2004 онд М-Си-Эс Кока-Кола ХХК хуванцар саванд ундааг савлах шугамыг ашиглалтад оруулснаар 500мл-ийн Хүслийн, 1.25л-ийн Бидний, 2л-ийн Түмний ундаанууд хэрэглэгчдийн гар дээр очив.
Ангилал: Та үүнийг мэдэх үү?
Та үүнийг мэдэх үү?
1969 оноос эхлэн Кока-Кола компани түгээлтийн бүх сувгууддаа улаан дэвсгэр дээр цагаанаар Кока-Кола гэж бичсэн логог байрлуулснаар тус брэндийг улам олон хүн мэддэг болсон юм.
1899 онд Бенжамин Ф.Томас, Джозеф Б.Уайтхед гэгч бизнес эрхлэгч хоёр залуу ундааг шилэн лонхонд савлаж, зарах эрхийг Аза Кандлераас ердөө 1 ам.доллараар худалдан авчээ. Энэ бол “Зууны шилдэг наймаа” байсан юм.
Хүний биеийн бодисын солилцооны үр дүнд нүүрсхүчлийн хий үүсдэг бөгөөд гэрлийн нийлэгжилтийн урвалын явцад ногоон ургамал түүнийг шингээн авч оронд нь хүчилтөрөгчийг ялгаруулдаг аж.
Дэлхий даяар 200 гаруй улсад 700 гаруй мянган хүн Кока-Кола компанид ажилладаг. Мөн шууд бусаар 7 сая ажлын байрыг бий болгоход оролцдог дэлхийн тэргүүлэх 10 ажил олгогч компанийн нэг юм.
М-Си-Эс Кока-Кола ХХК нь 2001 оны 9 сарын 17-нд Кока-Кола компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор анх удаа дэлхийн брэндийг Монгол Улсад үйлдвэрлэх боллоо.
Кока-Кола компанийн эзэн Аза Кандлер Кока-Кола ундааг бусдаас ялгаруулахын тулд улаан өнгийн торхонд савлан түгээсэн нь маркетингийн цоо шинэ арга болж байсан юм.
Айл өрх бүр гэртээ хөргөгчтэй болж байсан үе буюу 1923 онд Кока-Кола компани 6ш ундааг нэг дор авч явах боломжтой багц савлагааг гаргаснаар, хэрэглэгчдийг гэртээ хүйтэн ундаа хэрэглэх боломжийг бүрдүүлж өгчээ.
Оргилуун ундааны 90 орчим хувь нь цэвэршүүлсэн ус байдаг учир биеийн шингэний хэрэгцээг бүрэн хангах сонголтуудын нэг байж чадна.
1960онд бидний амтархан уух дуртай Кока-Кола ундааг анх удаа лаазанд савласан юм. Энэ нь Кока-Кола компанийн хувьд 45 жилийн өмнө одоогийн бидний мэдэх шилэн лонхыг зохион бүтээснээс хойших савлагаандаа хийсэн анхны шинэчлэлт байсан юм.