Чихэрлэг амт оруулагч нь хоол хүнсэнд таатай амт оруулах зорилгоор бүтээгдсэн илчлэг агуулдаггүй, калоригүй хүнсний бүрдэл юм. Эдгээрийн дотроос манай бүтээгдэхүүнүүд стевиа, эритритол зэрэг байгалийн гаралтай түүхий эдээс гаргаж авсан найрлагыг өргөн хэрэглэдэг. Эдгээр найрлагууд нь элсэн чихрийн амтыг хадгалсан боловч илчлэггүй, цусан дахь сахарын түвшинд нөлөөлдөггүй онцлогтой.
Орц найрлага:
Илчлэгийн талаарх мэдээлэл:
Тухайлбал, OOHA бүтээгдэхүүнд агуулагдах “эритритол” грамм тутамдаа 0.2 ккал агуулдаг нь энгийн сахарын 4 ккал-тай харьцуулахад 20 дахин бага хэмжээ юм. Эритритолын ихэнх хувь нь нарийн гэдсээр шимэгддэг ч хүний биеийн энерги үүсгэх гинжин хэлхээнд оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, хоол боловсруулах замаар шингэж, задрахгүйгээр бүхэл хэлбэрээр шээсээр гадагшилдаг тул цусан дах сахарын түвшинд нөлөөлдөггүй.
Эдгээр шинж чанарын үндсэн дээр OOHA брэндийн бүх төрлийн бүтээгдэхүүн нь илчлэггүй буюу “0 калори” хэмээн шошгологдсон байдаг. Бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэглэгээг АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), Европын Холбоо болон CODEX-ын стандартаас иш татсан Монгол улсад мөрдөгдөж буй шошгололтын стандартын дагуу хянаж, баталгаажуулдаг. Иймд OOHA брэндийн бүх амт, төрөл нь хэрэглэгчдэд илчлэггүй, эрүүл сонголтыг санал болгож байна.




