Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

100000 ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй нөхцөл:

 

  1. Хөтөлбөрт зөвхөн М-Си-Эс Кока-Кола ХХК-ний Coca-Cola, Fanta, Sprite, Minute Maid Punch, Minute Maid Orange, Fuze Tea брэндийн хуванцар савлагаатай бүтээгдэхүүнүүд хамаарагдана.
  2. Хөтөлбөрт оролцох бүтээгдэхүүн нь 2014 оны 7-р сараас хойш үйлдвэрлэгдсэн байна.
  3. Хөтөлбөрт оролцох тусгай код нь тухайн бүтээгдэхүүний бөглөөний дотор талд байрших 12 тэмдэгтийг хэлнэ.
  4. Нэг тусгай кодоор зөвхөн НЭГ удаа хөтөлбөрт оролцох эрхтэй.
  5. Нэг хэрэглэгч нэг өдөрт хэдэн ч тусгай кодыг явуулах боломжтой.

 

Хөтөлбөрт оролцох заавар:

 

Хөтөлбөрт 2 аргаар оролцох боломжтой.

  • 13-55-55 дугаарт тусгай кодыг мессеж хэлбэрээр илгээх (бүх үүрэн телефоны оператор).
  • www.icoke.mn –д тусгай кодыг утасны дугаарын хамт илгээх.

 

13-55-55 дугаарт илгээх мессеж энгийн тарифаар тооцогдоно. Тусгай кодыг илгээсэн дариуд хариу мэдээлэл ирэх бөгөөд хариу мэдээлэл нь дараах байдлаар ирнэ.

 

    • Bayarlalaa. Ta daraa dahin azaa uzeerei
    • Bayarlalaa. Ta 1 shirheg Husliin undaa hojloo. Shaganalaa Happiness Center-s ochij avna uu. 88033449
    • Bayarlalaa. Ta SAMSUNG GALAXY TREND uhaalag utasnii ezen bolloo. Shaganalaa Happiness Center-s ochij avna uu. 88033449
    • Bayarlalaa. Ta 100’000 tugrugnii aztan bolloo. Shaganalaa Happiness Center-s ochij avna uu. 88033449

 

  • Азтангууд хонжворыг Coca-Cola Happiness Center-с (Тэнгис кино театрын баруун урд талд) очиж авна. Шагналаа авахаар ирэхдээ хонжвор таарсан бөглөө болон бичиг баримтаа заавал авч ирэх шаардлагатай. Супер азтангуудаас холбогдох татваруудыг суутгах болохыг анхаарна уу.

 

Хөтөлбөрийн хугацаа:

 

  1. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 2014.12.10 – 2014.12.31-ны өдрийг дуустал
  2. Хонжворыг 2015.01.11 өдрийг дуустал  олгоно.
  3. Coca-Cola Happiness Center ажиллах цагийн хуваарь Мягмар – Ням 12:00 – 19:00 (Даваа амарна).
Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

“FANTA FUN WORLD” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Эерэгээр амьдарцгаая” уриатай “М-Си-Эс Кока-Кола” компаниас зохион байгуулсан “Fanta Fun World” өдөрлөг 9 сарын 10, 11-нд амжилттай болж өнгөрлөө.

 

Энэ удаад “М-Си-Эс Кока-Кола” зүгээс 2 өдрийн турш Эрх чөлөөний талбай болон Чингисийн талбайд Fanta брэндийн шинээр гаргасан 3 амт болох ногоон алим, ногоон нимбэг, тоорын амталгаат тасаг, хөгжөөнт тоглоом, авъясаа сорих тэмцээн, чөлөөт зургийн булан бүхий Fanta брэндийн Fun World ордныг барьж нийт хүүхэд залуустаа бэлэг барисан юм.

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

231 ЖИЛИЙН ТҮҮХТ – SCHWEPPES

М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгч харилцагч нартаа үргэлж шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг хамгийн өндөр чанартайгаар хүргэхийг зорьдог билээ. Тэгвэл энэ удаад бид Дэлхийд 231 жилийн турш амт чанар, хэрэглээгээрээ баталгаажсан SCHWEPPES брэндийн ундааг Монголдоо үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна. Бид өмнө нь лаазтай Tonic, Ginger Ale, Soda water, +C зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж заншсан байсан бол шинээр Cream Soda, Grapefruit төрлүүд болон Soda water, +C зэрэг ундаануудыг  хэрэглэгчидийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуванцар савлагаанд савлан худалдаанд гаргаад байна.

