Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола ундааг цор ганц гайхалтай амттай болгодог орцыг мэдмээр байна уу?

Хүмүүс өдөр тутамдаа Кофейнийг маш олон төрлийн бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэдэг. Мэдээж хэрэг Кока-Кола ундааг цор ганц, гайхалтай амттай болгодог орц найрлагын нэг нь кофейн юм. 
Харин одоо кофейний зохистой хэрэглээний талаар ярилцъя. Хүний хоногт хэрэглэх кофейний зохистой хэмжээг АНУ-ын хоол хүнсний холбооноос өгсөн зөвлөмжид 400 мг гэж тогтоосон байдаг.

Дээр дурдсанчлан кофейнийг хүн кофе, ногоон цай, шоколад зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс авч хэрэглэдэг. АНУ-ын хоол хүнсний холбооноос өгсөн зөвлөмж болох 400 мг кофейнийг энгийнээр тайлбарлавал  хоногт 4-5 аяга кофе уух эсвэл 20 хэсэг хар шоколад идсэнтэй тэнцүү юм. 

Харин 200 мл Кока-Кола ундаанд 19,2 мг кофейн агуулагддаг нь АНУ-ын хоол хүнсний холбооны дээрх зөвлөмжөөс даруй 20 дахин бага байдаг. Тиймээс та бүхэн өөрийн хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс авч буй кофейний хэмжээгээ зөв тооцоолж хэрэглээрэй. Манай бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээллээс тухайн бүтээгдэхүүний орц найрлагын талаар дэлгэрэнгүй танилцахыг бид танд зөвлөж байна. 

Бүтээгдэхүүний шошгыг хэрхэн унших талаар бидний өмнөх мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.

Categories
Та үүнийг мэдэх үү?

Бидний гаргасан жижиг савлагаануудтай танилцаж амжсан уу?

Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан манай бүтээгдэхүүнээс авах илчлэгийн хэмжээг тооцоход хялбар байх үүднээс бид олон төрлийн бүтээгдэхүүнээ жижиг савлагаатайгаар худалдаанд гаргаад байгаа билээ. Мэдээж хэрэг бид та бүхний хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа итгэлтэй байдаг. 

Жижигрүүлсэн савлагаатай бүтээгдэхүүн нь авч явахад хөнгөхөн бөгөөд та илчлэгээ хялбархан тооцох боломжтой. 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Хоол хүнсэнд өргөн хэрэглэгддэг чихэрлэг амт оруулагчийн тухай мэдмээр байна уу?

Дэлхий даяар 6000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд сахар орлуулагч ашигладгийг та мэдэх үү?

Сахар орлуулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн энгийн сахраас ч илүү чихэрлэг амттай, илчлэг агуулдаггүй  хүнсний бүрдэл юм. 

Харин одоо маш түгээмэл хэрэглэгддэг сахар орлуулагчийн нэг аспартамийн тухай ярилцацгаая. Найрлагын хувьд аспартам нь аспартамийн хүчил болон фенилалин гэсэн 2 АМИН хүчлээс бүрддэг. 

Сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхий даяар аспартамийг амттан, оргилуун ундаа, тараг, бохь, чихэр болон сахарын агууламжгүй ханиадны дусаалга гэх мэт 6000 гаруй төрлийн хүнс, ундааны бүтээгдэхүүнд ашиглаж байгаа юм. Ийм ч учраас аспартамийг маш өргөн хүрээнд судалсан байдаг байна. Эдгээр олон жилийн судалгааны үр дүнд аспартамийг хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй  гэдгийг олон тооны судалгааны ажил баталсаар байгаа юм. 

Сахар орлуулагч аспартамийн зохистой хэмжээ:
Хоногт хэрэглэх аспартамийн зохистой хэмжээг тухайн хүний биеийн жинд тулгуурлан тооцдог. Хүний биеийн жингийн 1 кг тутамд 50 мг аспартам хэрэглэж болдог гэж заажээ. Жишээ болгож бяцхан бодлого бодоцгооё.

Хэрэв 70 кг жинтэй хүн байна гэж үзвэл тухайн хүний хоногт хэрэглэж болох аспартамийн хэмжээ нь доорх байдлаар бодогдоно. 

(​Биеийн жин кг-аарX (50 мг) = зохистой хэрэглээ 70 х 50 = 3500 мг буюу 3.5 гр

Дээрх бодолтоос үзэхэд 70 кг жинтэй хүний хувьд 3.5 гр аспартам хэрэглэх нь хэвийн гэсэн үг юм. 


Аспартамийн өргөн хэрэглээ:
Аспартамийг сахарын зохицуулалттай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс өргөнөөр ашигладаг. Манай зүгээс эдгээр хүмүүст зориулсан Coca-Cola Zero, Coca-Cola Plus, Sprite Zero, Sprite Plus зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. 

Тайлбар видео үзэх:
Categories
Сонгон шалгаруулалтын үе шат

Шийдвэр гаргалт

Компани болон ажлын байрны онцлогоос шалтгаалан зарим ажлын байруудад нэмэлт сонгон шалгаруулалт явагддаг. Нэмэлт сонгон шалгаруулалт нь мэргэжлийн шалгалт авах, гэрийн даалгавар өгөх, илтгэл танилцуулга бэлдэх зэрэг хэлбэрээр явагдаж болно

Categories
Сонгон шалгаруулалтын үе шат

Нэмэлт сонгон шалгаруулалт

Анкетын сонгон шалгаруулалт нь та тухайн ажлын байранд тохирох эсэх эхний шалгаруулалт юм.

Байгальд ээлтэй хогны уут

Байгаль орчны бохирдлыг бууруулахын тулд байгальд хоргүй, хөрсөнд амархан уусч шингэдэг “Biodegradable” хогны уутыг Монгол улсад анх удаагаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Энэхүү уутыг 2009 оноос эхлэн жил бүр байгалийн үзэсгэлэнт газар Хан-Хэнтий, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газруудад аялж буй гадаад, дотоодын жуулчдад үнэ төлбөргүй түгээж байна.

Ажилтанд чиглэсэн тусламж

“М-Си-Эс Кока-Кола” компани ажилтныхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж, 7 хүүхэд эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж буй залуу гэр бүл, худалдааны төлөөлөгч Х.Базаррагчаад хамт 3 өрөө байр бэлэглэв.

Хүүхдэд чиглэсэн хандив, тусламж

  • Хүүхдийн баяр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан Бадамлянхуа, Энэрэл, Нарны хүүхдүүд асрамжийн газруудад бүтээгдэхүүн хандивлав.
  • Дархан, Эрдэнэтэд байрлах асрамжийн газруудад 139 хүүхдийн баярын бэлэг өгөв.
  • Бадамлянхуа асрамжийн газрын хандив цуглуулах үйл ажиллагаанд бүтээгдэхүүн хандивлав.

Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод өдөрлөг”-ийг бүтээгдэхүүнээр ивээн тэтгэж, тарих модыг үйлдвэрийн цэвэршүүлсэн усаар услав.
  • ДАЯС буюу Дахивар авах явуулын станц өдөрлөгийн үеэр Сууц Өмчлөгчдийн Холбоод дунд хуванцар цуглуулах уралдаан зарлаж, хамгийн их хуванцрыг шалгуурын дагуу зөв ангилж, цуглуулсан СӨХ-д мөнгөн шагнал олгосон билээ.
Categories
Бидний соёл

Тогтвортой хөгжлийн зарчим

BE GOOD (Environmentally and socially responsible)

 

БИД САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ

 

  • Бид сайн үйлсийг дэмждэг, бусдад тусалдаг

 

  • Бид байгалиа хайрлаж, өв соёлоо хамгаалдаг

 

  • Бид ажлыг аюулгүй эхэлж, аюулгүй дуусгадаг