Зохиогч: Tuvshinbileg
Дэлхийн бүх хэл дээр ойлгогддог “Окей” гэдэг үгийн дараа орох хоёр дахь хамгийн танил барааны тэмдэг бол Кока-Кола юм.
Кока-Кола ундааг зохион бүтээсэн доктор Жон Пембертон 1887 онд ундаагаа борлуулахын тулд ундааг ҮНЭГҮЙ АМТЛАХ эрхийн бичгийг хүмүүст өгөх санаачлагыг анх гаргасан нь Кока-Кола компанийн түүхэн дэх “шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулах” маркетингийн анхны хөтөлбөр байсан юм. Ингэснээр 1900 он гэхэд АНУ-ийн нийт хүн амын 10 орчим хувь буюу 7.6 сая хүн дор хаяж 1 аяга Кока-Кола ундааг амталж үзсэн байсан ба нийт 8,500,000 үнэгүй ундааны амталгаа хийгджээ.
Олон Улсын Олимпын Хороо болон Кока-Кола компанийн хамтын ажиллагаа нь 1928 онд эхэлсэн юм.
Амстердам хотноо болсон Зуны Олимпын Наадмын үеэр хотын эргэн тойрон дахь олон тооны жижиг худалдааны цэгүүдээр Кока-Кола ундааг борлуулж эхэлсэн ба түүнээс хойш 87 жилийн турш буюу 19 удаагийн Зуны Олимпын Наадмын албан ёсны түншээр тасралтгүй ажилласан байна.
1886 онд Кока-Кола ундааг бүтээсэн Жон Пэмбэртоны нягтлан бодогч Фрэнк Робинсон гэгч эр ундаанд Кока-Кола гэдэг нэрийг бодож олсон төдийгүй гайхамшигт бичилтийг нь өөрийн гараар бүтээсэн юм.
Кока-Кола логоны хоёр “Си” үсгийг тодруулах нь бүтээгдэхүүнийг зах зээлд таниулахад амжилт олно гэж бодсон түүний бодол зөв байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 129 жилийн турш яг тэр үеийн бичилтээрээ олон нийтэд танигдсаар байна.
SPRITE ICY MINT
Гааны сэнгэнэсэн амт бүхий SPRITE Сэрүүн гаа нь уусан даруйд амны цангааг тань тайлахаас гадна удаан үргэлжлэх гааны сэнгэнэсэн амт нь танд сэрүүцэх мэт таатай мэдрэмжийг бэлэглэх болно.
Sprite Сэрүүн Гаа, гайхалтай сэнгэнэсэн мэдрэмжийг амтлаарай.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн шилдэг татвар төлөгч 30 байгууллагыг алдаршуулан албан ёсны тугийг мандуулах ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Баянзүрх дүүрэгт нийт 15 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээрээс татвараа хугацаандаа төлдөг, салбарынхаа манлайлагч, нийслэл, дүүргийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ техник технологи нэвтрүүлсэн, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь олон улсын жишигт нийцсэн гэх мэт олон шалгууруудийг тавьсний эцэст шилдэг 30 аж ахуй нэгжийг шалгаруулан тугийг нь офицеруудийн тойрогт байршуулан алдаршуулав.




БИД ЧАНАРААР ТҮҮЧЭЭЛНЭ
Бид салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.
Стандартчилал Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад анх удаа “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг энэ оноос эхлэн олгохоор болсон юм.
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН”-ы үеэр манай компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ манай байгууллагын хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр нь байсан юм хэмээн онцоллоо.
Бид Монгол Улсад АНХ УДАА Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007 болон Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013-г бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.
Үүнээс гадна
– Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008,
– Байгаль Орчны Удирдлагын Тогтолцоо ISO 14001:2004
– Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо ISO 22000:2005 -г түүхий эд хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гар дээр бэлэн бүтээгдэхүүн очих хүртэл бүхий л үе шатуудад нэвтрүүлэн ажиллаж, жил бүр хөндлөнгийн олон улсын Аудитын Байгууллагаар баталгаажуулж байна.












“Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой, уламжлалт “Grand Awards” ёслол хүндэтгэлийн ажиллагаа 10-р сарын 7-ны өдөр УДБЭТ-т ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлье уриатай энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаа бусад шагнал гардуулах ёслолын ажиллагаануудаас хүний хүн чанартай холбоотой хариуцлага, хүнлэг үйлсийг дэмжиж, урамшуулдагаараа ялгардаг билээ. ТУс хүндэтгэлийн арга хэмжээгээр дан ганц хүмүүсийг шагнахаас гадна цор ганц бизнесийн шилдэг байгууллагыг шалгаруулдаг билээ. М-Си-ЭС Кока-Кола ХХК, Хаан банк, Монос групп зэрэг байгууллагууд нэр дэвшин олон нийтийн санал хураалтаар М-Си-ЭС Кока-Кола ХХК Нийгмийн хариуцлагатай байгууллагаар шалгарч Гранд цомын эзэн боллоо. М-Си-Эс Кока-Кола ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд дараах ажлуудийг тогтмол эрхлэн явуулж байна.
- HAPPINESS CENTER- Хүүхэд залуусын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилготойгоор 2012 онд үүд хаалгаа нээж байсан ба өдийг нийт 60,000 гаруй хүүхэд залууст хүрч үйлчилсэн байна.
- Нийгмийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2007 оноос эхлэн ТЛЖ 13 ТББ-тай хамтран сагсан бөмбөгийн “Спрайт хөгжлийн лиг”, “Спрайт супер лиг”, “3-ын эсрэг 3” тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж эхэлснээр жилд дунджаар 10,000-13,000 мянган хүүхэд залууст сагсан бөмбөгийн спортийг таниулж байна.
- Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Хүүхэд – хөлбөмбөг – ирээдүй” хөтөлбөрийн албан ёсны түншээр ажиллаж, дэлхийн спортын оргил олимпын наадамд. Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдаа дэмжин ажиллаж байна
- БЗД-ийн 728 ахмадад зориулан Цагаан сарын хүндэтгэлийн бэлэг бэлтгэн БЗД-ийн засаг даргын тамгын газар хүргүүлэв.
- “ГанжуурДанжуур төсөл” ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллав
- Халдварт өвчин судлалын үндэсний төвд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн болон 1,000,000 төгрөгийн үнэ бүхий10 ширхэг пульсоксометр төхөөрөмжийг худалдан авч ХӨСҮТ-ийн захирал болон халдварт өвчин судалын тасагт хүлээлгэн өгсөн юм.
Анх 1968 оны долдугаар сарын 20-нд Чикаго хотын Парк дүүргийн Цэргийн талбайд Кеннеди сангаас санаачлан зохион байгуулж байсан түүхтэй Олон Улсын Тусгай Олимпын зорилго нь ялалт байгуулах, түрүүлэх, ялагдахдаа гол нь биш харин оюуны бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэн, ирээдүйн хүсэл тэмүүлэлдээ хүрэх, мөрөөдлөө биелүүлэх, спортоор дамжуулан бие бялдрын хувьд эрүүлжүүлэх, тэднийг бидний адил нэгэн гэдгийг олон нийтэд таниулахад гол зорилго нь оршдог юм.
2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 8-дугаар сарын 02-ны өдрийн хооронд АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон Олон Улсын тусгай Олимпын тэмцээнд спортын 25 төрлөөр 177 орны 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30 000 гаруй сайн дурынхан оролцон амжилттай болж өндөрлөсөн юм. Тус наадамд Монгол Улсаас 16 тамирчин спортын дөрвөн төрөлд (жүдо, ширээний теннис, хөнгөн атлетик/хол болон ойрын зайн гүйлт, зээрэнцэг шидэлт) оролцсон юм.
Энэхүү наадамд Монгол Улсын тамирчид маш амжилттай оролцон 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль, 2 тусгай байр нийт 14 шагналт байранд шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсган шагналын хур буулгалаа. Баг тамирчдийн маань энэ их амжилт гаргахад дэмжлэг үзүүлсэн Эрүүл Идэвхтэй амьдралыг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн хамт олонд “Монголын Тусгай Олимпын Хороо”-ний Гүйцэтгэх захирал П. Болормаа гүнээ талархал илэрхийлэв.

