Витамин С агуулсан Schweppes +С болон зөөлөн кремийн амттай Schweppes Cream Soda бүтээгдэхүүнүүдэд 1.25 л -ийн хэмжээтэй шинэ савлагаа нэмэгдлээ.
SCHWEPPES савлагаа нэмэгдлээ
Витамин С агуулсан Schweppes +С болон зөөлөн кремийн амттай Schweppes Cream Soda бүтээгдэхүүнүүдэд 1.25 л -ийн хэмжээтэй шинэ савлагаа нэмэгдлээ.
Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраан эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал билээ.
Та бүхнийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.
М-Си-Эс Кока-Колачууд “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй найдвартай цусны хэрэгцээг хангах, хэн нэгний алтан амийг аврахад зориулан “Цусаа бэлэглэцгээе” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээгээр 22 литр цусны нөөц бүрдүүлэн, 165 хүний алтан амь аврах боломжтой болсон.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэн шаардлагатай цусны эргэлт сайжруулах бөмбөлгийн нэг жилийн хэрэгцээг хандивлалаа.





Кока-Кола компанийн 1993 онд дэлхий даяар хэрэгжүүлсэн “Үргэлж Кока-Кола” кампанит ажлын хүрээнд хийгдсэн “Хойд туйлын туяа” телевизийн рекламдаа анх удаа цагаан баавгайг гол дүр болгон оруулжээ.
Кока-Кола компанийн захиалгаар зураач Хэддон Сандблом зул сарын баярын сурталчилгаанд зориулсан Санта Клаусыг улаан өнгийн хувцастай, өтгөн цагаан сахалтай, махлаг өвгөний дүрээр зурсан нь орчин үеийн Санта Клаусын гол дүрслэл болсон байна.
1982 онд Кока-Кола компани анхны илчлэггүй, чихэрлэг амт оруулагчтай ундааг зах зээлд нэвтрүүлж байсан бол 2005 онд гаргасан Кока-Кола Зеро ундаа нь 2 жилийн дотор буюу 2007 он гэхэд 1 тэрбум ам.долларын үнэ цэнэ бүхий брэндийн жагсаалтад бичигдсэн юм.
Кока-Кола Зеро ундаа нь танд жинхэнэ Кока-Колагийн амтаараа гайхамшигт эрч хүчийг мэдрүүлэхээс гадна элсэн чихэр агуулаагүйгээрээ онцлог юм.
2008 онд Каннын Арслан наадмаас Дизайны төрлийн анхны Тэргүүн Дээд шагналыг Кока-Кола компани шинэчлэн гаргасан хөнгөн цагаан савлагаа болон түүний өвөрмөц дизайны шийдлээр авчээ.
2004 онд М-Си-Эс Кока-Кола ХХК хуванцар саванд ундааг савлах шугамыг ашиглалтад оруулснаар 500мл-ийн Хүслийн, 1.25л-ийн Бидний, 2л-ийн Түмний ундаанууд хэрэглэгчдийн гар дээр очив.
1969 оноос эхлэн Кока-Кола компани түгээлтийн бүх сувгууддаа улаан дэвсгэр дээр цагаанаар Кока-Кола гэж бичсэн логог байрлуулснаар тус брэндийг улам олон хүн мэддэг болсон юм.
1899 онд Бенжамин Ф.Томас, Джозеф Б.Уайтхед гэгч бизнес эрхлэгч хоёр залуу ундааг шилэн лонхонд савлаж, зарах эрхийг Аза Кандлераас ердөө 1 ам.доллараар худалдан авчээ. Энэ бол “Зууны шилдэг наймаа” байсан юм.