“0 калори” гэж шошгологдсон бүтээгдэхүүнүүд багахан хэмжээний илчлэг агуулдаг. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) болон Европын Холбооны стандартын дагуу 100 грамм бүтээгдэхүүнд агуулагдах илчлэгийн хэмжээ 5 ккал-аас бага тохиолдолд “0 калори” гэж нэрлэхийг зөвшөөрсөн байдаг.
Харин манай бүтээгдэхүүнүүд чихэрлэгч амт оруулагч буюу илчлэггүй, калоригүй бүтээгдэхүүн хэрэглэдгийн дотроос аспартам, стевиа, эритритол зэргийг хэрэглэдэг. OOHA бүтээгдэхүүний найрлагад байх эритритол нь грамм тутамдаа 0.2 ккал агуулдаг ба энэ нь энгийн сахарын 4 ккал-тай харьцуулахад 20 дахин бага хэмжээ юм.
Эритритолын 90 гаруй хувь нь нарийн гэдсээр шимэгддэг ч хүний биед энерги үүсгэхэд оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, хоол боловсруулах замаар шингэж, задралгүйгээр бүхэл хэлбэрээр шээсээр гадагшилдаг тул цусан дах сахарын түвшинд нөлөөлдөггүй онцлогтой. Иймд OOHA брэндийн бүх амт, төрөл нь хэрэглэгчдэд илчлэггүй, эрүүл сонголтыг санал болгож байна.