Categories
Компани Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ОЛИМП

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд  Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийн, тус улсыг зориход бэлэн болжээ. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.

 

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

 

Бидний зүгээс Тусгай Олимпын өвлийн наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг ивээн тэтгэсэн бөгөөд тамирчдыг хүлээн авч, өндөр амжилт гаргахыг ерөөн үдэж өглөө. Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцох юм.

 

НИЙТ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!

Categories
Компани Мэдээ мэдээлэл

МҮХАҮТ-ЫН ГАДНА БИД ТУГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР МАНДУУЛЛАА

Өнгөрсөн Баасан гарагт “Entrepreneur-2016” арга хэмжээний үеэр “Оны онцлох аж ахуй нэгж” -ээр шалгарсан байгууллагууд МҮХАҮТ-ын гадна тугаа ёслол төгөлдөр мандууллаа.

 

Манай компани энэхүү шалгаруулалтаас Цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч “Greenpreneur” шагналыг мөн гардан авсан билээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ”, “GREENPRENEUR-2016” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 20 дахь жилдээ зохион байгуулж буй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа шилдэг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” арга хэмжээ 12-р сарын 22-ны өдөр болж манай компани “ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙ НЭГЖ”, ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ НЭВТРҮҮЛЭГЧ “GREENPRENEUR-2016” шагналуудыг гардан авлаа.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

ТА ӨӨРИЙН НЭРТЭЙ УНДААГАА УУЖ ҮЗСЭН ҮҮ?

Кока-Кола брэнд хэрэглэгч та бүхэндээ ээлжит бэлгээ задалж байна. Бид “Share a Coke 2” хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсад түгээмэл байдаг 19 нэрийг бүтээгдэхүүнийхээ шошгонд хэвлэж, таны нэр дэлхийн брэндтэй хамт байх гайхалтай сайхан боломжийг олгож байна. 


Гэр бүл, найз нөхөдтэйгөө өөрсдийнх нь нэртэй ундааг хуваалцаж бэлэг бариарай!  Уг хөтөлбөр маань 11-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/CocaColaMongolia/ хуудсаас үзнэ үү.

 

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“HAPPINESS CENTER” БАЙРШЛАА ӨӨРЧИЛЖ, ХҮҮХЭД ЗАЛУУСТАА УЛАМ БҮР ОЙРТЛОО

Их хотын хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газруудын нэг бол “М-Си-Эс Кока-Кола” компанийн “HAPPINESS CENTER” төв билээ.

 

Aз жаргалыг түгээгч “HAPPINESS CENTER” төв маань эрхэм хэрэглэгчдийнхээ өмнө 2012 оноос эхлэн үүд хаалгаа нээн ажиллаж байгаа бөгөөд оюутан залуустаа илүү ойртож МУБИС-ийн зүүн урд талд байрлах шинэхэн байрандаа нүүн орж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус төв нь М-Си-Эс Кока-Кола компанийн шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдах, хэрэглэгчдийн ая тухтай байдлыг анхааран, хамрагдсан хөтөлбөрийнхөө шагнал урамшууллаа хүлээн авахад ойр дөт болгох, Кока-Кола Компани болон түүний брэндийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хамгийн түргэн хугацаанд хүргэх зорилготой төдийгүй хүүхэд, оюутан залууст зориулсан, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин юм.

 

“HAPPINESS CENTER” төв  хүүхэд, залуус та бүхэндээ зориулж үнэ төлбөргүй “Wi-Fi” орчин, “Х-BOX” тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, зураг авахуулах зэрэг олон сонирхолтой булан хүлээж байгаа бөгөөд хүссэн номоо унших, хичээлээ давтах боломжтой номын булан, өөрийн авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилтаа хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж бэлтгэлээ. Хүчин чадлын хувьд нэг удаадаа нийт 80 хүний үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой учир найзуудтайгаа, анги хамт олонтойгоо ирж чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрэн бүрдүүлсэн гэж итгэж байна.

 

ТА БҮХНИЙГ АЗ ЖАРГАЛЫН ТӨВДӨӨ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

 

Categories
Та үүнийг мэдэх үү?

Кока-Кола компани дэлхий даяар хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг та мэдэх үү?

Тэртээ 1886 оноос хойш өнөөдрийг хүртэл гайхалтай амтаараа та бидний аз жаргалтай хором бүрт хамт байгаа Кока-Кола брэнд маань хэрэглэгчдэд хүрснээс хойш 130 жил болжээ. Анх 1886 онд Кока-Кола ундааг 1 байршилд 9 аяга борлуулдаг байсан бол өнөөдөр 27 сая байршилд 1,9 тэрбум аяга борлуулагдаж байна.

Дэлхий даяар:

200 гаруй улсад 500 брэндийн 3600 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож,
-Оргилуун ундаа, шүүс, савласан кофены төрөлд дэлхийд тэргүүлж байгаагийн зэрэгцээ Кока-Кола компанийн топ-20 бүтээгдэхүүний 19 бүтээгдэхүүн нь илчлэг багатай болон илчлэггүй бүтээгдэхүүн байдаг.

 

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь биеийн жинг хянаж, зохицуулахад бидэнд тусалдаг.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК МОНГОЛ УЛСЫН “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ИЙН ТОП 20-Д ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран жил бүр зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

 

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола ХХК 20 дугаар байранд шалгарлаа.

 

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SENSATION BLACK – ТАНЫ АГШИН 2016

Schweppes брэнд электрон хөгжимд дуртай залуустаа зориулсан 2016 оны турш авьяаслаг залуучуудтай хамтран томоохон хөгжмийн цуврал наадмуудыг хийж байгаа билээ.

 

Энэ удаад “Sensation Black – Таны Агшин 2016” фестивалийг “MNG Event”-тэй хамтран 2016 оны 04 сарын 22-нд Crocus Event Hall-д амжилттай зохион байгууллаа.

 

Тус үдшийг Монгол Улсад электрон хөгжим, клуб соёл хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан болон оруулж буй шилдэг продюсер, DJ нар уран бүтээлээрээ, Schweppes брэнд  MNG Event хамтран тайз дэлгэцийн шинэ технологи, сонирхолтой үзүүлбэрүүдээрээ улам чимж байсан юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Үнэцэнэтэй”тоглогчоор МУИС ШОНХОРУУД багийн төвийн тоглогч О. Энхбаатар тодорлоо.

 

Тэрээр энэ улиралд 15.3 оноо 11 самбараас бөмбөг авалт 1.5 б.таслалт 1.5 хаалт, мөн баг уриралд 11-1 гэсэн амжилтыг үзүүлсэн юм.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“СПРАЙТ СУПЕР ЛИГ”-ИЙН 2016 ОНЫ УЛИРЛЫН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ ТОДОРЛОО

М-Си-Эс Кока-Кола ХХК, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран 10 дахь жилдээ зохион байгуулдагдаж байгаа “Спрайт супер лиг”-ийн 2016 оны улирлын “Шилдэг дасгалжуулагч”-аар Энхбаатар эзэнтэй Хэнтий Эбэг багийн дасгалжуулагч Баярсайханы Дожоодорж шалгарлаа.

 

Тэрээр багаа энэ улиралд удирдаж 9-3 гэсэн амжилттай Зүүн бүсийн дэд аваргаар шалгарсан юм.