SCHWEPPES – ТАНЫ АГШИН

 

Categories
Брэнд Мэдээ мэдээлэл

FANTA – ШИНЭ АМТУУД ХУДАЛДААНД ГАРЛАА

М-Си-Эс Кока-Кола компани хэрэглэгч харилцагч та бүхэндээ зориулан 2014 оны 8-р сард Аргагүй л жимсний амт FANTA брэндийнхээ төрлийг НОГООН НИМБЭГ, ТООР, НОГООН АЛИМ гэсэн 3-н цоо шинэ амтаар өргөжүүллээ. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд маань 500 мл-н савлагаатайгаар худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгч та бүхэн” Аргагүй л жимсний амт”-ыг шинэ  FANTA ундаанаасаа мэдрэх болно.

Мөн бид та бүхний хамгийн дуртай Ногоон алим болон Ханборгоцой жимсний амттай FANTA ундааг 1,25 л-н савлагаагаар савлан худалдаанд гаргаад байна.

Амны цангаагаа амттай ундаагаар тайлан амьдралыг илүү өнгөлөгөөр мэдэрцгээе.

Аргагүй л жимсний амт – FANTA

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

ГАРААНЫ 11 ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ!

М-Си-Эс Кока-Кола компанийн энэ зуны тэсрэлт ГАРААНЫ 11 хөтөлбөр эхэлж байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Кока-Кола –тай хамт хэзээ ч мартагдахааргүйгээр өнгөрүүлцгээе.

 

Та уусан Coca-Cola, Fanta, Sprite, Fuze–нхаа бөглөөн доорх кодыг 135555 тусгай дугаарт мессежээр илгээх болон iCoke.mn сайтад бүртгүүлэх замаар хөтөлбөрт оролцожГАРААНЫ 11-н азтаны нэг болон жинхэнэ хөлбөмбөгийн фанатуудын сонголт болсон СУПЕР багц бэлгүүдийн эзэн болоорой. Мөн та Дэлхийн аваргын тэмцээнтэй холбогдолтой төрөл бүрийн бэлгүүдийг шууд хожих боломжтой юм шүү.

 

Хөтөлбөрийн хугацаа: 2014.06.01-2014.07.19

 

Шууд  хонжворийн бэлгийг Coca-Cola Happiness Center-с очиж авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88033449,

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

“АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ”-Д НЭГДЛЭЭ

Улаан-Үд хотоос гараагаа эхлэж, Улаанбаатар хотод 2014 оны 3 дугаар сарын 26,27-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдсан “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ”- Олон улсын соёл, боловсролын форумд  FUZE TEA болон FANTA брэндүүд  2 дахь жилдээ дахин нэгдлээ.

 

Тус форумын дараагийн шат БНХАУ-ын Бээжин, Эрээн хотуудад үргэлжлэх бөгөөд хот бүр “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ” дээр өөрсдийн улс үндэстний баялгийг нээж, бүс нутаг болон улс орнуудын хүүхдүүд өөр хоорондоо оюун ухаанаараа өрсөлдөж, ур чадвараа сорьж, бие биетэйгээ найзалж нөхөрлөх боломж бүрдэх юм байна.

 

Форумын хүрээнд:

– “Агуу их цайны замаар” сэдэвт бага хурал, гадаад хэл дээр явагдах итгэлийн уралдаан

– Аялал жуулчлалын сэдэвтэй жүжигчилсэн тоглолт

– Оньсон тоглоомын тэмцээн

– Шатрын тэмцээн тус тус зохион байгуулагдсан бөгөөд форумын хүрээнд 400 орчим багш, хүүхдүүд оролцлоо.

 

М-Си-Эс Кока-Кола компани  хүүхэд залуусын оюуны хөгжилд хөрөнгө оруулж, тэднийг дэмжих зорилгоор “АГУУ ИХ ЦАЙНЫ ЗАМ”-д нэгдсэн бөгөөд форумын эцэст ялагч хүүхдүүд тус компанийн үйлдвэрийн байранд зочилон сонирхолтой аялалыг хийлээ.

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

КОКА-КОЛАТАЙ ХАМТ ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ

М-Си-Эс Кока-Кола компани Эерэгээр Амьдарцгаая уриан дор нийгэмд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг зохион явуулдаг билээ.

Энэ удаад Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн хамт олонд нэн шаардлагатай байдаг донорын цусны урсгалыг сайжруулагч базуурыг бэлэг болгон өгсөн бөгөөд тус төвийнхөн донорууддаа гарын доорх материал ашиглан хийсэн базуурыг ихэвчлэн ашигладаг байсан юм.

Дашрамд дуулгахад таны 1 удаагийн бэлэглэсэн цус 3 хүний амь насыг аврах гайхамшиг болж чаддаг юм байна

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“АЮУЛГҮЙ, БАТАЛГААТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙ НЭГЖ” М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК

Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаандаа дотоод хяналтыг бэхжүүлж, олон улсын тогтолцоонууд болох: 

 

  • Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008; / сертификатжуулсан огноо- 2010 оны 11 сарын 9/
  • Байгаль орчины удирдлагын тогтолцоо ISO 14001: 2005; / сертификатжуулсан огноо- 2013 оны 1 сарын 3/
  • Хөдөлмөр Аюулгүй Ажиллагааны удирдлагын тогтолцоо ISO 18001: 2007; / сертификатжуулсан огноо- 2013 оны 1 сарын 3/
  • Хүнсний аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцооны ISO 22000:2005- / сертификатжуулсан огноо- 2010 оны 11 сарын 26/-ийн аудитуудыг 2009 оноос хойш, олон улсын SGS аудитын байгууллагаар хянуулж амжилттай тэнцэн баталгаажуулсан бол
  • 2013 онд ISO 22000:2005 стандартыг FCCS 22000:2010 стандарт буюу үйлдвэрийн зохистой дадал, НАССР хүнсний аюулгүй байдлын нэгдмэл стандартыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж 1-р шатны аудитад амжилттай тэнцсэн.

 


Сүүлийн 2 жил дараалан Кока-Кола компаниас хийгддэг Нийгмийн Хариуцлагын Аудитад “Green – 0” буюу 100%-ийн амжилтууд үзүүлснийг үнэлэн дээрх шагналыг М-Си-Эс Кока-Кола компанид олгосон байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛЛЫН БЯЦХАН ДҮҮ НАРТ САНТА ӨВӨӨ ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ

Хүүхдийн төв сувиллын  бяцхан багачуудад аз жаргал бэлэглэхээр “М-Си-Эс Кока-Кола” компанийн хамт олон өвлийн өвөөг дагуулсаар зочилж, шинэ жилийн бэлгээ хүргэж өгөн нэг өдрийг  инээд хөөр болон өнгөрүүллээ.

Одоогоос дөчөөд жилийн өмнө “Нялхсын клиник сувилал” нэрээр байгуулагдаж байсан энэхүү төвд өнөөдрийн байдлаар хагас болон бүтэн өнчин, асаргаа сувилгаа нэн шаардлагатай   0-13 насны 100 гаруй хүүхэд бойжиж байдаг юм байна. Бяцхан жаалууд өвлийн өвгөнийг харан баясан тоглож байсан нь бид бүгдэд ч мөн мишээл бэлэглэлээ. Цаашид ч Кока-Колагийн ах эгч нар нь баяр бүрээр дүү нар дээрээ эргэн очиж байхаар тохирлоо.

Эерэгээр амьдарцгаая уриан доор  М-Си-Эс Кока-Кола компанийн залуус нийгэмдээ сайн сайхан үйлсийг бүтээн аз жаргалыг түгээсээр байна.

“Энэ дэлхийн хүүхэд бүр элэг бүтэн, эцэг эхийн хайранд бөмбөрч өсөх болтугай.”

Categories
Хөтөлбөр Мэдээ мэдээлэл

SHARE HAPPINESS ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Та COCA-COLA, SPRITE, FANTA бүтээгдэхүүнүүдийн бөглөөн доторх кодыг манайд илгээн SHARE HAPPINESS хөтөлбөртөө оролцож Кино үзэх билет, Цирк үзэх билетУсанд сэлэх билет, Юнителийн нэгж, Ундаа зэрэг бэлгүүдийг шууд хожоорой.

 

Та COCA-COLA, SPRITE, FANTA бүтээгдэхүүнүүдийн бөглөөн доторх кодыг 135555 дугаарт мессежээр илгээж Кино үзэх билет, Цирк үзэх билет, Усанд сэлэх билет, Юнителийн нэгж, Ундаа зэрэг бэлгүүдийг шууд хожих боломжтой. Та бэлгээ COCA-COLA HAPPINESS CENTER-c очиж аваарай. /Тус төв нь Тэнгисийн урд талын Виктори центрийн баруун хойно байрлалтай. Шагналаа авахаар ирэхдээ тухайн хонжвор таарсан бөглөө болон 135555-с ирсэн мессежний хамт авч ирэхээ бүү мартаарай/.

 

Хөтөлбөр 11/01/2013 – 12/05/2013 хооронд үргэлжилнэ.

 

www.icoke.mn