь талхны зуурмагийг хөөлгөхөд хэрэглэдэг бидний аргатай ижилхэн юм. 1800–аад оны дунд үеэс хүмүүс хийжүүлсэн усанд элсэн чихэр, жимсний шүүс, бусад амт оруулагчдыг нэмдэг болсон ба энэ нь хийжүүлсэн ундаанаас ямар нэгэн ашиг тус авахаасаа  илүүтэйгээр сэргэж, зугаацахад ашиглагдах  болсон байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн